Захирлууд, маркетингийн менежрүүдийн хэрэглэж дадах 42 онлайн платформ

Бүх зүйл дижитал орчинд шилжиж байгаа энэ үед бизнесийн байгууллага ч мөн адил дижитал орчинд өөрийгөө бүтээх шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Танай байгууллага дижитал орчинд байршсан уу? 

Дижитал орчинд байрших гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

  • Домэйн нэрээ авч бизнес мэйлтэй болох
  • Онлайн ажлын горим, дотоод автоматжуулалт
  • Вэб сайттай болох
  • Иж бүрэн social профайлууд /facebook хуудас, twitter, instagram, linkedin, youtube гэх мэт.../ 
  • Онлайн шар номонд бүртгүүлэх

Гэхдээ эдгээрийг хийгээд л дижитал орчинд бүрэн байршсан гэж үзэх нь хангалтгүй бөгөөд та дээрх зүйлсээр борлуулалт хийж, шинэ хэрэглэгч олж авч, үйлчлүүлэгчтэйгээ харьцаж, тэдний юу хүсч байгааг судалж мэдэх ажлаа технологи ашиглан дижитал орчинд явуулж чадаж байвал дээрх тодорхойлолтод дөхөж очиж болох юм.

Бид энэхүү нийтлэлээрээ жижиг дунд компанийн маркетерууд болон захирлуудын үйл ажиллагаандаа шууд хэрэглэж болох маркетинг борлуулалтын шийдлүүдийг дэлгэрэнгүй танилцуулан хүргэж байна.

 1.ТӨСӨЛ УДИРДАХ БОЛОН БАГИЙН АЖИЛЛАГААНД ЗОРИУЛСАН ПЛАТФОРМУУД

Хаана ч байсан нэг оффист байгаа юм шиг ажилламаар байна уу? 

Компанийн ажилчдын хоорондын харьцааг үр дүнтэй болгох програмуудтай танилцана уу

#1 Slack

Slack нь ажлын байрны мессеж апп гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл албан ёсны чат гэсэн үг. Багийн гишүүд хоорондоо мэйл бичих мэдээлэл дамжуулах гэж их цаг авдаг хэцүү асуудлыг энэ апп хөнгөн шийдэж чадсан юм. Жижиг компаниудад үнэгүй хувилбар нь хангалттай гэж бодож байна (10k msg).

#2 Trello

Trello нь хүн бүрт нээлттэй, ҮНЭГҮЙ дээр нь хэрэглэхэд хялбар, энгийн боловч маш өргөн боломж бүхий төслийн удирдлага, ажлын төлөвлөлт, багийн хамтын ажиллагааны систем.

#3 Asana

Энэ төрлийн програм дундаа хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Та эргэлзэх хэрэггүй яг одоо бүртгүүлээд хэрэглээд үзээрэй жижиг дунд компаниудад үнэгүй хувилбар нь хангалттай.

#4 G Suite

Ажлын орчны хамгийн шилдэг google-ийн бүх хэрэглээний програмуудыг агуулсан цогц систем. Манай Грийн софт компани өдөр тутмын бүх ажлаа G Suite дээр явуулдаг. 1 хэрэглэгч нь $50 орчим үнэтэй.

#5 Facebook Workplace

Facebook компаниас бизнест зориулж гаргасан шинэ төрлийн бүтээгдэхүүн бөгөөд миний хэрэглэж үзсэн туршлагаас үзвэл нилээн олон хүнтэй том хэмжээний групп компаниудад илүү тохирох юм шиг санагдсан. Нэвтрүүлэх зардал 0₮. Хүн болгон шууд хэрэглэж чадна учир нь энэ бол Facebook :)

#6 Bitrix24

Bitrix24 нь өдөр тутмын үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын олон асуудлыг нэгтгэсэн том хэмжээний платформ юм. Өөрийн бизнесийг хэдэн минутын дотор үүсгэж болно. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан үнэгүй хувилбар байдаг.

#7 Zoho Sprints

Zoho sprints нь шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа багийн гишүүдтэй байнга холбоотой байх боломжтой прожект менежмент хэрэгсэл юм.

#8 Basecamp

Сая сая бизнесүүдийн итгэлт анд болсон Basecamp нь ажлын орчинд 
бүтээмж, эмх цэгц, үүрэг хариуцлагыг дээшүүлэхэд хэрэгтэй бүх зүйлийг хийдэг.Төслүүдийг удирдах, үйлчлүүлэгчидтэй ажиллах гэх мэт ...

#9 Jira

Jira нь энэ төрлийн бас нэгэн гайхалтай програм юм. Багийн бүх гишүүд ажлыг задлах, төлөвлөж, удирдах, боломжтой бөгөөд хяналтын систем нь гайхалтай сайн ажилладаг.

 2.АГУУЛГА БҮТЭЭХ ПЛАТФОРМУУД

“Content is King” — Essay by Bill Gates 1996  

#10 Canva

Та дизайны ямар ч мэдлэг мэдрэмжгүй ч дизайнеруудыг гарыг харахгүйгээр fb пост, баннер, ковер зургуудаа энэ програмын тусламжтайгаар хийж болно. Үнэгүй дизайны сонголтууд нь эхний ээлжид хангалттай байх болов уу?

#11 Contently

Агуулга бүтээгч болон систем хоёрын уялдааг API-р шийдэж өгсөн, бусад бүх төрлийн платформтой маш энгийн холбогдох боломжтой хүчирхэг агуулгын систем юм. Мөн шилдэг контент бүтээгчидтэй шууд холбогдон төлбөрөө төлөн агуулгаа бүтээлгэх боломжтой.

#12 Pablo by Buffer

Buffer-ийн дэд бүтээгдэхүүн болох Pablo нь танд төрөл бүрийн бэлэн пост дизайны сонголтуудыг санал болгох ба та өөрийн үгээ сольж бичээд л постлох боломжтой. 100% үнэгүй.

 #13 Playbuzz

Та өөрийн вэб сайтдаа санал асуулга сонжоо зургийн цомог гэх мэт төрлийн бүрийн бүрэн хэмжээний интерактив агуулгыг Playbuzz платформын тусламжтайгаар бүтээж өөрийн сайт блогтоо байршуулах боломжтой. 100% үнэгүй

 #14 Bannersnack

Та 1000+ бэлэн баннерын загвараас сонгож өөрийн компанит ажилдаа ашиглах боломжтой. Онлайн баннер эдиторыг ашиглаж өөрийн хүссэн өнгө загвар бүхий баннерыг мэргэжлийн хүний оролцоогүйгээр бүтээх боломжтой.

 3.ХЯЛБАР АРГААР ВЕБ БҮТЭЭХ ПЛАТФОРМУУД

Нэг зүйлийг шууд хэлье. Орчин үед вэб сайт хийх нь их зарлага гарах хэцүү ажил огтхон ч биш болсон.Та хүсвэл 10 минутын дотор бүх асуудлаа шийдэж болно. 

Та өөрийн вэб сайтаа гэртээ эсвэл ажил дээрээ сууж байгаад л хийчихэж болно. Манай бизнес эрхлэгчид вэб сайтаа маш нүсрээр төсөөлж хойш тавьсаар олон зүйлийг алдаж байдаг. Яг одоо компанийхаа нэрийг бичиж, хийдэг зүйлээ оруулаад холбоо барих хаяг утсаа тавиад л эхэл гэж зөвлөмөөр байна. Дижитал маркетингийн аливаа арга техникийг вэб сайтгүйгээр удирдан явуулах боломжгүй. Ингээд вэб сайтаа бүтээж болох платформуудыг танилцуулъя.

#15 Wordpress

Давуу тал: Үнэгүй, загварын сонголт сайтай, хүчирхэг админ хуудас /англи хэл дээр/ Дутагдалтай тал: Мэргэжлийн хүний техник туслалцаа заавал хэрэгтэй, шинэчлэл хийхгүй удвал вирус хакердуулах эрсдэлтэй, сайн маллаж явахгүй бол мөнхийн асуудалтай

 #16 Wix

Та өөрийн хүссэн загвар, сонирхол, хэрэгцээн дээрээ тулгуурлаж вэб хийх боломж олгоно, хэрэглэхэд хялбар, мэргэжлийн загваруудаас сонголт хийн, өөрийн гараар вэб хийх боломжтой. Үнэгүй хувилбар нь асуудалтай үнэтэй хувилбар нь сарын 20$

 #17 Weebly

Weebly-н төрөл бүрийн бэлэн загвар, хүчирхэг багажуудыг ашиглах өөрийн вэб сайтаа бүтээх боломжтой. Дэлхийн өнцөг булан бүрийн 40 сая гаруй хүмүүс өөрсдийн бизнес санаагаа амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд Weebly-г ашиглаж байна.

#18 Green COS

Вэб бүтээх бэлэн блокуудыг ашиглаж өөрийн вэб сайтаа хормын төдий бүтээх боломжтой. Та өөрөө өөрийн вэб сайтаа хүссэн үедээ шинэчлэх бүрэн боломжтой. Бид танд байнгын тасралтгүй шинэчлэлт, тусламж эргэх холбоо, мэргэжлийн түвшний вэб аудит зэргийг санал болгож байна.

Өнөөдөр ихэнх байгууллагын сайт интернет дэх уйтгартай брошюр хэлбэрээр ажиллаж байгаа нь харамсалтай.Орчин үеийн вэб сайт бол зөв хүндээ хэрэгтэй цагт нь олддог /тухайн бизнесийг google-с хайхад 1-рт гардаг/, бүх төрлийн төхөөрөмж дээр алдаагүй зөв ажилладаг, зочилсон хэрэглэгчийнхээ мэдээллийг бизнес эрхлэгчид өгөх чадвартай, зочдоос борлуулалт болох сэжмүүдийг авч үлдээд тэдэнд хэрэгтэй нэмэлт мэдээллийг явуулж болдог, товчоор хэлбэл танай байгууллагын нэгэн салбар нэгж шиг л ажиллах ёстой.

Бидний болон бидэнтэй хамт байдаг 400 гаруй компанийн сонголт бол манай компанийн хөгжүүлсэн Green COS. Таны оруулах зүйл бэлэн бол 10 минут л хангалттай...

 4.АНАЛИТИК ТРАК ХИЙХ СИСТЕМ

Та компанит ажлынхаа үр дүнг хэмжиж чадахгүй л байна уу?


#19 Google Analytics

Вэбийн статистик үздэг энэ програм нь үнэгүй боловч энэ төрөл дотроо хамгийн шилдэг нь. Вэб рүү орж ирсэн хандалтыг аль улсаас ямар нас хүйсний хүмүүс орж ирсэн, ямар хугацаа зарцуулсан, аль хуудаснаас орж ирсэн гэх мэт бүх төрлийн мэдээллийг танд өгөх болно. Танд gmail аккаунт байхад л хангалттай.

#20 Hotjar

Таны вэб сайт эсвэл вэб програмыг хүмүүс хэрхэн ашиглаж байгааг мэдмээр байна уу? Энэ нь их амархан та hotjar-т бүртгүүлж тэндээс өгөх кодыг өөрийн вэб сайт дээрээ хуулж тавина. Үнэгүй хувилбар нь 100 хүртэлх хэрэглэгчийг сонгон авч тэдгээр хүмүүсийн хийж буй үйлдэл бүрийг бичлэг болгож авч танд харуулах болно.

#21 The Facebook pixel

Зөвхөн танай сайт руу орсон хүмүүс рүү facebook дээр boost хийх боломж байна. Амьдрал дээр танд ч гэсэн тохиолдсон байж магадгүй нэг сайтруу орж ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг үзчээд facebook тээ орох үед тэр үйлчилгээний сурталчилгаа таныг хаа явсан газар дагаад байдаг даа :)

#22 Leadfeeder

Leadfeeder нь танай вэбсайт дотор, хэн гэдэг хэрэглэгч юу хийж байгааг илрүүлэн танд тайлагнах болно.

#23 MOZ Pro

Сайтын зочдын дэлгэрэнгүй анализ болон агуулгын тал дээр танд түлхүүр үгүүдээ хэрхэн байршуулах тал дээр зөвлөгөө өгөхөөс гадна таны ямар контент ямар түлхүүр үгээр хайлтад хэрхэн илэрч байгааг, мөн хэрхэн сайжруулж болох талаар танд зөвлөдөг.

#24 Mixpanel

Сайтын гадаад анализаас гадна convert буюу хэдэн хүн яг борлуулалт болсон талаар илүү дэлгэрэнгүй хэмждэг. Бүтээгдэхүүн буюу онлайн сайт аппликэйшний дотоод хэрэглээний дэлгэрэнгүй анализыг гаргаж чаддаг.

 5.LEAD GENERATION/ БОРЛУУЛАЛТЫН СЭЖИМ ҮҮСГЭХ

Зорилтот хэрэглэгчийг олж илрүүлэх, борлуулалт болгох

#25 Intercom

Борлуулалт, маркетинг, тусламж үйлчилгээний орчин үеийн хамгийн шилдэг чатын програм. Автомат бот бусад төрлийн програмуудтай холбогдох гэх мэт бүх төрлийн боломж байдаг бөгөөд үнэгүй хувилбар байхгүй нь жоохон тийм.

#26 Hubspot Lead flows

Вэб сайтаар зочилж байгаа хүмүүсийн хувийн мэдээллийг авч үлдэх хамгийн сайн програм гэж хэлж болно.Бүртгүүлсэн хүн нь Hubspot CRM д бүртгэгдэх тул цаашаа ойлгомжтой :)

#27 Drift chat

Drift борлуулалтын сэжим үүсгэх messenger төрлийн програм бөгөөд та өөрийн вэб сайт дотор live чат гаргаж үйлчлүүлэгч харилцагчидтайгаа шууд харьцах боломжтой. Үнэгүй хувилбарт хангалттай олон боломжууд байдаг. 

#28 Messenger (Facebook)

Facebook хэрэглэгч хүн болгон шууд л танайхруу хандан бичих боломжтой. Нэмэлтээр програмчилж болох хүчирхэг API тай. Сул тал нь зөвхөн Facebook хэрэглэгчид л хэрэглэх боломжтой.

#29 Business chat (Apple)

Apple компанийн 2017 оны Хөгжүүлэгчдийн чуулга (WWDC2017) уулзалт дээрээ танилцуулсан сонирхолтой бүтээгдэхүүний нэг юм. Бусад чатын програмуудын адил програмчлагдах боломжтойгоос гадна APPLE pay, apple -н бүх л төхөөрөмжүүд дээр iMessage -н тусламжтай харилцах боломжтой нь ирээдүйтэйг нь илтгэж байна.

 6.ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ПРОГРАММ

Хайлтын систем нь борлуулалт хийх хамгийн үр дүнтэй суваг. Ингэхэд та өөрийн бизнесийн түлхүүр үгнүүдээ эзэлж авч амжсан уу?

#30 Kwfinder

KWFinder нь түлхүүр үгийн судалгаа хийх хамгийн шилдэг сонголт юм. Өөрөөр хэлбэл таны сонирхож буй түлхүүр үгийг одоогийн байдлаар хэн эзэлж байгааг харуулна. Мөн хэр их хайлт хийгддэг болохыг танд хэлж өгнө.Үнэгүй хувилбар нь 1 IP хаягаас өдөрт 2-3 үг шалгаж болдог надад бол болоод л байдаг.

#31 SE Ranking

SE Ranking нь сайт дээрх аудит, өрсөлдөх чадварыг үнэлэх, вэбсайтын зэрэглэл, түлхүүр үг санал болгох, бүлэглэх, backlink мониторинг хийх гэх мэт мэргэжлийн мэдээллээр хангах цогц програм юм. Миний судалж үзсэнээр Монгол сайтууд дээр бүрэн ажиллахгүй байсан бөгөөд гадаад зах зээл дээр ажиллах гэж байгаа бол танд хэрэгтэй чухал мэдээллүүдийг гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байна.

#32 Google AdWords

Мөнгө төлөөд google хайлтын системд шууд 1-рт гарч болно. Google AdWords нь хайлтын системд төлбөр төлж маркетинг хийх цогц програм юм.

#33 Search Console

Search Console товчхон хэлэхэд таны вэб сайт ямар ямар түлхүүр үгээр google хайлтын үр дүнд хэддүгээр байранд жагсаж байгааг энэ програм танд хэлж өгнө. Нэг даваа давах ёстой тэр нь өөрийн вэб сайтын жинхэнэ эзэн нь мөн гэдгээ энэ програмд батлах ёстой. Өрсөлдөгч чинь таны сайтыг хараад байж болохгүй шүү дээ :)

#34 Bing - Webmaster Tools

Search Console-той яг адилхан таны вэб сайт ямар ямар түлхүүр үгээр Bing хайлтын үр дүнд хэддүгээр байранд жагсаж байгааг энэ програм танд хэлж өгнө. Bing нь АНУ-д хайлтын зах зээлийн 22% -ийг (2017он) эзэлдэг бас нэгэн төрлийн хүчирхэг хайлтын систем юм.

 7.СУДАЛГАА, САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВАХ ПЛАТФОРМУУД

Та эдгээр хэрэгслийг ашиглан вэб сайтад тань зочилж буй хүмүүсээс ''Хэрэгцээтэй зүйлсээ олсон уу?", "Энэ нийтлэл танд хэрэг болсон уу?" гэх мэт хүссэн асуултаа асууж хэрэгцээтэй мэдээллээ олж авах боломжтой. Боломжит худалдан авагчиддаа илүү сайн үйлчлэхийн тулд танд эдгээр програмууд хэрэг болно.

#35 SurveyMonkey

Төлбөргүй хувилбараараа нэг удаадаа 10 асуулттай судалгааг 100 хүнээр бөглүүлэх хязгааргүй бөглүүлэх боломжтой. Төлбөртэй хувилбарууд нь маш хүчирхэг.

#36 Qualaroo

Qualaroo вэб сайтаар зочилж байгаа хүмүүсээс санал хүсэлт авах зориулалттай програм юм. Сайтын доор болон попап цонх байдлаар гарах боломжтой. Хэрэглэгчидээсээ хүссэн асуултаа асууж болно. Та туршаад үзээрэй.

#37 Survicate

Survicate бас нэгэн төрлийн зорилтот хэрэглэгчдээсээ санал хүсэлт судалгаа авах зориулалттай програм юм. Та өөрийн асуултуудаа зохиож сайтаа байршуулах embed код ашиглаж мэйл дундаа оруулсан ч болно.

#38 Google Forms

100% үнэгүй энэ програмыг манайхан маш өргөн дэлгэр ашигладаг болохоор тайлбар илүүц байх гэж бодож байна. Вэб сайт дундаа эсвэл өөрийнх нь линкээр гээд яаж л бол яаж ашиглах боломжтой энэ програмыг хэрэглэхийн тулд Gmail аккаунттай байхад л хангалттай.

 8.И-МЭЙЛ МАРКЕТИНГ ХИЙХ ПРОГРАММУУД

И-мэйл маркетинг нь хэрэглэгчдээ сургах, худалдан авалтанд бэлтгэх, эцэст нь борлуулалт хийх хамгийн хямд шийдэл юм. Ялангуяа та B2B бизнес хийдэг бол бүр ч их хэрэгтэй.


#39 MailChimp

MailChimp нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг мэйлийн програм бөгөөд ямар ч төрлийн хүн хэрэглэж чадахаар амархан програм юм. Үнэгүй хувилбар нь 2000 хэрэглэгч рүү сард 12000 хүртэлх мэйлийг илгээж болдог.

#40 ActiveCampaign

AcitveCampaign нь бас нэгэн төрлийн түгээмэл мэйлийн програм юм. Бусад энэ төрлийн програмуудаас давуу тал нь мэйлийг илүү ухаалаг автоматжуулсан байдлаар илгээж болдог.

#41 SendinBlue

Бусад энэ төрлийн програмуудаас гол давуу тал нь бүх багцад хязгаагүй харилцагч нэмж болдог бөгөөд үнэгүй хувилбар нь өдөрт 600 мэйл илгээж болдог. Илүү дэлгэрэнгүйг сайт руу нь орж үзээрэй.

#42 MailerLite

Манай компанийн хэрэглэдэг програм бөгөөд жижиг дунд бизнест хамгийн тохиромжтой.Үнэгүй хувилбар нь 1000-н харилцагч руу хязгааргүй мэйл илгээх болон автоматжуулалт хийх бүрэн боломжтой. Үнэтэй хувилбар нь ч бусад энэ төрлийн програмуудаас харьцангуй хямд байдаг. 

Нийтлэл бэлдсэн: 

Э.Амар CEO at Green soft LLC 
Н.Ахмарал Marketer 
Д.Наранчулуун CTO at Green Soft LLC 
Э.Наранмөнх CMO at Green Soft LLC 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2622

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%