Нийтлэл 12 сарын 14, 2017

Азийн хөгжлийн банкны 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Өнөөдөр Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх төслийн баримт бичигт Монгол улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Уг төсөл нь Ядуурлыг бууруулах Японы сангийн 3 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа юм. Төсөл нь хамгийн багадаа газар тариалан эрхэлдэг 180 өрхийн аж ахуйд ашиг тусаа өгөх зорилттой гэдгийг албаныхан мэдээллээ.

Японы ядуурлыг бууруулах Японы сангаа дамжуулан олгож байгаа энэхүү төсөл нь манай улсын Төв, Сэлэнгэ, Дархан-уул, Увс аймгуудад хэрэгжих юм. Төслийн зорилго нь Аймгуудад фермерийн хоршоо үүсгэн ажиллах замаар, хүнсний ногоо тариалж буй жижиг фермерүүдийн амьжиргааг дээшлүүлэх юм. Сонгогдсон аймгуудад газар тариалан эрхлэх боломж сайтай байгаа хэдий ч олон зуун жилийн уламжлалт мал аж ахуйтай харьцуулахад газар тариалангийн аж ахуй нь Монгол улсад хөгжөөгүй салбар хэвээр байгаа юм. Тиймээс төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний ногооны аж ахуйн туршлагыг шинэ загварын хүлэмжийн технологийн хамт нэвтрүүлэх замаар Фермерүүдийн хоршоо, нийгэмлэгийн загварыг танилцуулнэ гэлээ. Мөн фермерүүдийн зах зээл рүү шилжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн нэмүү өртгийн хүртээмжтэй сүлжээнд фермер нийгэмлэгүүдийг нэгтгэх юм байна

Сэтгэгдэл бичих

arrow icon