Нийтлэл 12 сарын 22, 2017

Фэйсбүүкт хэн трэнд болж байна вэ?

 Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ.

Big Gee

Өнөөдрийн фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг дуучин Big Gee тэргүүлж байна. Тэрээр “Боловсрол” суваг телевизээр ажиллаж гарч буй “Оддын академи” шоуны шүүгчээр ажиллангаа өөрийгөө чамгүй продюсер гэдгээ батлан харуулж байгаа. Харин өчигдөр өөрийн цахим хуудаснаа 1320 км-ийг хоногтоо туулсан тухайгаа бичлэг цацаж  өөрийгөө чамгүй сайн жолооч гэдгээ ч батлан харуулжээ. Түүнийг  энэ бичлэгийг нэг цагийн дотор 15 мянган хүн үзсэн байна.

Дуучин Б.Сарантуяа

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг зууны манлай дуучин поп дива Сарантуяа үргэлжлүүлж байна. Тэрээр саяхан “Чи минийх” хэмээх дууныхаа клипийг гаргаж уран бүтээлийн олж омог ихтэй байгаа юм. Түүнчлэн тэрээр энэ сарын 26-ны өдөр “Мөнгөн шөнө” гала тоглолтонд оролцохоор  бэлтгэл ажилдаа орсон байна.

Норовын Алтанхуяг

Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Норовын Алтанхуяг сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд нэлээд идэвхтэй байж цаг үеийн асуудлаар үргэлж байр сууриа илэрхийлсээр байгаа. Харин өнгөрсөн долоо хоногт Б.Хурцыг солонгос улс дахь элчин сайдаар томилсон томилгоонд сэтгэл дундуур байгаагаа цахим хуудаснаа ийн илэрхийлжээ. “Хэлмэгдэж хохирсон хүмүүс нээлттэй сонсгол хийх гэж үйлээ үзэж байхад УИХ нь хаалттай хуралдаж хулгайгаар элчин сайд томилох ч гэж дээ… Хаалттай томилгоонд идэвхийлэн оролцдог гишүүд ядаж Ерөнхийлөгчийнхөө хаалттай мэдээлэлд оролцмоор юм даа. Ц.Элбэгдорж, М.Энхболдын бүлэглэлд эх орон, ард иргэд хамаагүй бололтой”

Purevmaa.S

“Би чамд хайртай” киног мэдэхгүй хүн тун ховор. Харин тус киноны гол дүрийн намуун зөөлөн хоолойтой Үрлээгийн дүрээр олонд танигдсан жүжигчин Пүрэвмаа фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд кино уран бүтээлд тоглохоос илүүтэй эрүүл, зөв хооллолт, амьдралын зөв хэвшлийг олон нийтэд түгээсээр байгаа. Тэрээр саяхан дуучин Туяацэцгийн дуулсан “Говийн бүүвэйн дуу”-г  дуулж цахим хуудаснаа нийтэлсэн нь фэйсбүүк хэрэглэгчдийн дунд трэнд болж түүний намуун зөөлөн уянгалаг хоолойг сонсож нойрсох хүн ч бий болжээ.

Топ модель Х.Бадамгэрэл

Андра модел агентлагийн мисс Х.Бадамгэрэл фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр Андра модел агентлагийнхаа нээлттэй өдөрлөгт бэлдэн тун ч завгүй байхын хажуугаар Vlog хийн үзэгч фэнүүддээ бэлэг барьсаар байгаа нь цахим орчинд хамгийн үзэлттэй бичлэгийн нэг болжээ.

Норовын Тэгшбаяр

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг физикч Норовын Тэгшбаяр үргэлжлүүлж байна. Тэрээр цахим хуудсандаа физикийн туршилт судалгааны  сонирхолтой видео нийтлэхээс гадна залуусыг амьдралын зөв хэмнэл, эерэг хандлагатай болохыг уриалан дуудаж байна.

 Зандаахүү Энхболд Zandaakhuu Enkhbold

Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа МАН татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй гэж амлаж байж 65-уулаа сонгогджээ. 2018.1.1-нээс гурван татвар нэмэгдэнэ” хэмээн хошигносон байна.

Sarnai Saranchimeg

Сүүлийн үед ажил амьдралыг төгс хослуулж байгаа топ модель Сарнай фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан тэрээр бяцхан үрсдээ зориулан “Илд цэцэг” киноны дууг дуугаар эх үрийн элбэрлийг магтан дуулж клипээ гаргажээ. Энэ нь түүний анхны соло уран бүтээл юм.

Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed

Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр өөрийн хийж, хэрэгжүүлж буй ажлаа өөрийн цахим хуудаснаа үргэлж тайлагнаж олон нийтийн санаа бодлыг сонссоор байдаг. Энэ удаа “Засгийн Газрын хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Дэлхийн форум” , “Татварын суурийг багасгах, ашиг зувчуулах”-ийн эсрэг байгууллагуудад элсэн орох тухай хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзлээ. Үүнтэй холбоотойгоор, эрх зүйн орчин бүрдүүлж, хуулийн төсөл боловсруулж, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахыг Сангийн Яаманд даалгажээ.  

Сэтгэгдэл бичих

arrow icon