Д.Сумъяабазар: Роснефть компанитай гэрээгээ шинэчлэхдээ шатахууны үнийг 20-40 ам.доллароор буулгах талаар ярилцана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Тавантолгойг хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад яагаад шатахууны үнэ нэмэгдэж байгаа зэрэг асуудлуудад хариулт өгсөн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: “Аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудал нэлээд төвөгтэй байна. Үнийн зөвлөлийг би өөрөө удирдах нь зүйтэй гэдэг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байгаа.  Мөн “Роснефть” компанийнхантай үнийн асуудлаар уулзаж, ярилцана. Шатахууны импортын энэ сарын үнэ нь 43 ам.доллараар нэмэгдэнэ. Тэгэхээр одоогийн байдлаар шатахууны үнэ буурахгүй байх магадлалтай.

Харин гуравдугаар сард импортын үнэ 10-15 ам.доллар, дөрөвдүгээр сараас 40-50 доллараар буурах магадлалтай байгаа. Мөн зургаадугаар сард “Роснефть" компанитай гэрээгээ шинэчлэхдээ 20-40 ам.доллароор буулгах талаар ярилцана. Тэгэхээр цаашдаа шатахууны үнэ буурах хандлагатай байгаа.

Бүх төрийн өмчит компани нь хувьд шилжээд явчихсан байна. Төр хүчгүйдээд байгаа шалтгаан нь энд оршиж байгаа. Хувийн хэвшлүүд алдагдалд орж байна гэдэг. Ер нь олон шалтгаан бий. Төрийн зүгээс шатахууны үнэ нэмэгдэж байгаад хариуцлага тооцох арга хэмжээг эхнээс нь авна. Яагаад энэ хариуцаж байгаа дарга нар нь ийм байдал үүсчихээд байхад албан тушаал дээрээ хээвнэг яваад байгаа юм. Хариуцаж байгаа улсууд нь тухайн цаг үед нь шаардлагатай арга хэмжээнүүд аваагүйгээс үүдэж өнөөдөр алдагдалд хүрч байна шүү дээ. Тэр хэмжээнд нь бий болгосон асуудлуудад нь холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох болно. Аж ахуйн нэгжүүдэд харин ямар шаардлага тавих ёстой вэ гэдэг асуудал мөн яригдана. Дэлхийн зах зээл дээр ч мөн нефтийн үнэ буурахад шатахууны үнэ буурч, өсөхөд дагаад өсдөг жишиг бий” гэв.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4868

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%