Нийтлэл 04 сарын 25, 2018

БИ ШААРДАХ ЭРХТЭЙ: Хогоо хогийн саванд хий

Зуун төгрөгөөр худалдаж авсан гялгар тор зуугаас ч илүү насалж бидний эрүүл мэнд болон байгаль экологид хэдэн зуун жилээр хохирол учруулж байдаг гэдгийг та мэдэх үү?

Дэлхийн нэг өдрийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгүй он удаан жил байснаас хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй эргэээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Манай улсад ч ялгаагүй байгаль орчныг хамгийн их бохирдуулж орчин тойрны өнгө үзэмжийг алдагдуулж байгаа нь гялгар уут гэдгийг бидний бэлтгэсэн дараах сурвалжлагаас харж болно.

Түүнчлэн манай улсад хүнсэнд хэрэглэж байгаа гялгар уутанд НМХГ-ын төв лаборатори химийн 58, хүнд металлын 27, нянгийн 72 төрлийн сорьц авахад нян судлалын шинжилгээнд 10 хувь, бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их гарсан байна. Мөн хор судлалын шинжилгээгээр 16 дээжинд формалвдигедийн хэмжээ их гарсан байдаг. Гэхдээ бидэнд гялгар уутнаас  татгалзах бүрэн үндэслэлтэй хууль байна, бас дахин боловсруулдаг үйлдвэрлэл байна одоо зөвхөн хэрэглээгээ багасгах иргэн хүний ухамсар л хэрэгтэй байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon