Нийтлэл 06 сарын 21, 2018

Хуульчид болон иргэд “нохой” юм уу? Эрхийнхээ баталгааны төлөө нэгдэцгээе

“Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-нд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй байх, улмаар ийм бүх шийдвэр, үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүх хянахгүй байх хуулийн төслийг боловсруулж ХЗДХЯ-ны вэб сайтад байрлуулж, Засгийн газрын хуралдаанаар “нууцаар” шахуу хэлэлцжээ. Засгийн газар энэхүү төслөө УИХ-д өргөн барьж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2018.06.20-ны өдрийн өглөө гэнэт оруулан хэлэлцүүлсэн билээ.  Харин С.Бямбацогт зэрэг гишүүний саналаар уг төслийг хэлэлцэхийг 7 хоногоор хойшлуулсан.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр дээрх төслөө хамгаалахын зэрэгцээ захиргааны шүүхийг татан буулгана гэдгээ хэлэв. Мөн, төслийг нь эсэргүүцэж буй олон зуун хуульчид, судлаачид, иргэдийг “нохой” гэж хэлж доромжлов. Шүүхийг огт асуудалгүй гэж бодохгүй байна (энэ талаар миний хувьд дангаараа болон хамтдаа гурван ном хэвлүүлсэн). Шүүхийг илүү хараат бус, хариуцлагатай болгох үндэслэлтэй санал гаргасан бол дэмжих байсан юм. Гэвч, өөрийн Засгийн газрыг дураар авирлуулах, захиргааны шүүхийг татан буулгах төсөл батлуулахаар улайрч буй улс төрчдийг эсэргүүцэгчид бол эрхэм сайдын хэлж байгаа шиг "хэн нэгний нохой" бус харин хууль дээдлэх ёс болон хүний эрхийн баталгааны төлөө өөрсдөө нэгдсэн иргэдийн төлөөлөл. Ардчилсан нийгэмд шилжээд 28 жил болчихоод байхад хувь хүмүүс үнэт зүйлийнхээ төлөө итгэл үнэмшлээрээ өөрсдөө нэгдэж үгээ хэлж болдог гэдгийг ойлгоогүй, бүхэлд нь хардаж, харлуулж ярьдаг улс төрчид цаашаа.

Хэрэв Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хяналт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай талаар миний хувьд түрүү жилээс эхлэн нэг эрдэм шинжилгээний өгүүлэл, нэлээн хэдэн сонины нийтлэл, ярилцлага өгсөн учраас энд үндэслэлээ тайлбарлахыг зорьсонгүй. Харин, Ц.Нямдорж сайдын нохой гэж хэлээд буй хүмүүсийн заримынх нь нэрс, эрхэлж буй ажил, энэ талаарх хэлэлцүүлгийг танилцуулах гэсэн юм. Зөвхөн онлайн байгаа эх сурвалжийг жагсаасан бөгөөд та бүхэн гарчиг дээр нь дарж линкээр орон унших боломжтой.

Монголын бүх хуульчид (нийт 5500 орчим)-ыг нэгтгэсэн Монголын Хуульчдын холбоо сүүлийн нэг жил орчмын хугацаанд Засгийн газрыг захиргааны шүүхийн харьяаллаас гаргаж болохгүй тухай гурван том хэлэлцүүлэг зохион байгуулсан:

1. Монголын Хуульчдын холбоо, Монголын Хуульчдын форумд “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага,” 2018.06.19, (Хуульчдын холбооноос 2018.06.19-нд зохион байгуулсан Хуульчдын форумд оролцсон 435 хуульчдын 92.7 хувь нь Захиргааны ерөнхий хууль өөрчлөлт оруулах төслийг эрс эсэргүүцэж буйг илэрхийлсэн саналыг албан ёсоор УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өгсөн).

2. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд (нээлттэй хэлэлцүүлэг), 2018.06.14 (Захиргааны эрх зүйн хороо 2018.06.12-14-ний хооронд гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, энэхүү төслийг УИХ-д өргөн барихгүй байх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж уриалжээ).

3. Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, "Шүүхийн хяналт ба Засгийн газар" нээлттэй хэлэлцүүлэг, 2017.05.09, (Түрүү жилийн энэхүү хэлэлцүүлгийн үр дүнгээр товхимол болгон хэвлээд бодлого боловсруулагчид, хуульчид, олон нийтэд тараасан байдаг).

Засгийн газрын шийдвэр болон түүнийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянахгүй байх агуулгатай дээрх хуулийн төслийг маш олон хүн эсэргүүцэж, шүүмжилсээр байна. Эдгээр хүмүүсийн заримыг судлаачид, шүүгчид, хуульчид гэсэн дараалалтайгаар доор жагсаасан бөгөөд тус бүрийн линкээр орж үндэслэлүүдтэй нь танилцах боломжтой:

1. Үндсэн хуулийн эх баригч, хууль зүйн доктор Б.Чимид, "Цэцийн шийдвэр бурууг нь мэдсээр атлаа дуугүй байгааг нь гайхаж сууна," 2005.09.05,

2. Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Ц.Сарантуяа, "Хуулийн төслийг баталбал Монгол Улс 16 жилээр ухарна," 2018.06.19,

3. Удирдлагын академын дэд профессор, доктор Д.Сүнжид: "Засгийн газрын шийдвэрийг хууль зүйн үүднээс хянах ёстой гол субъект нь захиргааны хэргийн шүүх," 2018.06.21,

"Засгийн газрын шийдвэрийг хэн хянах вэ?", 2018.05.31,

4. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан,

Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргавал хууль дээдлэх ёс бүрэн хэрэгжихгүй,” 2018.06.20,

"Цэцийн дээр хөх тэнгэр бус, Үндсэн хууль л бий," 2018.05.03
"Захиргааны хэргийн шүүхээс засгийн газрын захиргааны үйл ажиллагааг хянах нь Үндсэн хууль зөрчөөгүй," 2017.05.25,
5. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор, А.Бямбажаргал, Ярилцлага,

6. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ, Ярилцлага, 2018.06.14

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт: “Засгийн газар хуулийн дор ажиллахгүй ээ” гэж хэн ч хэлэхгүй байх, 2018.06.12,

8. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа, Хуульчдад хандаж бичсэн пост, 2017.03.10,

9. Өмгөөлөгч, хуульч Н.Баасанжав, Ярилцлага, 2018.06.14

10. Хуульч, өмгөөлөгч Р.Мөнхзул, "Юун нусгай жаалуудын амь нас, шүүх мүүх, наана чинь ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байхад," 2017-03-03,

11. Хуульч Л.Галбаатар, "Засгийн газрын шийдвэр шүүхийн хяналтад байх нь: Үндсэн хуулийн цэц болон ердийн шүүхийн харьяаллын асуудал," 2018.05.09,

12. Хуульч, өмгөөлөгч П.Баттулга, “Засаг иргэнийхээ эрхэд халдаад зогсохгүй, хөрөнгө оруулагчдыг үргээлээ," 2018.06.20,

Эдгээрээс гадна Засгийн газрыг захиргааны шүүхийн харьяаллаас гаргахыг эсрэг байр суурийг Ж.Хунан, Б.Гүнбилэг, Б.Баяр, Л.Нинжбат, Ж.Эрхэмбаатар, Б.Мэргэн зэрэг хуульчид, өмгөөлөгчид, судлаачид сонин, фэйсбүүк, твиттерээрээ дамжуулан илэрхийлж байна.

Засгийн газар хэдхэн өдөрт энэ хорлонтой төслөө ногоон гэрлээр яаран батлуулж, хууль дээдлэх ёс болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах иргэний эрхийг дордуулах эрсдэл өндөр байна. Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар уг төслийг буцаах буюу батлахаас татгалзах хүртэл уг төслийг эсэргүүцэж буй гол үндэслэлийг УИХ-ын гишүүдэд болон олон нийтэд хүргэх нь чухал байна.

Засгийн газрыг захиргааны шүүхийн хяналтаас 2005 онд авч хаяхад Б.Чимид багш зэрэг цөөн хүн хэлээд хэлээд дийлээгүй, тэгвэл одоо хуульчид, эрх зүйчдийн олонх бас дуугүй байх уу? Хууль дээдлэх ёс бол зөвхөн хуульчдын ажил гэж ойлгож болохгүй. Хүн бүр хууль дээдлэх ёсыг өөрийн үнэт зүйл гэж хүлээн авах учиртай. Хууль дээдлэх ёсгүйгээр чөлөөт, тэгш, шударга ёс хэрэгжих боломжгүй тул энэ зарчим нь жирийн малчинаас эхлээд УИХ-ын гишүүн, шүүгч хүртэлх хэн бүхэнд чухал. Цөөнгүй хүн үгээ хэлээд байна, иргэн Та нэгдэх үү? Энэхүү нийтлэлийг эсхүл дээрх эх сурвалжуудаас share хийж нэгдэнэ үү. 

Сэтгэгдэл бичих

    • Баасанхүү
    • 2018-06-25

    Хуульчид яасан сандралдаж бн. Яг бүгдийг ч хэлээгүй байх зүгээр нохой зантай ядарсанд дээрэлхүү хуульчид олон болсон нь өнөөдөр хэн бүхэнд ил зүйл . Өөрчлөл яах аргагүй хэрэгтэй л байгаа үүнийг өөрчлөлөө гээд засаг буруу үйлдэлээ хаацайлна гэдэг юу л бол. Харин сандраад байгаа улс ыг АТний нэр барьж битгий яриасаа гэж хүснэ.

    • Хуульч.
    • 2018-06-24

    ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС ГЭЖ ХООСОН ЗҮЙЛ БОЛЧИХСОН.ХУУЛЬЧ,ШҮҮГЧИД ӨӨРСДӨӨ ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ,ГАДААДЫН БОЛОН ШУДАРГА БУС БҮЛЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨНИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ЗАРЦ БОЛЧИХСОН,ЭНЭ ЦАГ ҮЕД НЯМДОРЖИЙН ЗӨВ.ЭНЭ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ,ҮХЦ ТАТАН БУУЛГАХ,ОДОО МӨХЧИХСӨН БАЙГАА УДШҮҮХИЙГ Ч ТАТАН БУУЛГАЖ,ЖИНХЭНЭ ШҮҮХ БАЙГУУЛАХААР МУҮХд ӨӨРЧИЛСӨН ДЭЭР БОЛЧИХООД БНА.ТИЙМЭЭС БИД ДУУГАРАХГҮЙ ХАРЗНАЖ БАЙГАА .УЧРЫГ ОЛЖ ХУЖРЫГ ТУНГААХ ЦАГ БОЛСОН ГЭДГИЙГ УХААРАХ ХЭРЭГТЭЙ.

    • зочин
    • 2018-06-24

    Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа больсон хуульч нэртэй хулгайч нар нэгджээ

    • зочин
    • 2018-06-24

    Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа больсон хуульч нэртэй хулгайч нар нэгджээ

    • зочин
    • 2018-06-24

    Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа больсон хуульч нэртэй хулгайч нар нэгджээ

    • Зочин
    • 2018-06-24

    Өөрсдийгөө хуульчид хэмээн цоллогч авилгачидаас ангижрах эхний алхам энэ болноо. Захиргааны шүүхийг татан буулгахыг дэмжиж байна аа. Нямдоржийг өмөөрөх та нарын нэрлэдэг ард түмэн гэдэг хүн амын 98 % нь одоо тэсрэхэд бэлэн дорхтой дарь болсоныг ухаарах цаг ирнээ. Луйвачдыг ард түмэн дийлнэ гэж Нямдорж нэг удаа хэлсэн байхаа. Луйварчдын салаа мөчир болсон захиргааны хэргийн шүүхийг татан буулгах нь эхний зоригтой алхам болно шүү.

    • Зочин
    • 2018-06-24

    Авилгачид луйварчдыг хамгаалдаг шүүгч нараа эхлээд өөрсдөө зайлуулчих тэгээд Монгол төрийг эхлээд өмчгүй болгох луйвар шувтаргын шатандаа орсон. Одоо төрийг өөр аргаар хүчгүйдүүлэх нь луйвачид хулгайлсан өмчөө хамгаалах шаардлага гарсан тул захиргааны хэргийг шүүдэг, Өөрөөр хэлбэл төрийг засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүдэг авилгач шүүгчдийн сүрэг энд цугларсныг л харж байна. Иймд захиргааны хэргийн шүүхийг татан буулгаад шүүгчдийг нь ард түмний шүүхээр оруулах цаг нь болсон шүү. Босоцгоое оо гуйлагчин болсон ард түмэн минь ээ. Одоо л биш бол хэзээч байхгүй. Монгол төр мөхлийн эрмэгт ирчихжээ. Үүнийг ухаарах эсээс Монгол улс оршин тогтнох эсэх асуудал шийдэгдэхээр цаг үе иржээ янз нь

    • Зочин
    • 2018-06-24

    Ene doktor erdenetiin buteen baiguulaltand yag you hiisen tegeed ve mon ter zahirgaanii shuugchid bas yag you hiisen v

    • Мэндсүрэн
    • 2018-06-23

    Хуульчдын форумын үеэр саналаа өгч гарын үсгээ зурсан . Захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийг хяналтаас гаргах агуулгатай хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм

    • Зочин
    • 2018-06-23

    Хуульч нэр зүүсэн луйварчид ичгүүр сонжуургүй өөрсдийн эрх ашгийг хамгаалах алхам хийж байна.Үүндээ ард түмний нэрийг урдаа барих заль мэх хэрэглэж байна.Хуурамч доктор,профессорууд олноор сүрэглэн бий болсон нь Монголын гутамшиг.

    • zochin
    • 2018-06-22

    shyyhchid ta nar zoolood bdag ard tymen ys arsh bolchon bdag henii buruu be ta naraar oroldohoor argagui bizee

    • zochin
    • 2018-06-22

    taraashann deer bh

    • zochin
    • 2018-06-22

    taraashann deer bhaa

    • иргэн
    • 2018-06-22

    битгий хуц муусайн авилгачид та нар шударга байдаг бол ийм байдал үүсэхүү. ийм авилгын сүлжээг ард түмэн тэжээх ямарч шаардлага байхгүй. лай гай бололгүй тонилцгоо хогийн ургамлуудаа.

    • Ганаа
    • 2018-06-22

    О. Менхсайхантай санал нийлэхгуй бна. 'Хуний эрх' нэрийн дор хэн дуртай нь еерийхее енцгийг хамгаалах гэж цоролздог болж. Суулийн уед ялангуяа АН- ын уед батлагдсан хуулиуд 'хуний эрх' нэрийн дор нийтийн эрх ашиг, улс орны эрх ашигт биш, хэсэг булгийн эрх ашигт уйлчилдэг, олон салаа утгатай хуулиуд уйлчилж бна. Ийм бусармаг нехцелд нийгэм хегжихгуй. Ер нь ' хуний эрх' нэрийн дор эмх замбараагуй байдал ноерхож ухамсарт хумуус хохирч, хулгайч лууварчингууд нь хожиж бна. Засаг тереес нэг шийдвэр гаргадаг туунийг нь шуух жаддан эсэргууцдэг . Тух: Эрдэнэтийн 49 хувь. Ийм нехцелд тер яаж ажиллахм бэ? Чиний энэ уйддэл засаг, терийг хучтэй байлгах уйлдэл биш байна.

    • оюун
    • 2018-06-22

    Ёр хуульчид хууль баримтлаж шийдвэр гаргаж байгаа юу.Мөнгө харж шийдвэр гаргаж байгаа юу гэвэл .Энэ талаас нь харж болно шүү дээ.Шүүгч нараа?

    • оюун
    • 2018-06-22

    Ёр хуульчид хууль баримтлаж шийдвэр гаргаж байгаа юу.Мөнгө харж шийдвэр гаргаж байгаа юу гэвэл .Энэ талаас нь харж болно шүү дээ.Шүүгч нараа?

    • irgen
    • 2018-06-22

    yamar dampuu huuli bolood bna a. Arai l bish. Oddin uvchinouuruu zunchihsun yum bna l da

    • Зочин
    • 2018-06-21

    Erdenetiin 49 huviig irgeded ezemshuuleh huuliin erh zuin orchniig saijruulay gej duugarval demjinee

    • Ганбаатар.н
    • 2018-06-21

    Нямдорж муухай нохой юмдаа

    • Равдан
    • 2018-06-21

    Нямдорж НУ А Алтангийн захиалагаар Төрийн банк авхад саад болох зүйлыг цэвэрлэж байна

arrow icon