Нийтлэл 12 сарын 19, 2017

Ай Ёо Доктор: Цөсний чулуу гэж юу вэ?

“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар цөсний чулуу, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэе.

Цөс нь элэгнээс ялгарч гардаг хар ногоон эсвэл шаравтар өнгөтэй, гэдсэн дэхь тэжээлийн шингэнийг задлах үүрэгтэй. Цөсний найрлаганд 85% ус, 10% цөсний давс, 3% зуурмаг ба пигментүүд, 1% өөх тос, 0,7% органик бус давснууд байдаг. Цөс бол элгэнд боловсордог өвөрмөц шингэн. Хоол боловс­руулах үйл явцад оролцож, ходоодноос арван хоёр нугалаа гэдсэнд орж ирж байгаа хүчиллэг хоолны зүйлсийг саармагжуулдаг.

Цөсний чулуу нь холестерины солилцооны алдагдлаас үүсдэг бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Цөсний шинж чанар алдагдан хоорондоо бөөгнөрсний улмаас үүссэн хатуу цуллаг биет үүсэхийг цөс чулуужих эмгэг гэнэ. Цөсний чулуу нь дотроо хэд хэдэн төрөлтэй.Үүнд:

1. Холестериний чулуу хатуу тогтоцтой, найрлагын 50-99 хувийг холестерин эзлэх ба уураг, кальцийн давсаас тогтоно.

2. Нөсөөний чулуунд холестериний агууламж 20 хувь хүртэл агуулагдах ба хэвийн үед цөсөнд байдаггүй, усанд уусдаггүй хэд хэдэн кальцийн давсаас тогтоно. Эмэгтэйчүүд илүү өвчлөх ба нөсөөний чулуу нь бага хэмжээтэй, хэврэг, хар юм уу  хүрэн бор өнгөтэй, нас ахихын хирээр өвчлөл ихэсдэг.  Иймээс өнгөөр нь нөсөөний хар ба бор чулуу гэж ангилдаг. Нөсөөний хар чулуу нь билирубинат кальцийн полимер нэгдэл бөгөөд холестерин агуулаагүй харин кальци, зэс зэргээс тогтдог.

Нөсөөний бор чулуу нь  холбоот бус билирубины кальцийн давс,холестерин, уургаас тогтоно

3.Холимог тогтоцтой чулуунд 20-50% хүртэл холестерин байх ба кальцийн давс, нөсөөт бодисууд, органик бус бодис агуулагдана.

Цөсний чулуу үүсэх нь:

-Цөсний хэт өтгөрөлт тундасжилт

-Элэгний цөс ялгаруулах урвалжийн өөрчлөлт

-12 нугалаа гэдсэнд ордог цөсний "Рефлюкс" эргэн буцах эмгэг урсгал

-Цөсний найрлаганд байгаа давсны хүчлийн саармагжилт

-Элгэнд шүүгдсэн эрдсийн найрлага

-Цөсний хүүдийн үрэвсэл, нугаралт

-Хүний хөдөлгөөний хязгаарлалтаас зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас үүсдэг.

Цөсний чулуутай хүний өөрийн сахих дэг алдагдсанаас чулуу олшрох томрох элэг цөсний үрэвсэл ихсэх, гэнэтийн түгжрэл зэрэг шарлалт үүснэ. Үүнээс сэргийлэхийн тулд:

-Хорт зуршлаас салах

-Өөх, тостой хоол багасгах, амин хүчлүүдээс үүссэн холестрол болон тэдний нийлэг урвалж, артерийн судас бөглөх, элгэнд цөсний түгжрэл үүсгэх

-Хөдөлгөөнийг эрхэмлэх, тусгайлан тохирсон дасгал Иогийн дасгал хийх

-Ургамлын гаралтай цайг тогтмол уух нь өтгөн хатахгүй байлгах

-Байнга эмчийн хяналтад байж ЭХО- д харуулж байх зэрэг дэглэмийг баримтлах нь зүйтэй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon