Нийтлэл 01 сарын 26, 2018

Ц.Нямдорж сайдын машины үнийг хэдэн хүн 65 хүртлээ ажиллаж байж төлөх вэ?

Хууль зүйн сайд Ц.Нямдорж 2018 оны Lexus570 Signature машин хөлөглөж байгаа нь ил боллоо. Энэхүү тансаг зэрэглэлийн машин lexus.com сайтад 90 725$ ханштайгаар зарагдаж байна. Өнөөдрийн долларын ханшаар тооцож үзээд гаалийн татвар, тээврийн зардлыг нэмбэл 300 орчим сая төгрөгийн өртөгтэй болно.
Монгол Улсад үйлчилж байгаа хуулиар хамгийн бага цалинтай иргэн 248000 төгрөг авч, сар бүр 25120 (НДШ 24800+ХАОАТ 1310) төгрөгийн татвар улсад төлдөг. Энэ дүнгээр тооцвол хамгийн бага цалинтай 170 иргэн 60 насандаа тэтгэвэрт гаралгүй, 5 жил илүү ажилласны дүнд Ц.Нямдорж сайдын машины үнийг төлж дуусах нь ээ.

Сэтгэгдэл бичих

    • Батч
    • 2018-01-25

    Нямдорж нэг ийм унаа улсаас унах бvрэн эрхтэй гэж бодож бн! Зевхен Нямдорж гэж онцолж байна. Тэр ийм гавьяатай!

arrow icon