Нийтлэл 05 сарын 04, 2018

Фэйсбүүкт хэн, юу трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

Эмүжин

Зохиолч сэтгүүлч Эмүжингийн  саяхан кино театрийн дэлгэцнээ нээлтээ хийсэн “Говийн домог” кинонд шүүмж цахим ертөнцөд трэнд болж байна. Тэрээр энэхүү шүүмждээ жүжигчин тус бүрийн жүжиглэх ур чадварыг голчлон бичсэн. Түүнчлэн тэрээр чөлөөт уран бүтээлч Ч. Очгэрэлийг илүү онцлон Ч.Очгэрэл...үнэндээ л дэлгэцийн урлагийн шинэ үеийн ихэмсэг жүжигчин гэж хэлэхийг хүсч байна. "Содура" түүнийг төрүүлсэн. Харин "Говийн домог" жүжигчнийх нь хувьд задалсан гэсэнтэй маш олон хүн санал нийлжээ.

Ganhuyag Chuluun Hutagt

Ард санхүүгийн нэгтгэлийн захирал Ч.Ганхуяг “Sydicate talk” нэвтрүүлэгт “Форум дэмий гэж үү” сэдвээр өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. “Тэрээр форум бол ажил хийдэг, бодлого гаргаж ярьдаг хүмүүст зөвшилцөх боломж олгодог гэх саналыг дэвшүүлсэн байна.

 Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб, ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакэр болон ажлын хэсгийн бусад гишүүдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр  ОУВС-ийн баг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 4-р шатны үнэлгээ хийхээр 2018 оны 5-р сарын 1-15 өдрүүдэд Монголд ажиллах юм. Энэ удаагийн уулзалтаар 2018, 2019 оны төсвийн төлөв байдал, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн явцын талаар санал солилцжээ.

Uka

Дуучин Уламбаяр шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авчээ. Түүний “Гэрэл асаа” хэмээх уран бүтээл нь орчин цагийн залуусын чиг хандлагыг шүүмжлэн, арай өнцгөөс асуудалд ханддаг болох, хандлагаа өөрчлөхийг уриалсан сайхан уран бүтээл хэмээн олон нийт ам сайтай байна.

 


Сэтгэгдэл бичих

arrow icon