Нийтлэл 05 сарын 18, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Томоотой суугаад зуруулах хүн ч ховор шүү

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт зураач А.Галаагийн зураг мэдрэмжийн тухай хуваалцъя. Түүнийг хүмүүс  гэрэлт гудамжинд зурдаг гэдгээр нь багагүй мэдэх болсон байх аа.

 

 

Зураач хүний сайхан нь өөрийн мэдрэмж, дотоод сэтгэлээ зургандаа чөлөөтэй илэрхийлж байгаад л оршиж байдаг. Би ихэвчлэн хөрөг зурдаг л даа. Гэрэлт гудамжинд энэ жил хоёр дахь жилдээ зурж байгаа. Хүмүүс ч намайг мэддэг болж зургаа зуруулдаг болсон. Ихэвчлэн  хүмүүс гоё зураарай гэж хэлдэг. Би ч гоё зурахыг л хичээдэг. Мэдээж төгс зурахгүй ч сайжрахыг хичээж байна.

Гэрэлт гудамжинд ихэвчлэн охидууд зургаа зуруулдаг.  Ихэвчлэн зурах үедээ тухайн хүнийг эмэгтэй хүн эрэгтэй хүнээс үл хамаараад зүгээр л гоё бүхнийг харж зурдаг.  Төрдөг мэдрэмжийн хувьд сайхан зүйл харж зурахад сайхан зүйл мэдрэгдэнэ, муухай зүйл зурвал мэдээж сэтгэл түгшиж тухгүй. Гэхдээ ихэвчлэн сайхныг зурдаг. Ихэвчлэн зураг зурж байхад ямар хүн зурж байгаагаа ч мартчихдаг юм. Зөвхөн тэр нүдэнд, тэр хамранд анхаарлаа хандуулна. Сахилагагүй моделтой байх хэцүү. Ер нь томоотой модел ховор.

Ер нь тэгээд зураг зурахад хаанаас ч санаа төрж хаана ч зурмаар санагддаг юм.  Хэрэв банкид эсвэл галт тэргэнд, хаа нэгэн газар оочерлож байхад чинь хэн нэгэн нөхөр чам руу хараад зураад байвал ойлгоорой. Улам сайжрах гэж бодол санаагаа төвлөрүүлэх гэж илүү сайн зураач болох гэж хичээж байгаа юм шүү дээ. Түүнээс биш эмэгтэй хүнийг шохоорхож, эрэгтэй хүнийг шоглож байгаа хэрэг биш шүү.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon