Үндсэн хуульд ямар ямар өөрчлөлт орох вэ?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу,  хэрэв өөрчлөлт орох бол ямар өөрчлөлт оруулах вэ гэх асуудал сүүлийн гурван парламент дамжин яригдсан. Энэ хугацаанд Засгийн газар дээр хараат бус эрдэмтдийн зөвлөл гарч ажилласан бөгөөд зургаан чиглэлээр 40 гаруй зүйл дээр өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн УИХ-дын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад зургаан багц асуудлын хүрээнд өөрчлөлт оруулж болох юм байна гэж үзжээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд 35 хүртэл хувийн өөрчлөлт хийх эрхтэй юм. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх юм. Тус төслийг боловсруулахдаа ард иргэдийн саналыг чухалчлан үзсэн гэж ажлын албанаас мэдэгдэж байгаа төдийгүй  Үндсэн хуульд дараах зургаан чиглэлээр өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ:

 1.УИХ-ын болон гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ-ын ээлжит чуулган чуулах өдрийг нэмэгдүүлэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх,

  2.Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж, Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, УИХ Улсын төсөв батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох, 

  3.Шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулахад анхаарч шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, үүний зэрэгцээ шүүх нь засаглалынхаа хувьд аль ч институциэс хараат бус бие даасан байх,

Үүнд: Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоосноос гадна Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгон улс төрийн нөлөөллөөс ангид байлгах,
  4.Улс төрөөс хараат бус төрийн албыг бэхжүүлэхийн тулдтөрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх албан тушаал дэвшүүлэхдээ ил тод шударга байдлыг хангаж, чадахуйн зарчим баримтлах,

  5.Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож,сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоохоор төсөлд тусгалаа. Улс төрийн намуудын хувьд үйл ажиллагаа нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж үндэсний хэмжээнд ажиллах нөхцөлийг тавьж, улс төрийн намын татан буугдах үндэслэлийг зааснаар хариуцлагыг тодорхой болгох,

  6. Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоххүрээнд улсын чанартай хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аймгийн төвүүдийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээ бүхий орон нутгийн харьяалалтай хот болгохоор заасан байна. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5010

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%