Нийтлэл 12 сарын 27, 2017

Дэлхийн банкнаас 219.4 сая долларын санхүүжилтийг хийлээ

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас 3 үе шаттай төсвийн дэмжлэгийг үзүүлэхээр тогтож “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын санхүүжилтийн хөтөлбөр”-ийг боловсруулсан билээ.   

Энэ хүрээнд тус хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны санхүүжилтийн хэлэлцээрийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд хэлэлцээрээр тохирсон 86.7 сая Зээлжих тусгай эрх буюу 122.7 сая гаруй ам.долларын санхүүжилт Сангийн яамны Төрийн сангийн дансанд орж ирлээ. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь жилийн 1.25%, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байх, хөнгөлөлттэй зээл юм

Эх сурвалж. Сангийн яам

 

Сэтгэгдэл бичих

arrow icon