Нийтлэл 01 сарын 19, 2018

Өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдэхгүй

 Шатахуун түгээгүүрийн газрууд өнөөдрөөс эхлэн уртаас урт дараалалгүй, үнэ нэмнэ, нэмэхгүй гэсэн эргэлзээгүйгээр хэвийн ажиллах боломжтой боллоо. Тодруулбал “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл"-ийн хурлаар өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргажээ. Харин тансаг хэрэглээний буюу А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг бууруулахгүй байх боломжтой гэж үзжээ.


Мөн өчигдөр тус зөвлөлийнхэн Ерөнхий сайдтай санал солилцжээ. Энэ үеэр Ерөнхий сайд өргөн хэрэглээний буюу хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг шатахууны үнийг нэмэхгүй байх,  алдагдалтай ажилласан импортлогчдын татварын асуудлыг энэ сарын 25-нд Монголд ажиллах ОУВС-ийн төлөөлөлд танилцуулна хэмээн мэдэгджээ.   “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл"-өөс өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэхгүй байхыг импортлогчдод сануулж, Засгийн газар татварын бодлогоор зохицуулах чиглэл бүхий зөвлөмж гарган Засгийн газар, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШӨХТГ зэрэг байгууллагуудад хүргүүлсэн байна. Хэдийгээр  импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж буй ч Зөрчлийн тухай хуулийн дагуу “Магнай трейд” ХХК-д хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулах нь зүйтэй гэж дээрх зөвлөлөөс шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon