Бид буруугүй

Хүнтэй уулзахаар өрөөнд нь орохдоо та бүхэн хаалгаа ямагт хаадаг байх. Би ч бас тэгдэг. Намайг орохоор багш маань хурдан гүйж очиж хаалгаа онгойлгоод байхаар нь “Яаж маяглаж байгаа хог вэ?" гэсэн шүү юм боддог байсандаа одоо инээд хүрдэг.

Австралид ажлын байран дээрхи бэлгийн дарамт буюу sexual harassment маш том асуудал.

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг өрөөнд ороход эрэгтэй нь өөрийгөө хамгаалах бүх арга замыг хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн эрэгтэй эмчид үзүүлэхэд хажууд нэг эмэгтэй сувилагч заавал байдаг. Манай сургуулийн гадаад эрэгтэй оюутан өөр орноос ирсэн эмэгтэй оюутны бэлхүүсээр тэвэрч, гитар шиг сайхан биеийг нь “магтсан" нь түүнийг сургуулиа төгсөх боломжгүй байдалд хүргэж байсан тохиолдол ч гарсан юм.

Энэ талаар хөгжиж буй орнуудаас ирсэн нийгмийн боловсрол муутай мань мэтэд ой тойнд ортол нь хэлж ярьж өгнө. Хүний зан үйлийн онолоор хүчирхийлэгч этгээд ямагт өөрөөсөө чадал дорой обьект сонгодог. Эр нь эмээ, том нь жижгээ, дарга нь цэргээ г.м энэ жагсаалт дуусахгүй.

Манай улсад ажлын байран дээрхи бэлгийн дарамт маш их. Орос хэлэнд “Если сука не захочет, то кобель не вскочит" гэж зүйр үг бий. Зөвхөн эрчүүдээс гадна эмэгтэйчүүдийн зан үйл мөн үүнд нөлөөлнө гэсэн утгатай. “Ийм нэгэн явдал" шиг хайр дурлалын асуудал байж болох ч гэлээ ажлын байран дээрхи романсад залуу бүсгүйчүүд гэхээсээ илүү эрчүүд илүү буруутай. Залуухан сайхан охиныг өөр сонголт хийх боломжгүй болтол дарамтад оруулчихаар аливаа амьтны зөнгөөр биеэ хамгаалах ганц арга нь “хүслийг нь гүйцээх" болно.

Оюутан залуу охидууд дунд бидний нэрлэдгээр “аальгүй" гэж хэлж болох наалинхай ааштай уяхан “согоонууд" олон байдаг. Тэдний сэтгэхүй нь өөрт байгаа үнэт капиталаа ашиглан зам мөрөө тэгшлэн төгсөх юм. Ажил дээр ч энэ чиг хандлага хэвээр хадгална. Энд би хөөрхөн ааштай охидыг биш, угийн сэкс эротик имиджтэй залуу бүсгүйчүүдийг хэлж байгаа юм шүү.

Хэдэн жилийн өмнө МГУ төгсөгч, их сургуулийн багш найзынхаа ажлаар орлоо. Тэр үед хүйсээ гаргасан футболка ид моодонд байсансан. Бид хоёрын санал залуу сайхан хүмүүс гоё ганган байх ямар сайхныг ярилцаад өөрсдийнхөө сайхан байсан үеэ мэдээгүй өнгөрөөсөндөө харамсцгааж билээ. Бидний оюутан үед уранхай жийнс, томдсон футболка, буржгар том үс моодонд байлаа. Тэр надад оюутан охид, эрэгтэй багш нарын харьцааны тухай ярьж бид өөрсдөө яаж бэлгийн дарамтанд ордог байснаа дурсан “зөнөг порПИЙСОРуудыг" санал нэгтэй “хараасансан".

Манай сургуульд тэтгэвэртээ дөхсөн нэг багш байсан юм. Украйн охид бүдүүн гуян дээр нь гараа тавьсан шар сэмжилсэн энэ өвгөний талаар ярьдаг байсан ба шалгалт өгч асуугдахдаа санал болгосон сандал дээр нь сууж болохгүй шүү гэж захиж байсансан. Оюутнууд хэн нь хэн бэ гэдгийг мэддэг, жиг жуг ярьдаг тул иймэрхүү зүйл дорхноо ил болдог. Үүнтэй ижил хэрэв манай их дээд сургууль, дунд сургуульд бэлгийн дарамт өргөн хэмжээнд байгаа нь судалгаагаар тогтоогдсон энэ үед залуу охид, бүсгүйчүүд үүний эсрэг нийлж, тэмцлийн бүрээгээ үлээх нь цаашдын хөгжил дэвшилд их тустай. Хэрэв энэхүү сэтгэлгээний соёлыг хэвшүүлвээс албан тушаал ахиж, амжилттай яваа бүсгүйчүүдээ элдвээр хэлж гоочлох асуудал аяндаа байхгүй болж, бүгд “шударгаар" хуруудацгаадаг болно. “Албан тушаалын шатаар хөлөө дэлгээд дээшээ" гэдэг аксиомыг бут ниргэх болно.

Ажлын байран дээрх хүчирхийлэл, бэлгийн дарамтын тод жишээнүүд захаас аваад олон. Миний амьдралд чиг маш өргөн дэлгэр тохиодог. Даанч эрчүүд нь байтугай эмэгтэйчүүд нь энэ бол дарамт гэдгийг ойлгох нь үгүй.

1. Манай ажлын Т ах (нөгөө надтай зад хэрэлдээд тамхинаас гардаг) эмэгтэйчүүдийнхээ овгор, товгорыг илэх, бэлхүүсээр тэврэх дуртай гар байлаа. Би ч тэр бүртэй нь зад үзэлцэнэ. Нэг удаа намайг тэгэхээр нь даргадаа үсэрч ороод матав. Дарга эрэгтэй болохоор дуугай тамхиа баагиулан сонсов. Хоёр хоногийн дараа ажлын 50 гаруй насны эгч нар намайг загнав. “Чи юун сүртэй юм. Яадаг юм, манай Т дандаа л тэгж байдаг. Гэм хор байхгүй. Би ч шатаад явчихлаа. “Дуртайгаараа та нар тэгж илүүлж таалуулж бай. Би лав чадахгүй. Ажиллагаагүй болоод гартаа орсон тиймэрхүү зөнөг өвөө нарт тэгж чиг үнэгүй таашаал эдлүүлэхгүй шүү".

2. Миний багшаа гэж хүндэлж явдаг докторын хэлсэн үг: “Толгой муутай ч ажиллагаа сайтай …… шиг хүүхнүүд ингээд дарга болоод дэвшээд явдаг. Толгой сайтай ч ааш муутай Алимаа шиг хүүхнүүд ингээл нэг газраа дэвхцээд байдаг хорвоо доо".

3. Саяхан манайд томдоо орох ТББ-ын тэргүүн хэлж байна. “Алимаа минь жоохон өндөр бол. Эрчүүдийн нүдэнд торохгүй байна шүү дээ чи". Би “Намхан дарга нар бас байдаг юм ш дээ. Динозаврын дэгдээхэй дагуулах таньд гоё байдаг юм уу?" Тэр өөрөө намхан пагдгар хүн.

Эдгээр жишээнээс харахад эмэгтэй хүн болж төрсөн учраас дарамтанд байх нь бараг чиний “ариун" үүрэг гэж хэлж байна. Би, бид эмэгтэй хүн болж төрснөөрөө буруудах ёсгүй.

2012.05.30


avatar
  • I am Sonja McDonell, 23, American flight attendant with 13 overseas cities and many ideas in an emergency on board during a flight. Yes, that's right, but there is also a very discreet and hidden lesbian scene. I say that because I spent 3 weeks in Mongolai and stayed at the Kempinski Hotel for a few days. 5 girls told me at the bar and 2 twin sisters also show me photos. [email protected] am Sonja McDonell, 23, American flight attendant with 13 overseas cities and many ideas in an emergency on board during a flight. Yes, that's right, but there is also a very discreet and hidden lesbian scene. I say that because I spent 3 weeks in Mongolai and stayed at the Kempinski Hotel for a few days. 5 girls told me at the bar and 2 twin sisters also show me photos. [email protected]

  • I am Sonja McDonell, 23, American flight attendant with 13 overseas cities and many ideas in an emergency on board during a flight. Yes, that's right, but there is also a very discreet and hidden lesbian scene. I say that because I spent 3 weeks in Mongolai and stayed at the Kempinski Hotel for a few days. 5 girls told it me at the bar and 2 twin sisters also show me photos. [email protected]

    • Зочин
    • 172.68.255.*

    Дуусаагүй санагдаад дуусчих юм, нэг л дутуу

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2622

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%