Нийтлэл 03 сарын 01, 2018

Фэйсбүүкт хэн юу трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

Urankholboo

Гала хамтлагийн дуучин Ану буюу Уранхолбоо фэйсбүүк трэндийг тэргүүлж байна. Түүний завгүй ээжийн өдрийн тэмдэглэл влог нь цахим орчинд трэнд болж байна. Тэрээр энэхүү влогоороо дамжуулан гэртээ хүүхдээ харж суугаа ээжүүд болон өсвөр үеийн охидод зориулан гоо сайхан, зөв хоололт, мөн хэрхэн сайн ээж байх тухай зөвлөгөө хүргэдэг аж.

Odzaya Deremchimed

МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяа хэдхэн хоногийн өмнө шинэ хүнээ өлгийдөн авч эмч сувилагчдаа баярлаж талархсанаа илэрхийлж байсан бол өнөөдөр ажилдаа орохоор зэхэж буй зургаа цахим хуудастаа нийтэлж удахгүй мэргэжлийнхээ дагуу шинэ ажил эхлүүлэх гэж байгаагаа дуулгалаа. Энэ бүсгүй үнэхээр зүгээр сууж чаддаггүй бололтой.

Big Gee

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг дуучин BIG GEE тэргүүлж байна. Тэрээр хөгжилтэй пост, дүрс бичлэгээ цахим хуудаснаа нийтэлдэгийг хэн хүнгүй мэдэх болсон төдийгүй түүний хийсэн дүрс бичлэгүүд энэ долоо хоногийн хамгийн хандалтыг авчээ.

 Норовын Тэгшбаяр

Физикч Норовын Тэгшбаяр фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Засгийн газар огцорч магдагүй гэх дэл сул яриа тэнүүчлэх боллоо. Би Засгийн газар огцроход дургүй. Тиймээс УИХ - нь сайн шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаасай билээ.

Харин хар хүний тавьсан өрийг шар хүн төлнө гэдэг шиг Эрдэнэт үйлдвэрээр өр түлүүлэх гэж буй дарга нараа солиочээ хэмээн бичсэн нь маш олон хүнийг санал хуваагдахад хүргэжээ.

Ganhuyag Chuluun Hutagt

Ард Санхүүгийн Нэгдлийн захирал Ч.Ганхуяг фэйсбүүк трэнд тэргүүлэгдчидийн нэг болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдэд Биткойн хуваах шийдвэрийн тухай олон хүн асуусан тул аваагүй хүмүүс дараах хүснэгтээр орж мэдээллээ өгөхийг хүсье. Одоогоор 153 хүн бүртгүүлж, Биткойноо авсан байна. 24 хүний мэдээлэл нь буруу байгаа учир саатсан харин 438 хүн цахим түрийвчний мэдээллээ өгөөгүй байгааг дуулгажээ.

Дуучин Б.Сарантуяа

Под дива Б.Сарантуяагийн амьдрал уран бүтээлийн тухай намтар романыг яруу найрагч Р.Эмүжин бичиж байгаа аж. Тус ном маань 2017 оны 12 сарын 28нд "Хөх Монгол Принтинг" д хэвлэгдэж өдгөө уншигч түмэнд минь хүрэхэд бэлэн болоод байгаа юм байна. Тэрээр 1978-1984 онуудад Дархан хотноо амьдарч суралцаж байсан хүүхэд насаа дурсан номны баяраа Эмэгтэйчүүдийн баярт тохиолдуулан 2018 оны 3р сарын 9 ны буюу баасан гаригт Дархан хотод номын баяраа тэмдэглэхээр болжээ.  

Жүжигчин Баттулга /Аглуу/

Жүжигчин Аглуу буюу Баттулга фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ.Тэрээр Хүлэгү пикчертэй хамтран сар шинийн баярт зориулсан инээдмийн хөтөлбөрийг "Ханиа, даргад үнсүүл" баярын хөтөлбөрөө үзэгчдэд хүргэсэн төдийгүй түүний тус хөтөлбөр Юнивишн видео сангаас хамгийн их үзэлттэй байгаа юм.

Бямбацогт Сандаг

Өнөөдөр бол эх орончдын баярын өдөр. Мөн энэ өдөр МАН-ын 97 жилийн ойн баяр тохиож байгаа төдийгүй УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудсаар дамжуулан мэндчилгээ хүргэжээ. “Тусгаар тогтнол, эрх чөлөө минь мөнх оршиж, үе үеийн эх орончдын үйл хэрэг үргэлжлэн хүчирхэгжих болтугай. Үе үeийн эх орончдын үйл хэргийн залгамж халаа болсон эрхэм та нартаа эх орончдын баярын мэнд дэвшүүльe”.

Сэтгэгдэл бичих

arrow icon