АМЬДРАЛ САЙХАН: Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлнэ

Зорилгодоо хүрэх зам өв тэгш, шулуун байдаггүй ч, хэн нэгний хатуу шүүмжлэл болон бусдад гологдох нь биднийг тэр зүйлээ орхиход хүргэх ч тохиолдол бий. Эсвэл улам илүү амжилт гаргах эрч хүчийг өгөх нь ч бий. Гэхдээ  хичээж, зүтгэж,  хөдөлмөрлөсөн хэнийг ч амьдрал үргэлж шагнаж байдаг.  Ингэж өгч, авч, санаж, сэхээрч байдаг болохоор хүний амьдрал сайхан. Бидний Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайхнаас амьдралын эрээн барааныг сурвалжлан хүргэдэг “Амьдрал сайхан” булангийн энэ дугаарт, спортын мастер Б.Билэгсайхан анх аэробикээр хичээллэж эхэлсэн үеийнхээ дурсамжаас хуваалцсан юм.

 Би анх 6-р ангиасаа аэробикээр хичээллэж эхэлсэн. Багш маань эрэгтэй хүн байсан болохоор их чанга. Өглөө эрт ирж бэлтгэл хийнэ. Хөдөлгөөн бүрийг нарийн нягт зөв хийхийг шаардана. Хийж чадахгүй бол маш их зэмлүүлнэ. Сайн хийж чадах хүртлээ бэлтгэл хийдэг байсан. Энэ нь эхэндээ надад үнэхээр хэцүү санагддаг байсан юм.

Нэг өдөр маш их шантраад аавдаа “Би энэ спортоор хичээллэмээргүй байна” гэж хэлсэн. Гэсэн ч нэмэр болоогүй. Харин эсрэгээрээ аав  надад урам зориг өгч миний охин чаднаа жаахан тэвчиж улам илүү хичээ гэсэн. Би ч аавыхаа итгэлийг алдахгүй гэсэндээ маш их хичээж улам дуртай болсон. Аэробик амар биш. Ялангуяа эмэгтэй хүнд үсэрэх эргэлдэх гээд л хүнд элемэнтүүд хийх шаардлагатай болно. Бэртэл гэмтэл авах үе ч байна. Миний анхны тэмцээн аэробикийн улсын аварга шалгаруулах тэмцээн байсан юм. Анхны тэмцээн байсан болохоор үнэхээр их сандарсан. Гэхдээ сайхан амьдрал сайхан бодлоос эхлэлтэй шүү дээ. Тиймээс би бэлтгэлээ хийж байхдаа дандаа сайхан зүйлс төсөөлөн бодож тэмцээндээ түрүүлж байна гэж дандаа төсөөлдөг. Үнэхээр хичээж, зүтгэж, сэтгэл зүрхээ зориулж оролцсон тэмцээнээсээ алтан медал авсан. Үүнээс  их урамшсан.   Энэ спорт миний амьдралд олон сайхан боломж олон зүйлсийг надад өгсөн. Тууштай, тэвчээртэй занд ч сургасан. Сэтгэлийн их тэнхээтэй байна гэдэг спортоор хичээллэж байгаа хүмүүст хамгийн сайн зан чанар гэж боддог. Бид ямар ч хэцүү бэрхийг даваад гарах сэтгэлийн бэлтгэл ч бас хийдэг. 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4874

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%