ОХУ, БНХАУ-ын харилцааны шинэ дэвшилт ба Зүүний эвсэл

ОХУ болон БНХАУ-ын шинэ дэвшилтэд харилцааны тухай  геополитик хуудас дээр нийтлэгдсэн Emergence of Russia and China’s New Eastern Bloc нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Зүүн Ази болон Ази-Номхон далайн бүс нутгийн улс төрийн аппарат геополитикийн хүчин зүйлсийн нөлөөгөөр хурдацтай өөрчлөгдөж байна. Бүс нутгийн хүрээнд уламжлалт геополитикийн шинж чанартай олон асуудал байдаг ч сүүлийн 10 жилийн хугацаанд уламжлалт бус аюулгүй байдлын асуудлууд улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, 2014 оны Орос-Украины Кримийн асуудал, 2016 оны Хятад-Филиппиний олон улсын арбитр дээр шүүгдсэн арлын маргаан, Хойгийн аюулгүй байдал гэх мэт олон асуудал нэг нэгээрээ цувраж байна. Хамгийн сүүлд

14 хоногийн өмнө ОХУ-ын Гадаад хэргийн яам 27 орны (Америк, Герман, Нидерланд, Унгар, Гүрж, Монтенегро г.м.) дипломат төлөөлөгчдийн газрыг хаав. Эдгээр үйл явдлыг бүс нутгийн хүрээнд авч үзвэл, ОХУ болон БНХАУ бүс нутагт ноёрхох, өөрсдийн геополитикийн эрх ашгийг өргөжүүлэх, бэхжүүлэх боломжийг нээж байгаа гэж үзэж болох юм. Энэ нь ОХУ-тай найрамдалт харилцаатай Монгол Улс, БНХАУ зэрэг улсуудад ихээр нөлөөлөх магадлалтай байгаа билээ. 

Шинээр үүсэж буй ОХУ, БНХАУ-ын Зүүний эвсэл

 АНУ-ын Зүүн Ази, Ази-Номхон далай дахь стратегийн бодлого нь ерөнхийлөгч асан Обамагийн “Ази-Номхон далай дахь пивот”-оос Трампын “Индо-Номхон далайн стратеги” рүү шилжиж байгаа билээ. Эдийн засгийн хүрээнд Транс-Номхон далайн түншлэл (ТРР)-ийн эдийн засгийн санаачилгаас гарсан нь ОХУ, БНХАУ хоёрын бүс нутагт гаргах нөлөө, боломжийг улам нээж өгсөн юм. БНХАУ-ын талаас өргөн хүрээний 2 талт эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгийн тусламж үзүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх, худалдааны эргэлтээ сайжруулж, Ази-Номхон далайн боомтуудын ажиллагааг нэмэгдүүлснээр эдийн засгийн шинэ боломжуудаа нээж байна. Олон улсын харилцааны стратегийн институтээс эрхлэн  гаргадаг Ази-Фокус-ын судалгаанаас Хятадын эдийн засгийн өргөн хүрээт санаачилга болох “Зам ба Бүс” (OBOR) хөтөлбөр нь дэд бүтэц рүү, ялангуяа барилга байгууламж, бүтээн байгуулалт, хурдны галт тэрэг, зам тавихад чиглэсэн ба мөн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлж буй.

Тухайлбал, Индонезийн Жакартагийн хурдны галт тэрэгний замын төсөл, Хятад-Казахстаны тосны хоолой, Хятад-Туркестаны хийн хоолой, мөн Хятад-Киргизийн төмөр замын ажилд Хятадын төрийн эзэмшлийн ААН-үүд 5,1 тэрбум ам.доллар хандивласан нь улсын санд мөнгө төвлөрүүлж буйн илрэл юм. ОХУ-ын зүгээс эдийн засгийн хоёр талын харилцааг, түншлэлийн хэлбэрийг бэхжүүлэн, мөн газрын тос боловсруулагч ОПЕК /Газрын тос экспортлогч орнуудын байгууллага/ улсуудтай 2 талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монгол, Казахстан, Узбекистан зэрэг олон хөрш орнуудтайгаа импорт-экспортын арилжаа, тарифын тохиролцоо хийх замаар хөршийн харилцааг бататгаж байна.

Мөн эрчим хүчний салбараа хөгжүүлэн ОХУ-ын эдийн засгийн стратеги болох Евро-Азийн эдийн засгийн холбоогоо сурталчлах, өргөтгөх алхмуудыг хийж байна. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлэхдээ “Саудын Арабын хан хүү Моххамед Бин Сальмон өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа Саудын Араб, Орос хоёр урт хугацааны түүхэн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь 10-20 жилийн урт хугацаатай байх ба сунгагдах асуудал нь гагцхүү тосны хамгийн том экспортлогч орноос хамаарна” гэжээ. Энэ нь Орос-Хятадын харилцаанд маш том нөлөө үзүүлэх ба түүнчлэн зөвхөн газрын тосоор Оростой харилцдаг улсуудад бас нөлөөлөх нь ойлгомжтой юм.

 Эдийн засгаас гадна, бүс нутаг дахь гадаад бодлого, аюулгүй байдлын хүрээнд ОХУ, БНХАУ хоёулаа Японтой газар нутгийн маргаантай. БНХАУ нь Зүүн Азид Японтой Сенкаку арал буюу Хятадаар Диаоюу арлын маргаантай. Азийн далай тэнгисийн ил тод байдлын санаачилга (IMТI) нь тэнгис, далайн аюулгүй байдлын судалгааны байгууллага бөгөөд тус байгууллагын гаргасан мэдээллээс “БНХАУ-ын усан тэнгисийн коммандлалын 200 гаруй хөлөг онгоцууд хууль бусаар Японы тэнгист удаа дараалан нэвтрэн, Сенкаку арлын маргааныг хурцдуулж байна. ОХУ-ын зүгээс, хэрэв Япон улс Курилийн арлыг санаархвал Орос улс өөрийн эзэмшлийн газар болон үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын тулд цэрэг оруулна” хэмээн анхааруулжээ. 2017 онд Путин, Шинзо Абэ нар хоёр улсын энх тайван, ашиг сонирхлын үүднээс “Энхийн хэлэлцээр”-ийг байгуулан, харилцан дэмжиж буйгаа илэрхийлсэн ч ямар нэгэн гэрээнд хараахан гарын үсэг зураагүй байна.

2014 оны Орос-Украины дайнаас үүдээд Европын улсууд болон АНУ-аас ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавин олон талт дипломат харилцаанд сөрөг нөлөө гаргасан буй. Харин энэ нь ОХУ-ыг хөрш болон бүс нутгийн улсуудтай харилцаагаа өргөжүүлэх, бэхжүүлэх боломжийг тэлсэн гэж үзэж болох юм. Энэхүү өргөжүүлсэн хамтын ажиллагаанд Монгол, Хятад хоёр хөрш нь тэргүүлэх байранд орж буй улсууд ихээд холбогдсон болно. Хоёр талын болон гурван талын хөгжлийн хамтын ажиллагаанд хамтарч, эдийн засгийн хэлэлцээр байгуулан үр дүнтэй байна. Тухайлбал, 2018 оны 2 дугаар сарын 28-нд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын ээлжит 21 дүгээр хуралдаан ОХУ-ын нийслэл Москва хотноо болж өнгөрлөө. Хуралдааны үеэр Монголын Цөмийн Энергийн комисс болон ОХУ-ын Улсын Атомын Энергийн байгууллага нар харилцан ойлголцох санамж бичигт Монгол Улсад цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахаар гарын үсэг зурсан. Түүнээс гадна энэ жилийн 2 дугаар сарын эхээр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга нар “Орос-Монголын төмөр замын транзит гэрээ”-нд гарын үсэг зурсан. Уг гэрээний хүрээнд Монгол Улс экспортыг тогтвортой байлгах 25 жилийн тарифын уян хатан нөхцөлтэй болсон бөгөөд 2 улсад эдийн засгийн 2 талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж олгосон юм.

  ОХУ, манай улстай сайн хөршийн харилцаагаа бэхжүүлэхийн сацуу Хятадтай харилцах харилцаагаа чухалд тооцон анхаарч ирсэн нь Хятад, Оросын газрын тосны томоохон импортлогч улс болохоор тэр биз ээ. АНУ-ын Эрчим Хүчний Мэдээллийн удирдлагын мэдээгээр Оросын Хятад руу экспортолж буй газрын тосны хэмжээ 2002 оноос хойш тасралтгүй өсч байгааг харуулжээ.

Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор

 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, Монгол Улс Зүүн Ази дахь төмөр замын коридор хэмээх Орос-Монгол-Хятадын гурван талт стратегийн ач холбогдолтой уулзалтыг зохион байгуулсан билээ. Энэхүү гурван талд харилцаа нь Зүүн ази, Ази-Номхон далай гэхээсээ илүү, Зүүн хойд Азийн эдийн засгийн өргөн чөлөөг тэлэн, транзит тээврийн маршрутыг хялбарчлан Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үүд гэсэн чиглэлд газрын тос, нүүрс болон бусад 32 төрлийн бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэх өргөн хүрээтэй эдийн засгийн стратеги билээ. ОХУ-ын Зам тээврийн сайд Максим Соколов хэлэхдээ “ОХУ-ын Зам тээврийн яам нь энэхүү гурван талт гэрээ, хэлэлцээрийг тэргүүлэх чиглэлд авч үзэн, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тодруулсан билээ. Энэхүү Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор нь ОХУ-ын Зүүн Азийн эдийн засгийн холбоо стратеги болон БНХАУ-ын Зам ба Бүс стратеги, Монгол Улсын Талын зам стратегийг нэгтгэсэн том хүрээтэй бодлогууд болно. Эдгээр бодлого, чиглэлүүдээс үүдээд ОХУ болон БНХАУ Зүүн Азийн эвсэл үүсгэх, үүсгэж буй бодлогуудыг тодруулах нь зүйтэй.

Түүнчлэн Дэлхий дахины улс төр, гадаад харилцаа, аюулгүй байдлын нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байна. Хоёр хөршийн хүрээнд, БНХАУ-ын дарга Ши дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадлаа. ОХУ-ын Путин ч мөн адил. Хоёр Солонгос нэгдэх, Хойгийн аюулгүй байдал нааштай болоод явчихлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Хойгийн асуудалд анхаарал тавьж түүхэнд бичигдээгүй нөлөөг гаргах чиглэл рүү явж байна. Монгол Улсын хувьд ч мөн адил, хурдтай өөрчлөгдөж буй энэхүү олон улсын аппаратад хөл алдалгүй, идэвхтэй, сайн нөлөөтэй байх гадаад бодлогыг эрхэмлэж байна. Мөнхийн хөрш болсон ОХУ болон БНХАУ-ын дунд оршиж буй Монгол Улс, түүний газар нутаг, эдийн засгийн боломж бололцоог зөв ашиглахад сайн бодлого, сайн Ерөнхийлөгч, сайн УИX, сайн Засгийн газар, сайн засаглал, сайн иргэд хэрэгтэй.

 

 


avatar
    • Зочин
    • 172.68.255.*

    mash muu orchuulga

    • Хммм...
    • 162.158.178.*

    Орчуулга гэсэн өөрийнхөө өнцгөөс сүүлд дүгнэлтээ биччихсэн байх шив. Юун олон сайнууд вэ нэг л юм бич л дээ. Бас л нэг гадаадаас хоосон цаас барьсан хүн эмоциор оо хандчихэээ...

    • Орчуулга гэсэн өөрийнхөө өнцгөөс сүүлд дүгнэлтээ биччихсэн байх шив. Юун олон сайнууд вэ нэг л юм бич л дээ. Бас л нэг гадаадаас хоосон цаас барьсан хүн эмоциор оо хандчихэээ...
    • 162.158.178.*

    Лол

    • Орчуулга гэсэн өөрийнхөө өнцгөөс сүүлд дүгнэлтээ биччихсэн байх шив. Юун олон сайнууд вэ нэг л юм бич л дээ. Бас л нэг гадаадаас хоосон цаас барьсан хүн эмоциор оо хандчихэээ...
    • 162.158.178.*

    Лол

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3097

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%