АМЬДРАЛ САЙХАН: Үнэхээр хүсэж байгаа зүйлдээ хэзээ ч битгий хойшлуул

 Хүний аливаа зүйлд хандах хандлага гэдэг зүйл ямар ч зүйлийн гарц шийдэл нь байдгийг хүмүүс ойлгодог байх нь чухал. Нэг л болж өгөхгүй, бүтэхгүй байвал жаахан хичээгээд л тэр зүйлд хандаж байсан хандлагаа өөрчилж түүнээс айж байсан айдсаа авч хаяхад л сайхан болдог. Ийм л энгийн атлаа үргэлж бидэнд сорилт тавьж эргээд түүнийг давах хүч, урам зоригийг бэлэглэж байдаг амьдрал сайхан. Бид Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайхнаас эхлээд амьдарлын эрээн барааныг сурвалжлан хүргэдэг Амьдрал сайхан булангийн маань энэ удаагийн зочноор Төмөрбаатарын Дөлгөөн амьдралынхаа гэрэл гэгээтэй сайхан мөчүүдийн нэгээхэн хэсгийг хуваалцсан юм.

Би гурван охинтой айлын том охин. Айлын том гэхээр л бүхий л үүрэг хариуцлага над дээр ирнэ. Би найм есхөн настай байхдаа л айлын жаахан охин биш хоёр дүүгийнхээ эгч нь гэсэн байр суурьнаас асуудалд ханддаг, бүх зүйлсийг зохицуулахыг хичээдэг байсан.  Тиймээс ч би ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон давж гарах сэтгэлийн тэнхээ, хүнд хэцүү асуудлыг зөөлрүүлж чадах арга ухаанд багаасаа л суралцсан.  

Надад хэн нэгэн үүрэг даалгавар өгөхөд хүнд хэцүү санагдаж, яаж хийх вэ, хэзээ дуусгах вэ? гэсэн айдас түгшүүр үргэлж байдаг байсан. Гэтэл үүнийг хийхэд миний хандлага буруу байсныг л ойлгохгүй явж байсан. Харин ямар нэгэн зүйлд хандах хандлагаа өөрчлөхөд, үзэл бодлоо төлөвшүүлэхэд аав, ээж маань хамгийн ихээр нөлөөлсөн.  Тэд минь намайг багаасаа л бие дааж суралцах, бусдын дунд бие авч явах арга барил, дүү нараа хэрхэн халамжлах, бусадтай хэрхэн харьцах зэргийг зааж сургадаг байсан.

Хэрэв би айлын том охин болж хоёр дүүгээ асарч, хамгаалж байгаагүй бол үүрэг хариуцлага гэдгийг мэдэхгүй, өөрт тулгарсан асуудлаа шийдэж чадахгүй гуниглаж гутарсан хүн байж ч болох байсан.  Нэгэнт миний л хийх ёстой ажил, миний л хүлээх ёстой үүрэг болохоор хариуцлагатай хандаж сурах хэрэгтэй гэдгийг хамгийн ихээр ойлгож амьдарлынхаа зарчим болгож явдаг.

Хожмын нэг өдөр эргэж хараад тэнд л би тэссэн, тэвчсэн гэж хэлээд цааш алхах үнэхээр сайхан. Би хэдийгээр одоо дөнгөж хорь гаран настай ч миний амьдралд хэцүү бэрх, шантармаар үе ч байсан, эсрэгээрээ дэндүү жаргалтай, баяртай мөч ч олон байсан.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%