Нийтлэл 05 сарын 29, 2018

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоог эсэргүүцэж хуульчид гарын үсэг цуглуулна

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж Ш.Солонго нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилох шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй холбогдуулан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо” сэдэвт хуульчдын хэлэлцүүлэг болсон. Тус хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд ямар хүн сонгогдвол зохилтой талаар хэлэлцэж маш олон хуульчид цэцийн гишүүнд томилогдсон  эдгээр хүмүүсийг хувь хүний төлөвшил, мэргэжлийн дадлага туршлага, мэргэшлээрээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тохирохгүй гэсэн саналд нэгдсэн юм. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хууль бус томилгоог эсэргүүцэх санаачлагыг дэмжих хуульчдын гарын үсгийг цуглуулж эхэллээ.Мөн тэд цаашид Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааныхаа төлөө цэцийн гишүүдийн хууль бус томилгоог эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөж байгаа юм. Хуульчдын гарын үсгийг тавдугаар сарын 30,31-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд Монголын хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 4 давхарт хүлээж авах юм. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon