Х.Нямбаатар: Надад хэн нэгнээс уучлалт гуйх шаардлага байхгүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "С1" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй талаар мэдээлсэн.

 

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: "Би гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, Авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно. Өнгөрсөн баасан гарагт дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын гишүүн надад шаардлага хүргүүлсэн. Шаардлагад гэмт хэргийн шинж бүхий үйлдэл гаргасан гэх шүүгчдийн нэр болон нотлох баримтыг олон нийтэд ил болгож, зохих ёсны дагуу хариуцдаг байгууллагуудад нь шалгуулах, хэрэв өөрийн ярьсан мэдээллээ нотолж чадахгүй бол Монгол Улсын шүүн таслах ажиллагаа, шүүгчийн нэр хүндэд халдсан үйлдэлдээ мэдээлэл тараасан аргаараа уучлалт гуйхыг талаар дурдсан байсан. 

Харин өнөөдөр би энэхүү шаардлагыг  хүлээн авч, зохих хариуг илгээж байгаа юм. Миний "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна". гэлээ

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%