Б.Хурцын асуудлаар хийх нээлттэй сонсголд ард түмнийг идэвхтэй оролцохыг уриаллаа

УИХ-ын гишүүн Л.Болд,  Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: 1930-аад онд олон мянган Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж цаазаар авахуулж байсан. Бидэнд айх юм байхгүй бид эрх чөлөөтэй тусгаар тогтносон Монгол улсдаа амьдарч баялгаа олж авах баялгийнхаа төлөө тэмцэнэ. Энэ бүхний эхлэл  Эрдэнэтийн хувьчлалд зориулж хийгдсэн байгаа. Монгол Улсыг Эрдэнэт үйлдвэр тэжээж ирсэн цаашдаа ч тэжээх болно Монголын ард түмнийг тэргүүлэх ард түмэн болгоно. Эрдэнэт үйлдвэрийг хувааж авсан бүлэглэл ард түмэнд үүнийг өгөхгүйн тулд байж болох бүх зүйлийг хийж байна. Үндсэн хуулийг уландаа гишгэж УИХ-ыг тоглоомынхоо хүүхдээ  болгож байна. Энэ бүхний цаана ард түмний эрх чөлөө амь ирсэн тулаан шүү гэдгийг ахин дахин хэлмээр байна. Хүний эрхийн байгууллагууд Монгол хүний хамгийн том язгуур эрхийн төлөө маргаашийн нээлттэй хэлэлцүүлэгт ирж эрх чөлөөтэй үгээ хэлээч гэж уриалж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ ганц хүний асуудал биш. Байнгын хороо байнгын хорооноосоо өөр байнгын хороо руу шилжүүлээд өргөдлийн байнгын хороо 900 хүн  санал гаргавал хэлэлцэнэ гээд сууж байна. Ийм учраас нээлттэй сонсгол санаачилсан гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй сонсгол хийе гэж шийдсэн байгаа. УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь барьцаанд байна. Энэ барьцаалагдсан хууль хяналтын байгууллагын атганд орсон гишүүд бол зөв шийдвэр гаргаж чадахгүй байна. Үнэнийг олж хууль хяналтын байгууллагын дарамт шахалт барьцаалагдсан төрийг барьцааанаас нь гаргаж Монголд төрт ёс хуульт ёсыг тогтоохын төлөө явуулж буй тэмцэл үр дүнд хүрнэ. Нээлттэй сонсголыг маргааш зохион байгуулахаар шийдвэрээ гаргалаа. Томилгооны сонсголд хүсэлт гаргасан 22 гишүүн оролцоно. Мөн УИХ-ын бүх гишүүдийг урьсан байгаа. Б.Хурц гэдэг хүнийг Солонгос руу дэвшүүлэн зайлуулах гээд байхад та яагаад саад болоод байгаа юм бэ гэдгийг дэвшүүлэн гаргаж ирсэн. Элчин  сайд гэдэг бол тухайн улсад амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалдаг ажил. Гэтэл Англиас хөөгдөж ирсэн, ААН-г дарамталдаг хүнийг төрийн өндөр албанд томилоод Солонгос руу элчин сайдаар томилох гээд байгаа УИХ-ын гишүүд дарга нарыг ойлгохгүй байна. Монгол төрийн албан тушаалтны шаардлага өндөр байх ёстой. Асуудлыг нууж биш нээж ярих нь зөв гэж үзэж байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%