Нийтлэл 06 сарын 14, 2018

ГЭРЭЛ ЗУРАГ: Цөлжилт ба нүүдлийн соёл иргэншил

   Солонгосын гэрэл зурагчин Даэсунг Ли Монгол улсын газар нутгийн цөлжилт аюултай түвшинд хүрч буйг гэрэл зурагт буулган “Ирээдүйлэг археологи” нэртэй гэрэл зургийн цувралдаа оруулжээ. Тэрээр илүү олон хүнд хүргэхийн тулд Парист уг үзэсгэлэнгээ гаргасныхаа дараа “Huffington Post”-д нийтэлжээ.

    Өнөөдрийг хүртэл Монголчуудын 25 хувь нь нүүдлийн соёл иргэншлээр амьдарч, тал нутаг, байгальтайгаа шууд хамааралтай амьдарсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд уур амьсгал өөрчлөгдөж, цөлжилт явагдаж эхэлсэн нь нүүдэлчдийн амьдралд нөлөөлөх болжээ. Энэ байдал цаашид үргэлжилсээр байвал мянга мянган жилийн үүх түүхтэй Монголын ёс заншилд устах аюул тулгарна. Зураг бүрийг монголын өнөөгийн цөлжилттэй байгалийг, хуучны байгалийг дүрсэлсэн хэвлэмэл самбартай хослуулан авснаараа онцлог. Үүгээрээ Монголын уламжлалт нүүдлийн соёл устах аюулд орж буйг илэрхийлсэн байна.

Тэрээр “Нүүдлийн амьдрал бол музейд хадгалагддаг чулуужсан олдвор, анхны нийгмээс илүү амьд соёл иргэншил. Ийм цөлжилтийн ард буй уур амьсгалын өөрчлөлт бүгд бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Алсын хараатай байж, байгаль дэлхийгээ хамгаалахын тулд одоо хүчин чармайлт гаргахгүй бол төлөөсийг нь ирээдүйд төлөх болно.” гэжээ. Түүнчлэн өмнө  "Sony World Photography Awards" мэдээнд мэдээлснээр монголын соёл, цаг үеийн өөрчлөлтийг харуулсан "Ирээдүйлэг археологи" уг цомгийн нэг зураг Сони корпорацын дэлхийн гэрэл зургийн тэмцээнд  "Ойлголт" сэдвээр мэргэжлийн ангилалд шилдэг 25 зурагны нэгд тунаж үлдээд байгаа юм.

 Эх сурвалж: www.huffingtonpost.com

Сэтгэгдэл бичих

arrow icon