ХҮЧЭЭ НЭГТГЭЕ: Гурван тулгуурт хөгжлийн бодлого-ын хүрээнд 263 мянган ажлын байр бий болно

Монголын эдийн засгийн чуулган” Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд өнөөдөр боллоо. Найм дахь жилдээ болж буй тус чуулганы эхэнд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, Гурван тулгуурт хөгжлийн бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвийг хөндлөө. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ажлын байртай болгох гол газар нь хувийн хэвшил, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид байгаа юм. Зээлийн хүүнд 37 тэрбум төгрөг төлж байсан бол одоо 1.4 их наяд төгрөг болж өссөн. Засгийн газар зээл авч, ААН-үүдэд тараадаг схемээр явахгүй. Энэ нь буруу. ОУВС-г бид өөрсдөө хамтаръя гэж хүссэн. Ингэснээр эерэг үзүүлэлтүүд гараад эхэллээ. Тэдэнтэй хамтраагүй бол БНХАУ, БНСУ, Япон зээл олгохгүй байв. Хүндрэлийг ОУВС-тай хамт туулж байна. Манай эдийн засаг жижиг тул алдаагаа хурдан засахад сэргэх нь ч амархан байдаг. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгоно. 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хүсвэл борлуулалтын орлогын нэг хувиар албан татвар төлж, хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгоно. 

Мөн Сангийн сайд төр мөнгөө арилжааны банкинд барйшуулчихаад гаднаас өндөр хүүтэй зээл авдаг тогтолцоог зогсооно. Өөрөөр хэлбэл гадны зээл тусламжаар авсан зээлийг  арилжааны банкинд байршуулсныг шалгасны үр дүнд  600 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Тиймээс  Засгийн газар зээл авч, хувийн хэвшлийнхэнд тараах хэлбэрийг хална гэдгийг онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: "Хувийн хэвшлийнхэн татварын хуулийн шинэчлэлээс  шударга ёс, ил тод байдлыг хүлээж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын дэвшүүлсэн  гурван тулгуурт бодлогын нэг нь татварын хуулиар хэрэгжинэ гэж ойлгож байна. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн төртэй татвараар холбогдож буй юм. Өнгөрсөн сарын байдлаар  200 тэрбум төгрөгөөр татварын орлого биелжээ. Энэ бол хувийн хэвшлийнхний бодит дэмжлэг. Гол нь татвар төлчихөөд шоронд ордог системийг  халах  ёстой.

Татварын хуулийн шинэчлэлээс хувийн хэвшлийнхэн шударга ёс, ил тод байдлыг хүлээж байна.

 Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан үзүүлэлтийг хэрэгжүүлж биелүүлэхэд анхаарч ажиллана. 2018 онд мөнгөний бодлогыг  зөөллөж, аж ахуйн нэгжүүдэд орж ирж буй хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.  Эдийн засгийн нөхцөл байдал 2018 онд амаргүй байв. Гэхдээ бодлогын зөв шийдвэрийн үр дүнд Монголбанк өнгөрсөн жил 20 тонн алт худалдан авлаа. Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээл дээр хоёр удаа бонд гаргаж,  бондын хугацааг сунгасан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд 576 сая ам.доллар Монголд орж ирсэн. Дээрх бодлогын үр дүнд валютын нөөцийн хэмжээ гурав дахин өслөө”. 

Мөн үеэр оролцогсод эдийн засгийн 30-аад хувь нь далд хэлбэрээр байна. Үүнийг татварын шинэчлэлээр шийдэх хэрэгтэй. Эдийн засгийн хүрээлэнг бий болгож ШУА-ийг амьтай болгомоор байна гэсэн санал санаачилгуудыг дэвшүүлж байв.

 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: "Эл бодлогын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд голлон анхаарна. Улмаар хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, таатай ажиллах нөхцлөөр хангана. Мөн "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэх бөгөөд энэ хүрээнд 2020 он гэхэд 263 мянган ажлын байр бий болгох зорилт дэвшүүлсэн.  Түүнчлэн ямар шалтгааны улмаас иргэд ядууралд өртсөнийг тогтоон ангилж, ангилал бүрт таарах ажлын байраар хангахаар төлөвлөж байна. 

 

Гурван тулгуурт хөгжлийн бодлого-ын хүрээнд  263 мянган ажлын байр бий болно

"Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ын талаар Нийтлэлч Баабар:  "Авлига, хээл хахууль төрийг мөхөөдөг. Өөрөөр хэлбэл бүх шатанд цэвэрхэн хэлбэрээр дээрэм хийж буйгаас үүдэлтэй төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Өнөөдөр иргэд арга ядахдаа төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгч байна. Авлигын эх үндэс нь татвар төлөгчид биш, шат шатны тамга барьж буй эзэд. Монгол Улс өнөөдөр төрийн албыг мэддэг, мэргэжлийн хүмүүст нь даатгамаар байна. Гүйцэтгэх албыг цүнх барьснаар  эсвэл үнэнч байснаар нь хэмжихгүй. Төрийн мэргэшсэн нэг албан хаагчийг халахад түүнийг дагаад төрийн ой санамж устдаг.  Түүнчлэн Засгийн газар хэдэн  ч удаа солигдсон залгамж чанар байх ёстой.  Монголын төр популизмаас салаасай” хэмээн онцлов.

 МУИС-ийн  эдийн засгийн тэнхмийн профессор, Эдийн засагч Ч.Хашчулуун: "Гурван тулгуурт бодлогын хүрээнд хийж буй хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл 263 мянган ажлын байр бий болгох боломжтойг судалгаагаар тогтоосон. Дөчин мянган хүн ажил хайж байна гэсэн судалгаа бий. Жилдээ Монгол Улсад эдийн засгийн өсөлтөөс хамаарч 30-60 мянган ажлын байр бий болдог. Иргэдээ ажлын байраар хангаж, орлогтой болгохын тулд хөрөнгө оруулалтад гол анхаарлаа төвлөрүүлэх, томоохон төслүүдээ хугацаа алдахгүй явуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт боловсруулах салбарт түлхүү байгаа нь сүүлийн 27 жилд тохиогоогүй зүйл. Уул уурхай, Эрчим хүч, шатахуун, хүнсний бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж дотооддоо үйлдвэрлэх нь  экспортыг дэмжиж, эдийн засгийг тэлэх гол үндэс болно" хэмээв.

 

 

 

 


avatar
    • Зочин
    • 172.69.254.*

    Энэ Лгаважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нэг намаас нөгөө нам руу урваж явдаг хогийн шар шувуу шүү.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5580

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%