Нийтлэл 07 сарын 04, 2018

Монголын эдийн засгийн үзүүлэлт 2019 онд өсөх төлөвтэй байна

Монголын санхүүгийн зах зээл, ялангуяа зээл олгогч гол байгууллагууд болох арилжааны банкууд, хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) болон банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) нөхцөл байдал болон зээлийн эрэлт нийлүүлэлт эрсдэл, хүүний түвшин болон валютын ханшийн Судалгааг тоймлон хүргэе.

Монголын санхүүгийн зах зээлийн 96 орчим хувийг банкны салбар дангаараа бүрдүүлсээр ирсэн онцлогтой. Гэхдээ 2014 оноос хойш ББСБ-н эзлэх жин, байр суурь нэмэгдэх хандлага ажиглагдсан.

Үүнийг нэг талаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээр арилжааны банкууд зээлийн нийлүүлэлтээ бууруулж, зээл олгох шалгуураа өсгөсөн, нөгөөтэйгүүр зээлдэгчид заавал арилжааны банкаар дамжихгүйгээр ББСБ-р хурдан шуурхай зээл авах хандлага ажиглагдаж байна.

Үүнээс гадна арилжааны банк, ХЗХ, ББСБ-н балансын ерөнхий бүтцээс харахад ББСБ нь активын өндөр хувиар зээлийн үйлчилгээнд эргэлдүүлэх боломжтой. Одоогоор нийт зээлдэгчдийн тоо 1 саяыг давж сүүлийн жилд 13 хувийн өсөлтийг үзүүлсэн бол зээлийн үлдэгдэл 10.8 хувийн өсөлтийг үзүүлсэн. Зээлийн эрсдэлээс шалтгаалж байгууллага, бизнесийн зээлээс илүү иргэдийн зээл өссөн.

 Мэдээж Монголын зээлийн үйл ажиллагаанд хамгийн том тоглогч нь банкны систем юм. Одоогоор 14 арилжааны банк олигополит өрсөлдөөн зах зээл байгаа бөгөөд том 3 банк нь зах зээлийн 67.3 хувийг бүрдүүлдэг. Сүүлийн хугацаанд ОУВС-н хөтөлбөртэй холбоотой активын чанарын үнэлгээ хийж системийн хэмжээнд 500 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эрсдэлийн сан байгуулах болсон.

Арилжааны банкуудын зээлийн өсөлт сүүлийн 2 жил тогтвортой бага түвшин байгаа бөгөөд ББСБ-н зээл хамгийн өндөр өсөлттэй байна. Гэвч эрсдэл талаас нь харвал ББСБ-н зээлийн чанаргүйдэл хамгийн өндөр түвшинд буюу 11.5 хувьд байгааг анхаарах нь зүйтэй.

 Монголын эдийн засаг 2018 оны эхний улиралд 6.1 хувийн өсөлтийг харуулсан ба олон улсын судалгааны байгууллагууд 2018, 2019 оны өндөр өсөлттэй жил байна хэмээн хүлээж байна. Үүнтэй зэрэгцээд голлох салбарууд болох уул уурхайн, барилга, үйлчилгээ болон боловсруулах салбарын өсөлт эерэг хүлээгдэж байна.

Монголбанкны зүгээс 3 удаа дараалан бодлогын хүүгээ бууруулж 10 хувьд хүргэсэн ба цаашид бууруулахаар байна. Харин зээлийн хүү харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн 2 улиралд бага зэрэг бууралт ажиглагдсан. Энэ нь Монголбанкаас хэрэгжүүлж буй зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөр болон улс төрөөс явуулж буй шахалтаас хамааралтай. Мөн эдийн засгийн сэргэлт хүү буурах нөхцөл үүсгэсэн. Мөн ойрын 3 жилд төлөгдөх Монгол улсын гадаад өрийн асуудал шийдэгдсэн, түүхий эдийн үнэ өссөн, валютын орох урсгал нэмэгдэж, албан нөөц өссөн зэргээс валютын ханш харьцангуй тогтвортой байхаар байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon