ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? ОХУ 2015-2025 оны олон улсын харилцаанд

trends.mn Стратфор олон улсын харилцаа судалгааны инститүцээс 5 жил тутам гаргадаг арван жилийн урьдчилсан прогнозын хамгийн сүүлийн дугаар буюу 2015-2025 он хүртэлх дэлхий дахины хэтийн төлвийн тухай мэргэжилтнүүдийн шинжилгээг цувралаар орчуулан хүргэж байгаа билээ.

Цувралын өмнөх дугаарт дэлхий даяар сэргэж буй үндэсний үзэл, улс орнуудын эдийн засгаа хамгаалах арга хэмжээнүүд Европ тивд мөрдөж буй тоглоомын гол дүрмүүдийг хэрхэн өөрчлөх тухай прогнозыг хүргэсэн. 

Энэ удаад ирэх арванд геополитикийн гол тоглогчдын нэг болох ОХУ-ын олон улс дахь байр суурь хэрхэн өөрчлөгдөх, ОХУ-д тулгарч буй сорилтууд дэлхийн бусад оронд хэрхэн нөлөөлөх тухай хүргэж байна. 

ОХУ одоогийн байр сууриа хадгалж үлдэх магадлал тун бага. Орос улс эрчим хүчний нөөцөө тулхтай эдийн засгийн хөгжил болгон хувиргаж чадахгүй байгаагийн улмаас тус улс үнийн хэлбэлзэлд их эмзэг. Тиймээс зах зээлийн хүчний эсрэг хамгаалалт султай нь бодит байдал. Холбооны улсын онцлог, орлого шууд хуваарилагдах юм уу орон нутгийн захиргаагаар дамжихаасаа өмнө Москвагаар дамждагаасаа болоод нөөцийн урсгал их, бага янз бүрээр өөрчлөгддөг. Энэ нь Москвагаас орон даяарх дэд бүтцээ дэмжих чадамжгүй болох маягийн 1980-аад оны ЗХУ болон 1990-ээд оны ОХУ-ын туршлагыг давтахад хүргэнэ. Улмаар бүс нутагт албан болон албан бус бие даасан, тусгаар тогтносон нэгжүүд үүсэхэд хөтөлж, зах хязгаар нутгийн мужууд болон Москвагийн холбоос сулрах болно.

Түүхэн замналын хувьд Орос улс иймэрхүү асуудлыг КГБ болон түүний үргэлжлэл болох Холбооны Аюулгүй Байдлын албад, нууц цагдаагийн хүчээр шийдэж ирсэн билээ. Гэхдээ мөн л 1980-аад онд тохиолдсон шиг захын мужуудыг Москвагаас түлхэж байгаа төвөөс зугтах хүчийг хүчээр шийдэх боломжгүй болно. Аюулгүй байдлын албад нь лидрээс, лидер нь үндэсний эдийн засгаас хамааралтай энэ онцлогоосоо болоод эдийн засаг хямрахад аюулгүй байдлын албадынхны ч хүч суларна.

Жинхэнэ терроризм, айдсаар барих сонголт л хийдэггүй юм бол ОХУ-ыг задралаас зайлсхийх аргагүй гэж үзэж байна.

Оросын баруун хэсгээс Польш, Унгар, Румын зэрэг улсууд өмнө нь алдсан газар нутгуудаа эргүүлэн авах бодлого хэрэгжүүлнэ. Энэ оролдлогодоо Беларусь, Украйн зэрэг улсуудыг татан оролцуулахыг хичээх нь дамжиггүй. Өмнө зүгт бол Хойд Кавказыг хянаж байгаа ОХУ-ын хүч шавхагдаж, төв Азид тогтворгүй байдал үүсэх төлөвтэй. Баруун хойд зүгт карелийн газар нутагт эргэж Финляндад нэгдэх хөдөлгөөн үүсч болзошгүй. Алс дорнодод Хятад, Япон, АНУ-д илүү ойр далайн бүс нутгууд мөн бие дааж ирнэ. Бусад Москвагийн гадуурх мужууд салан тусгаарлах гэдэггүй юм аа гэхэд тэдний зүгээс Москвад үзүүлэх дарамт ихсэх нь дамжиггүй. Хамгийн гол нь энэ: хэдийгээр Москвагийн эсрэг бослого тэмцэл гарахгүй боловч угийн шавхагдаж ирж байгаа ОХУ-ыг хянах, удирдах чадамж улам вакуумд орно гэсэн үг. Энэхүү вакуумд ОХУ-ын дор бүрнээ бие даасан хэсгүүд зэрэгцэн орших болно.

Чухам ийм нөхцөл байдлаас ирж буй арван жилийн хамгийн том хямрал урган гарах эрсдэлтэй. Орос бол нөлөөллийн бүс нутгаараа асар их цөмийн зэвсгийн нөөц хүч тархаан байршуулсан орон. Москвагийн хүч буурч эхлэх нь тэдгээр пуужинг хянах, хэрэглэхгүй байх баталгааг хэн өгөх тухай асуулт эргэн сөхөгдөхөд хүрнэ. Энэ асуулт АНУ-ын хувьд асар том шалгалт болно. Вашингтон ийм асуултад хариу гаргаж өгөх учиртай ганц хүч боловч өргөн уудам нутгийг цэрэг зэвсгийн хүчээр хянах, тэр явцад пуужин харвахгүй байх баталгаа гаргаж өгч чадахгүй.

АНУ нэг бол хяналтгүй пуужингийн хэрэглээ гарч болзошгүйг хүлээн зөвшөөрч одоо төсөөлөхөд хэцүү ямар нэг цэрэг зэвсгийн шийдэл олох, үгүй бол хамаарал бүхий муж улсуудад тогтвортой, эдийн засгийн хувьд амьдарч чадахуйц засгийн газар байгуулагдахад туслахын аль нэгийг сонгоход хүрнэ. Энэ асуудал ямар байдлаар дэгдэхийг өнөөдөр төсөөлөх амаргүй.

 Ямар ч гэсэн ирэх арванд ОХУ-ын задрал ба түүнээс улбаатай ийм аюулгүй байдлын асуудал үүсэхийг урдчилан төсөөлж, түүнд хэрхэн хариу үзүүлэх бодлогоо тодорхойлж байх шаардлагатай. 

Балтийн тэнгисээс Хар далай хүртэл бүрдэж байгаа эвсэл хаа хүртэл сунах нь ирэх арван жилийн эхний хагасын гол асуулт. Логикийн хувьд Азербайжан, Каспийн тэнгис хүртэл явж болзошгүй ч үнэхээр тэр хүртэл тэлэх эсэх нь Ойрх Дорнод болон Туркийн нөхцөл байдлаас хамаарна. Ойрх Дорнод болон Турк ирэх арванд олон улсын харилцаанд ямар тоглолт хийх төлөвтэй тухай прогнозыг бид дараагийн дугаарт хүргэх болно.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4989

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%