Нийтлэл 12 сарын 15, 2017

Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томиллоо

Б.Хурцын нэр дээр ирсэн гомдлуудыг хэлэлцэх нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өргөдөл гомдол гаргасан иргэдийн ар гэрийн төлөөллийг оролцуулан хийж байгаа юм. Нээлттэй сонсголд А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ц.Нямдорж зэрэг УИХ-ын гишүүд нээлттэй сонсголд орж ирэн байр сууриа илэрхийлсэн. Нээлттэй сонсгол үргэлжлэн Б.Хурцын нэр дээр гомдол гаргасан иргэд тайлбар хийж байх үед УИХ-ын чуулган хаалттай хуралдаж ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилохыг дэмжжээ.

Нээлттэй сонсголд Б.Хурц Герман улсаас хулгайлан авчирсан Д.Энхбатын гэр бүлийн төлөөлөл, Б.Хурцаас болж хэлмэгдсэн гэж үзэж буй ТЕГ-ын ажилтан Д.Цогтбаатарын өмгөөлөгч, Б.Хурцын эхнэрийн Сарнайх компанид татвар ногдуулсаны дараа хоригдсон Д.Энхбат, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн ажилтан асан Ц.Жаргал, Зоригийн хэргийн яллагдагч болох Б.Содномдаржаа нарын гэр бүл өөрсдийн гомдлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Б.Хурцыг элчин сайдаар томилох асуудлыг МУ-ын ЗГ-т ирсэн боловч өнөөдөр хүртэл дарагдаад хэлэлцүүлэгт орохгүй өдий хүрсэн. УИХ-ын байнгын хороод нь Б.Хурцтай холбоотой өргөдөл хэлэлцэхээс зугтаж нуугдаж байгаа учраас УИХ-ын гишүүд санаачилж өргөдөл гаргасан иргэдээ сонсъё олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө дүгнэлт гаргаж асуудлыг шийдэх үүднээс нээлттэй сонсгол явуулж байгаа. Хэлэлцүүлэгт Дамирангийн Энхбат агсны гэр бүлийн төлөөлөл ирсэн. Дамирангийн Энхбат агсныг тагнуулын байгууллага олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж хулгайлан авч ирсэн байдаг. Энэ хэргээ улсын нууц буюу төрийн нууц гэж хүн амины хэрэгт холбогдуулан олон сар жилээр шоронд хорьж тамлан зовоож нойрсуулдаг эм элдвийн тариа хийж байгаад тагнуулын байгууллага хууль бусаар хүний аминд хүрчихээд өнөөдрийг хүртэл уучлал гуйхгүй байна. Ах дүү нь олон ч өргөдөл гомдол гаргасан ч Монголын төр энэ асуудлыг хэлэцэхээс зугтаж байна. Гэмт хэрэг хийсэн албан тушаалтныг томилох гэж байгаа бол энэ асуудлыг нь сөхөж ярих ёстой. Нууцаар томилдог биш нээлттэй томилдог болох ёстой гэсэн энэ зарчмын дагуу хэлэлцүүлгээ хийж байна гэсэн юм.

  

Сэтгэгдэл бичих

arrow icon