БИ ШААРДАХ ЭРХТЭЙ: Угаадас шиг ус уумааргүй байна

Дэлхийн гадаргуугийн гуравны хоёр нь усаар бүр­хэгдсэн байдаг тул  дэлхийг цэнхэр гараг гэдэг.  Гэтэл өнөө­дөр  дэлхий дээрх хэдэн тэрбум хүн цэвэр усны дутагдалтай нөхцөлд амьдарч байгаа. Үүний гол шалтгаан ердөө л хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа. Бид гол мөрөндөө хог хаяж, алт угааж, хамаг муу муухай бүхнээ гол руу хаяж байна. Үүнээс үүдэн ундны усны нөөц ч мөн адил багасаж ундны усгүй болох аюул ойрхон байна.

Монгол улсын цэнгэг усны нөөцөд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар гадаргын гүний усны нөөц эрс багасч, Улаанбаатар одоогийн хэрэглээгээр бол 28 жилийн нөөцтэй гэдэг. Гэхдээ нийслэлийн иргэд нэмэгдэхийн хирээр нөөцийн хугацаа ч багасна.

Ундны усны аюулгүй байдал алдагдаж байгаа нь дан ганц нийслэлд ч яригдах асуудал биш. Энэ асуудал бол хөдөө орон нутгийн иргэд  нэн ялангуяа малчин иргэдэд тулгарч буй гол бэрхшээл.

Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж буй. Үүний хэрээр газар сайгүй уурхай нээгдэж байгаль дэлхийг хайр гамгүй ухаж байна. Үүнийг нэг золиос нь мөн л ус.

Манайд 500 гаруй уул уурхайн компани бий. Цөөхөн том ордууд гүний ус ашиглаж байгаа бол олонхи нь гол мөрөнд алт угааж  усыг нь угаадас болгож бохирдуулж байгаа нь үнэн.

Алтанд шунасан иргэд алт гэж эрдэнэсийг авахын тулд улайрч голыг улаан хоормог болгон хаяж байгаа нь хамгийн эмгэнэлтэй дүр зураг. Ямар ч нөхөн сэргээлт хийхгүйгээр голын голдрилыг өөрчилж, байгаль дэлхийгээ сүйтгэж, усыг улаанаар эргүүлэн “уйлуулж” хаяад эргэж харалгүй явдаг хүмүүс ч олон.

 Тиймээс  усаа хамгаалах, усны нөөцөө бүрдүүлж,нэмэгдүүлэх тал дээр төр,  засгийн бодлого зайлшгүй хэрэгтэй болоод байна.  Үүнд төрөөс  анхаарч,  иргэд ч уул усандаа хүндэтгэлтэй хандмаар байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5010

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%