Нийтлэл 06 сарын 25, 2018

Ой мод бас уйлдаг

Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооноос Уулын нарс модыг ухаж Улаанбаатарт тарьж байгаа асуудалтай холбогдуулан энгийнээр зөв ойлголт өгөх зорилтот мэргэжилтний нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Монгол улсыг намаар талцалдуулж нарийн учрыг нь мэддэг эрдэмтэн мэргэд, инженер техникчид, судлаачид мэргэжлийн хүмүүсийгээ ч сонсож чаддаггүй 21-р зууны Монгол энэ үү дээ гэлтэй.

21-р зууны шинжлэх ухаан техник технологийн хурдацтай хөгжлийн өнөө үеийг биологийн, экологийн, биотехнологийн эрин зуун гэсэн нь хурдтай хөгжил нь хүн төрөлхтөнийг байгаль дэлхийн амьд харилцаанаас холдуулдаг учраас сануулах гэж энэ зууныг "БИО" эрин зуун гэж тунхагласан биз.
Хүн өдөрт хамгийн багадаа өдөрт 30 мин ойд алхаж тэндэхийн агаар усаар амьсгалах хэрэгтэйг эрдэмтэд тогтоосон байдаг. Иймээс дэлхий нийтээрээ хотынхоо ногоон байгууламжид анхаарч иргэдийнхээ эрүүл мэндэд бодлогын чанартай анхаарч төвлөрөлийг сааруулан, хот тосгонуудаа ижил түвшинд хөгжүүлдэг. Учир нь ойд ногоон байгууламжид ургаж буй мод бут ялангуяа шилмүүст модноос хүний бие организмыг хоргүйжүүлэх, хорт хавдрын эсийн өсөх эрчмийг бууруулах бодисууд ялгаруулж бас агаар ус хөрсний шим тэжээлийн эргэлтийг зохицуулж байдаггэх мэт ой мод ногоон байгууламжийн талаарх зүйлсийг шинжлэх ухааны баримттай бичье гэвэл хэд хэдэн боть болно.

Гэтэл улс орны хүн амын гуравны нэг нь нийслэлдээ суурьшдаг Монгол улсын минь хувьд хотын хөгжил нь өндөр байшингуудаар хэмжигдэх мэт. Учир нь ногоон байгууламжийг бүтээгч мод бут тэр дундаа шилмүүст модны биологи амьдралын горимыг мэдэхгүй бодлого боловсруулагчид нь эх орны минь унаган байгаль экологи экосистемээр тоглож байна.

3 жил тэссэний дараа шинээр солих ньГерманы Саксон мужийн Ойн том институтад миний бие  сүүлийн 5 жил судалгааны ажил хийж эндхийн 205 жилийн түүхтэй Ойн их сургуулийн судалгаа эрдэм шинжилгээний баазыг харж, дотор нь ажиллаж мэргэжлийн  хүний нүдээр ажиглахад шинжлэх ухааныг хэрхэн газрын хөрсөнд буулгаж, бодит амьдрал дээр хэрэгжүүлж буйг хараад өөрийн орныхоо ойн салбар тэр дундаа хотын ногоон байгууламжаар тоглож буй хүмүүсийг хараад ичиж байсан юм

Цэцэрхэж мэргэрхэх гэсэнгүй цээж минь давчдаад байна. Хотын ногоон байгууламжинд модыг тарихдаа эхлээд газарзүйн бүс бүслүүр, уур амьсгал, хөрс, ус агаарын температур, модны төрөл зүйл, тэдгээр модны үрийн гарал үүсэл дасан зохицолт, хуурайшилын болон чийгшлийн стресс гэх мэт нарийн төвөгтэй ажил их. Энэ бүх судалгаануудыг дурьдвал 100 хол гарна. Мөн жилдээ хотын ногоон байгууламжид зориулан 10 гаруй нэр төрлийн модны 180 сая гаруй тарьц суулгацыг бэлдэн худалдаанд гарган шилжүүлэн суулгаж байна Энэ нь зөвхөн хотын ногоон ногоон байгууламжинд таригдах моддын хувьд шүү дээ. Үүний төлөө эд мөнгийг харамгүй ихээр ч цацаж байна. Учир нь аливаа зүйлийн суурийг зөв тавибал цаашид оршин тогтнох нь сайн байдгийн жишээ энэ биз дээ. Хөгжилтэй орныг гуравдагч оронтой харьцуулахыг бодсонгүй гэхдээ боломж нөөц бололцоо бидэнд бий.

Гэтэл Монгол орны ойн салбарт ямар ч мэргэжлийн хүн, мэргэжлийн байгууллага байхгүй мэт харагдуулах  үйлдлийг хийж, нас гүйцсэн нарс модыг ухаж, тухайн ургаж буй газрынх нь экосистемийг бүрэн бүрэлдэхүүнээр нь устгаж байна. Мод тарих нэрээр газрын хөрсийг эвдрэлд өртүүлэн хээршүүлэх процессийн үндсийг тавин газрын доройтлыг үүсгээд,  Улаанбаатарт ургуулах гэж амьдаар борцолж 2-3 тэрбум төгрөгийг тендэр нэрээр газарт булж буй нь үнэхээр байж боломгүй. 

Уг нь нягтрал шигүүрэл ихтэй газраас сийрүүлэх аргаар өсвөр жижиг моддыг авч өөр газар шилжүүлэн суулгаж болдог ч тухайн газрын ижил төстэй байдал хөрс ус гэх мэт олон хүчин зүйлийг сайтар судалсны дүнд суулгадаг.

Гэвч энэ байдлыг буруу овжиноор ашиглан нас гүйцсэн нарс модыг сүйтгэн сөнөөж авчирах нь 2-р бүлгийн цустай таны бөөрийг гудамжинд явж буй 3-р бүлгийн цустай хүнд шилжүүлэн суулгаад доннор, өвчтөн 2 зэрэг үхэхтэй яг адилхан зүйлс хийж буйгаа хэзээ зогсоох вэ?

Хотыг ногооруулах нэрээр газарт булж буй залуу нарс модоо ойд нь үлдээчих.  Тэр газарт булшлаад шоу хийгээд байгаа 2-3 тэрбум төгрөгөө хорт хавдраар хорвоог орхиж, үрсийнхээ элгийг эмтлээд байгаа иргэддээ өгчих. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй, тэднийг  яллаж шийтгэж,  хийсэн бүтээсэн, ургуулж тордсоныг нь хууль эрхзүйн хүрээнд туслаад дэмжиж чадахгүй бол ядаж элдвээр золиослохоо одоо зогсоогтун.

Буруу төрийн бусармаг бодлого хэдхэн жилийн хугацаатай байх харин буян нүгэлийг дэнслэх байгаль биднийг яаж ч шийтгэж мэдэх байх.

 

МБОМХ-ны гишүүн

Нямжавын Баяртаа
Dresden, Germany

 

Сэтгэгдэл бичих

    • irgen
    • 2018-06-26

    Harin tiimee, ene uil ajillagaagaa yaraltai boliochee!!! Undesnii tsetserlegt hureelen bas uchnuun mod avchraad bulchihlaa, turuucheesee uheed ehelsen, ene talaar survaljlaachee!!!

arrow icon