Бид ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс 15 дахин их бохир агаараар амьсгалж байна

Хүн өдөрт дунджаар  хэдэн кг хүнс, агаар, ус,  хэрэглэдэг вэ гэдгийг  кг-аар тооцвол  хүн өдөрт 1 кг хүнс, 2 кг ус хэрэглэх хэрэгтэй байдаг бол хүнд 20 кг агаар зайлшгүй хэрэгтэй байдаг байна. Гэтэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрч цэвэр агаар амьсгалах нь бүү хэл хамрын ханиад, хатгаа гэх мэт амьсгалын замын өвчлөл цаашилбал элэг бөөр зүрх гэх мэт эрхтэн системд сөргөөр нөлөөлөх болсон.  Бас нэгэн санаа зовоох асуудал нь гадна орчны агаарын бохирдол агааржуулах системээр дамжин дотоод орчинд нэвтэрдэг. Харин бид хоногийн 24 цагийн 90 хувийг нь дотор орчин өнгөрүүлдэг учир дотоод орчны агаарын бохирдол гадаад орчны агаараас илүү аюултай юм. Тэгвэл агаарын бохирдлын гол шалтгаан болон тоосонцрын хэмжээг хэрхэн тооцдог, тоосонцор хүний биед ямар хорт нөлөө үзүүлдэг талаар товч мэдээлэл хүргэе.

Агаарын бохирдлын шалтгаан

Амьтан, ургамлын гаралтай янз бүрийн түлш шатах үед дулаан ялгарч химийн бодис тоосонцрууд агаарт дэгддэг. Шинжлэх ухаанд үүнийг шаталт гэж нэрлэнэ. Түлшний шаталт нь агаарын бохирдлын гол шалтгаан болдог. Агаарын бохирдол ихсэхэд байгалийн хүчин зүйл нөлөөлж болох ч халаалтын систем, хот төлөвлөлт зэрэг хүний хүчин зүйл давамгай.  Улаанбаатар хотын цаг агаарын онцлогоос шалтгаалаад өвлийн улиралд үүссэн агаарын бохирдол хялбар сарнин арилахгүй хотын дээгүүр тогтож үлдэх нь элбэг байдаг байна.   

Бид ДЭМБ-ын  тогтоосон хэмжээнээс 15 дахин их бохир агаараар амьсгалж байна 

Тоосонцор гэж юу вэ?  

PM буюу тоосонцор нь агаарт тогтож үлдсэн хатуу эсвэл шингэн төлөвтэй бодис бөгөөд зарим тохиолдолд хатуу шингэний холимог хэлбэрээр ч оршдог. Шатаж буй түлшнээс ялгарсан зарим тоосонцрууд маш жижиг болохоор доош буулгүй агаарт хөвж хоцордог. Заримдаа агаарт хөвж буй шингэн бодисууд хоорондоо нэгдэх эсвэл агаарт байгаа хатуу бодистой наалдсанаар тоосонцор болж хувирдаг. Тоосонцрууд амьсгалаар дамжин хүний биед нэвтрэнэ. Улмаар уушги болон судсанд хуримтлагддаг. PM нь зуух, автомашин, цахилгаан дулааны станцууд яндангаас гарах бөгөөд бараг бүх төрлийн түлшний шаталтаас  бий болдог.

ДЭМБ жилийн дундаж хэмжээг тоосонцрын дундаж хэмжээг 10микрометр гэж тогтоосон

ДЭМБ зөвлөмж хэмжээгээ маш доогуур тогтоосон нь жилийн дундаж хэмжээ 10мкг/м-с их бол эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг статистик судалгаагаар баттай нотолсон учраас юм. Анагаахын салбарын судалгаанаас үзэхэд, агаар дахь тоосонцрын хэмжээ өсөх нь хүн амын дундах өвчлөл, нас баралтын тоо өсөх шалтгаан болдог байна. Мөн эрүүл мэндийн байгууллагууд 10 микрометрээс дээш диаметртэй тоосонцруудыг хэмжиж хянаддаггүй. Учир нь хүний биеийн хамгаалах систем энэ төрлийн тоосонцруудыг нэвтрүүлэлгүй хорьж чаддаг байна.  

Чухал дүрэм: PM буюу тоосонцор хэр жижиг байна төдий чинээ уушгины гүн рүү нэвтрэн ордог.

10 мкм-2,5 мкм диаметртэй PM (том ширхэгт тоосонцор) хамар, хоолойн хэсэгт байрлах хамгаалалтын системүүдийг торолгүй даван уушгины дээд хэсэгт тэндээ наалдаж хоцордог

2,5мкм болон түүнээс бага диаметртэй PM (нарийн ширхэгт тоосон) нь уушгины хамгийн гүн хэсэг болох цулцанд очин хуримтлагддаг. Иймд PM2.5 нь PM 10-аас илүү эрүүл мэндэд хортой.

 

Агаарын бохирдол аутизмтэй хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Хэрэв жирэмсэн эмэгтэй хангалттай хүчилтөрөгчөөр амьсгалахгүй бол урагт ч хангалттай хүчилтөрөгч очихгүй. Мөн тоосонцор болон бусад бохирдуулагчид ургийн хөгжилд муугаар нөлөөлнө. Жишээлбэл жирэмсний сүүл үе ялангуяа сүүлийн 3 сард агаарын бохирдолтой орчинд байх нь аутизмтай хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тодруулбал бохирдолтой агаарын тоосонцор эхийн урагт байгаа хүүхдийн тархины хөгжилд нөлөөлснөөр аутизмын эмгэг үүсгэж 5 хүртэлх насанд илэрдэг байна.

Дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлдөг

Бид хоногийн 24 цагийн 90 хувийг нь дотор орчин өнгөрүүлдэг учир дотоод орчны агаар бохирдол  гадаад орчны агаараас илүү аюултай юм. Гадна орчны агаарын бохирдол агааржуулах системээр дамжин дотоод орчинд нэвтэрдэг. Бид дотор орчинд амьсгалахын тулд агаар сэлгэлт агааржуулалт хэрэгтэй. Бүх төрлийн оронд барилга байгууламж агааржуулалтын системтэй, агаар сэлгэлт хийгддэг болохоор дотоод орчинд ч агаарын бохирдол өртөх эрсдэл их. Тиймээс агаар цэвэршүүлэгчийг тогтмол хэрэглэж хэвших нь бага ч гэсэн агаарын бохирдлоос хамгаална. Ялангуяа өглөө болон шөнийн цагаар нарийн ширхэгт тоосонцрын концентрац огцом нэмэгддэг тул агаар цэвэршүүлэгч ашиглан дотор агаарыг цэвэршүүлэх хэрэгтэй.

 Эх сурвалж: Project MASC


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5417

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%