Д.Бат-Очир: “Лэнд МН” компани хувьцааныхаа 25 хувийн нэгж бүрийг 25 төгрөгөөр арилжаална

Хөрөнгийн биржид хиймэл оюун ухаанд суурилсан Монголын санхүүгийн салбарын анхны финтек “Лэнд МН” компани  банк бус санхүүгийн байгууллагын хувьцааны анхдагч зах зээлийн цан цохиж захиалга авч эхэлсэнээ албан  ёсоор зарлав. “Лэнд МН” компани нь хувьцааныхаа 25 хувийн нэгж бүрийг нь 25 төгрөгөөр арилжаалж, зах зээлээс 5 тэрбум төгрөг босгохоор өнөөдөр  хувьцааны анхдагч зах зээлийн захиалгыг авч эхэллээ.


Тус компани 2.5 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдаас, үлдсэн 2.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татахаар төлөвлөжээ. “Лэнд МН” компанийн хувьцааны анхдагч зах зээлийн захиалга өнөөдрөөс эхлэн ирэх сарын 7-ны 13 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Санхүүгийн уламжлалт хэрэглээг олон улсын орчин үеийн шийдэл технологи руу шилжүүлэхээр “ЛэндМН” компани зорьжээ. Өнгөрсөн оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэд хэрэглэгчдэд гар утсаараа дамжуулан бичил хэрэглээний зээл буюу 50 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийг барьцаа хөрөнгө, олон шат дамжлагагүйгээр богино хугацаанд олгох боломж бүрдүүлсэн байна. 

Мөн  16.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон төдийгүй “Lendmn” аппликейшнээр дамжуулан зээл авах хэрэглэгчдийн тоо 30 мянгад хүрсэн бөгөөд сард 5-6 мянган хэрэглэгч шинээр бүртгүүлэх болж. Зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 0.8 хувийг эзэлж байгаа аж.  2018 онд “Лэнд МН” компани  нийт 59 мянган харилцагчдад, 196 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөжээ.

“ЛэндМН” компанийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Очир:  “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай компани давхардсан тоогоор 140 мянган зээл олгосон байна. Идэвхтэй 30 мянган зээлдэгчтэй боллоо. Зээлийн багцын чанар 30-аас дээш хоногтой нь 2 хувиас бага байна. Энэ нь салбарын хугацаа хэтрэлттэй харьцуулахад хэд дахин бага, маш сайн үзүүлэлт юм.

Бид төлөвлөснөөрөө ажиллавал өөрийн хөрөнгийн өгөөж 20-30 хувийн хооронд тогтвортой явна. Энгийнээр тайлбарлавал 25 төгрөг маань жилдээ 20-30 хувиар өснө гэсэн үг.  2017 оны мэдээнээс харахад банкны салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 8 хувьтай байсан. Үүнтэй харьцуулахад 2-4 дахин өндөр байх боломжтой.

Бид өнгөрсөн жил үйл ажиллагаагаа жигдрүүлж, бэлтгэлээ маш сайн хийсэн. Засаглалын хувьд ч анхаарч стратегийн хөрөнгө оруулагчийг татаж байгаа. Хэдийгээр үйл ажиллагаа жижиг ч гэсэн дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг Эрнст  Янгаар аудитаа хийлгэлээ.

Одоогоор бид нийт зах зээлийнхээ 10 хувьд л хүрч ажиллаж чадаж байгаа. Цаашид энэ тоо өсөх бүрэн боломжтой. Хуримтлал хийж амжаагүй байгаа ч тогтмол орлоготой хүн бүр манай боломжит харилцагч юм” гэв.

 Ийнхүү  “ЛэндМН” банк бус санхүүгийн байгууллагын хувьд 18 дахь IPO болж буй бөгөөд “ЛэндМН” нь  2018 оны Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж буй анхны банк бус санхүүгийн байгууллага болж байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4333

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%