Монгол улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын стандартыг хангасан дэлхийн хоёрдахь орон болжээ

Эрдэс баялаг ихтэй дэлхийн 51 улс нэгдэн орсон ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангасан анхны орноор 2017 оны 10 дугаар сард Филиппин улс хүлээн зөвшөөрөгдсөн бол манай улс 2018 оны 2 дугаар сард хоёрдахь орон болж ОҮИТБС-д нэгджээ.

Монгол Улсын ОҮИТБС-ын “Баталгаажуулалт”- ыг 2016-2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаан дээр зохион байгуулж, засч сайжруулах хэд хэдэн үйл ажиллагаанд үнэлгээ өгсний үндсэн дээр 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болсон хуралдаан дээрээ ОҮИТБС-ын Удирдах хороо Монгол улсыг ОҮИТБС-ын стандарт, шаардлагуудыг хангасан орноор хүлээн зөвшөөрсөн байна.

ОҮИТБС-ын дарга ноён Фрэдрик Рэйнфилд:

“Монгол улс 18 сарын өмнө хийгдсэн анхны баталгаажуулалтаас хойш олборлох салбарт ил тод байдлыг хангах чиглэлээр, түүний дотор уг салбар дахь төрийн оролцоог олон нийтэд ил тод болгох асуудлаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан байна. Бүх шаардлагуудыг хангана гэдэг бол онцгой үйл явдал, нэр хүнд бөгөөд стандартын дагуу ил тод байдлын өндөр түвшинд хүрсэн нь бүх оролцогч талууд чухал хувь нэмрээ оруулсныг илтгэж байна. Монгол улс энэ ололт, амжилтаа цаашид бататган, эрдэс баялгийн салбарт иргэний хяналтыг идэвхжүүлэхэд төр, компанийн системд нь ил тод үйл ажиллагааг эргэлт буцалтгүй нэвтрүүлж өгөхийг уриалж байна” гэжээ.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) нь эрдсийн баялгийн удирдлага, засаглалыг сайжруулахын тулд татварын төлбөр, орлого, тусгай зөвшөөрлийн олголт, хайгуул, олборлолт, борлуулалт, эрх зүйн орчин, төсвийн зарцуулалт, төрийн өмчийн оролцоо, орон нутгийн төлбөр, хандив, дэмжлэг, үр нөлөө,  гэрээ, ашиг хүртэгч эцсийн эзэд гээд 20 гаруй багц мэдээллийг стандартын дагуу ил тод болгохын төлөө төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн эрх тэгш хамтран ажиллагааны түншлэл юм.

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5564

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%