Хэт модернизаци, хэт нягтаршлаас хүнд тохирсон хотын загварчлал руу

Парис хотын архитекторч Ле Корбузьер анх хотыг дээрээс доош буюу босоо тэнхлэгт харьцаагаар төлөвлөх санаачлага гаргаж байжээ. Тэрээр 1924 онд Парис хотын төвийг нэг ижил загвараар хувилсан олон цамхаг барилгууд болон давхар замын харилцаагаар холбох зураг төслийг боловсруулж, модернизацийн жишиг загвар бүхиий орчин үеийн хот болгох төлөвлөгөө боловруулсан байна. Гэсэн хэдий ч азаар олон нийтийн хүчтэй эсэргүүцэл, угсаа залгамжилсан хөрөнгөтнүүдийн дургуйцэлтэй тулгарахын зэрэгцээ асар их хэмжээний хөрөнгөөр бүтэх амьдралгүй төсөв босгох боломж бүрдээгүйн улмаас энэ төсөл амжилтыг олоогүй байна. Хэрэв ямар нэг байдлаар энэ төсөл хэрэгжсэн ахул өнөөгийн дэлхийн түүхийн нандин сор болсон Европын нэгэн сувд оршихгүй байх байжээ. Харин Парисчууд хэт модернизацийн дарамтгүйгээр нэмэгдүүлсэн Барон Хаусманы дахин төлөвлөлтийн зураг төслийг дэмжин баталснаар өнөөгийн Парис хотын өнгө төрх улам бүр төгөлдөржин үлджээ.

Харин өдгөө хот төлөвлөлтийн түүхийн гажуудлыг үндэслэгч, бетон каркасан ширэнгэн бүтэц бүхий хотын загварын эцэг хэмээн түүхэнд нэрлэгдэн үлдсэн Архитекторч Роберт Мозесийндахин төлөвлөлтийн төслийг Нью Ойрк, Вашингтон зэрэг Америкийн томоохон хотуудын шийдвэр гаргагчид дэмжин хүлээн авснаар босоо тэнхлэгтэй, дээрээс доош төлөвлөсөн цамхагт барилгажилтын нягтрашилтай, архитеторын модернизацийг зоригтой эхлүүлсэн байна.

Ингэснээр богино хугацаанд хотын эдийн засгийн эрчимтэй эргэлтийг улам бүр зузаатгасан эерэг үр дүн гарчээ. Харин үүний үр дагавраар Нью Ойрк хотын хаанаас ч гол мөрөн, уулс усны бараа үзэгдэх боломжгүй, хүний харааны орчингүй хот болсон билээ. Хот төлөвлөлтөд зөвхөн эдийн засгийн үр ашгийг л судлан тооцож байснаас хамаарч хүнд зориулсан төлөвлөлт бүрэн алдагдаж, хүний  харьцааны хэмжээст орчин үгүй болж, нийгмийн бүтцийн чанар алдагджээ. Роберт Мозесийн орчин үеийн модернизацжсан эрчимт хөдөлгөөн бүхий хот байгуулсан богино хугацааны амжилт түүнийг хөрөнгө оруулагчид болон шийдвэр гаргагч нарын санхүүгийн ертөнцөд алдрын оргилд хүргэж, тэрээр маш богино хугацаанд Нью Ойрк хотын захиргааны бүхий л агентлагуудыг зангидсан албан тушаалд саадгүй томилогдон, хотын захиргааны эрх мэдлийг бараг дангаар 40 орчим жил зангидан барьж байсан юм.

 Робет Мозес 1950-д оны эхээр онд Нью Ойрк хотын санхүү, худалдааны хамгийн өндөр нягтаршил бүхий, алдарт 5 дугаар өргөн чөлөөг өргөтгөж Тайм Скуэрээр дамжуулан Вашингтоны талбайгаар оруулж Хьюдсоны цэцэрлэгт хүрээлэнтэй холбосон, хэдэн арван километр үргэлжилсэн урт өргөн чөлөө болгохоор төлөвлөж эхэлсэн байдаг. Энэ төлөвлөлтийн дагуу Нью Ойркийн Аж үйлдвэржилтийн эрин үеэс хотжилтын түүхэн жам ёсны замналаар үнэ цэнээ тогтоож, барааны агуулахаас арилжаа, үйлчилгээний хөрөнгө болтлоо хотжилтын соёлын суурь болсон олон барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжууд өртөж, нурааж буулгах барилгын тоонд ороод байсан юм. Мөн Хьюдсон парк болон Вашингтоны талбай нь барилгын чигжээс болсон Нью Ойрк хот дахь хүний харааны болон хөдөлгөөний хэмжээст харилцаа  алдагдаагүй цорын ганц орон зай болон үлдсэн байжээ.

 Тухайн цаг үед тус хотын Хьюдсон дүүргийн оршин суугч Жэйн Жакобс гэгч эмэгтэй тус төлөвлөлтийг хүчтэй эсэргүүцэж, олон нийт болон эрх баригчдад хандсан ил захидал илгээж байсан юм. Жейн Жакобс нь Нью Ойрк хотын хот төлөвлөгч нар хүний амьдралын хэв маяг, нийгэм-олон нийтийн соёл ахуйн үнэ цэнийг бус зөвхөн мөнгө тооцсон, хахир хатуу загвар бүхий хот төлөвлөлтийг байгуулж байсныг хатуу эсэргүүцдэг нийгмийн төлөөлөл байсан юм. Тэрээр хэт массжуулсан хот төлөвлөлт, түүний зохион байгуулалт хүнийг хүн ёсоор аж төрөх орчноос салгаж, ядуурал, гэмт хэрэг, тав тухгүй нүсэр бүтцийн дарангуйлалд оруулж байгааг ойлгуулахыг зорьж байсан юм. Нью Ойрк хотын хот төлөвлөлт зөвхөн чинээлэг давхаргад зориулагдсан нийгэм ахуйн орчинтой, харин үлдсэн хил хязгаар нь зөвхөн тэдний санхүүгийн чадамжийг баталгаажуулах массын эргэлтийн зориулалтаар төлөвлөгдөж байгаа нь дундаж болон дундаас доогуур төвшний иргэдийн амьдралын баталгаажилтыг улам бүр үгүй хийж байгааг ойлгуулахыг зорьж байсан юм. 5 дугаар өргөн чөлөөний дахин төлөвлөлтийн төслөөр түүний оршин суудаг дүүргийг бүрэн арчих төлөвлөлттэй байсан нь Жейн Жейкобсыг зөвхөн үзгээр бус, биет үйлдлээр эсэргүүцэн тэмцэхэд хүргэсэн билээ.

 Гэсэн ч түүний энэхүү тэмцлийг шийдвэр гаргагчид нь эдийн засаг, санхүүгийн хаб болсон тус хотын хөгжлийн төлөвлөгөөнд саад учруулж чадахгүй хэмээн зарлаад дахин төлөвлөлтийн барилгын ажил эхлүүлэх тушаалыг баталжээ. 

Жейн Жекобс эл шийдвэрийг эсэргүүцэн, барилгын техник орж ирэх өдөрт нь тус дүүргийн болон хотын ээжүүдийг уриалан, хүүхдийн тэтрэгтэйээжүүдийг жагсаалыг Хьюдсон паркад зохион байгуулсан юм. Энэ цагаас хойш Хьюдсон парк болон Вашингтоны талбайг хамгаалах хотын иргэдийн тоо эрс нэмэгдэж, эрх баригчид болон хотын иргэдийн хооронд 16 жил үргэлжилсэн тэмцэл болсон юм.

 Жейн Жейкобс болон түүнийг идэвхтэй дэмжигч гишүүдээс олон хүн удаа дараа баривчлуулан, захиргааны шийтгэвэрхүлээж байсан хэдий ч Хьюдсон паркийн болон 5 дугаар өргөн чөлөөний дахин төлөвлөлтийн асуудал тус хотын бүх иргэдийн анхааралд орж, хотынхоо хувь заяаны талаар хотоороо оролцон, хэлэлцэж эхэлжээ. Энэ бүх хугацаанд Жейн Жейкобс Хүн төвт, хүний хэмжээст тохирсон хот төлөвлөлт, болон суурин нийгмийн чанарын асуудлаар үй олон нийтлэл бэлтгэн хэвлүүлэхээс гадна “Нью Ойрк хотын үхэл, амьдрал” номоо бичиж хэвлүүлснээр хамгийн ихээр худалдаалагдсан бестселлер болж чадсан юм. Эцэст нь хотын удирдлага Паркийг хамгаалагч олон нийттэй хэлэлцээрт орж зөвшилцсөнөөр тухайн дүүргийн дахин төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангаж өгсөн хамгийн анхны бөгөөд өргөн хүрээтэй түүхэн ажил болж чадсан байна. Энгийн цагдаагаас эхлээд инженер, багш, бизнесмен, уран бүтээлчид гээд нийгмийн бүхий л төлөөлөл шинэчилсэн загварт гар бие оролцон санал өгөх, бүтээн байгуулах, хянах, хөрөнгө оруулах зэрэг хэлбэрээр оролцсоноор нийгмийн жижиг олон нийтийн оролцоо идэвхжиж, бие биенээ хайхрах нь бүү хэл таньдаггүй хөршүүд дотны харилцаатайгаар бие биедээ санаа тавих болж, өөр хоорондоо харилцаанд орсон жижиг бүлгүүдийн үнэ цэнэ нийгмийн бие биедээ итгэх итгэлийг сэргээж чаджээ. Одоогоор Нью Ойрк хотын Хьюдсон парк төдийгүй Вашингтоны талбай, 5 дугаар өргөн чөлөө тус хотын иргэдийн хамгийн үнэ цэнэтэй, ухамсарт үзэл төлөвшсөн, нийгмийн эрчимтэй харилцаатай, жижиг олон нийтийн бүлгүүдээс бүрдсэн бичил үйлчилгээ, сайн дурын байгууллага, хөршийн холбоо, бизнесийн нэгдэл, үзвэр үйлчилгээ бүхий хамгийн таатай бөгөөд амьдралын чанарыг хангасан аюулгүй орон зай, хүний орчин болж чадсан байна.

Энэ түүх хот төлөвлөлтийн түүхэнд жинхэнэ хувьсгал болж чаджээ. Хэдийгээр зөрчилд тэмцлээс үүдэлтэй ч Нью Ойрк хотын 5 дугаар өргөн чөлөөний дахин төлөвлөлтийн кейс хэнд ч хэрэглэгддэггүй, нягтаршил муу, эдийн засгийн эргэлтгүй нэгэн паркийг олон нийтийн оролцоотойгоор хамгийн үнэлгээт бөгөөд хүний эрчимт харилцааны төвлөрөл бүхий газар болгож, хамгийн чухал нь нийгмийн амьжиргаа, анги давхаргын чадавх ч, амьдралын чанар ч сайжирсан, гэмт хэргийн гаралтгүй бүс болгон хувиргаж чадсанд оршиж байгаа юм.

Энэхүү санаанд оромгүй өөрчлөлтийг бусад хотууд анхааран судалж үзээд хотын эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт нь эдийн засгийн нягтаршил гэхээсээ олон нийтийн амьд харилцааны сурвалжаас гаралтай болохыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн

байна. Учир нь нийгэм харилцаанд орох хэрээр арилжааны том, жижиг сувагчлалууд жамаараа үүсэн, тэр хэрээр амьжиргааны үүсвэр бий болж, тухайн газарт хамаарах олон нийт тэр үүсвэрээр хамтын эрхэмлэх үзлээр бататган сайжруулж, орчны үнэлгээгээ улам бүр нэмэгдүүлж байжээ. Энэ нь нийгмийн амьдралын чанарыг орлогын эх үүсвэр гэхээсээ орлого үүсгэдэг суурин газрын хүрээлэн буй орчны өдөөгдлөөс сурвалжтай болохыг бүх талаараа нотлон харуулсан байна. Америк хотуудын загвараар хөөрөгдөн 20-30 жил явсан дэлхийн томоохон хотууд улам бүр авто хөдөлгөөний хамааралд орж, цаашлаад барилга байгууламжийн төлөвлөлт ч авто хөдөлгөөний удирдамжаар инженерчлэгдэж, нийгмийн харилцааны өөрийн мөн чанар нь бүрэн устах хэмжээнд хүрснийг ойлгон ухамсарлахын зэрэгцээ нийгмийн анги давхарга, арилжаа, захиргааны салбарууд болон хөрөнгийн төрлийн холимогшил нь хотын иргэдийн дасан зохицох, уян хатнаар хувьсах замаар амьдрах чадварыг нэмэгдүүлж байдаг харилцан шүтэлцээний гол түлхүүр байсныг нэгэнт тогтоосон байна. 

Ингээд 1995 оноос эхлэн Европын ихэнх хотууд төрөл бүрийн судалгаа явуулсны дүнд аль ч хотын судалгааны дүгнэлтээр бүс хоорондын харилцааг нийтийн тээврийн дэмжлэгээр, харин бүс доторх хөдөлгөөнийг автомашинаас бусад хөдөлгөөнт харилцаагаар зохицуулах шаардлага үүссэн дүн гарсан байна. Учир нь капиталист болон коммунист гэсэн 2 лагерьт хуваагдаад байсан дэлхийн хотуудын дүр төрх коммунизмын системийн задралын дараа үлэмж хэмжээгээр өөрчлөгдөж, арилжаа үйлчилгээ, аялал жуулчлал, цагаачлал, шилжилт хөдөлгөөн гэх зэргээр хотын ачааллыг улам бүр нэмэгдүүлсэн юм. Энэ зуур хотын уугуул иргэдийн амьдралын чанар хэт эрчимт хүний эргэлт болон эдийн засгийн халалтын даацыг тэсвэрлэхэд улам бүр дарамттай болж, энэ хурдыг автомашины болон автоматажсан модернимзациар хийх гэж  30-д жилийн дотор ихээхэн гажуудал үүсгэсэн байсан ч барилгажуулалтын нягтаршлыг хэмжээ хязгааргүй явуулаагүйгээрээ (төв болон эдийн засгийн төвлөрлийн бүсүүдэд) Европын хотуудын давуу талтай байсан юм. 

Гэсэн хэдий ч дэлхийн 2 дугаар дайны дараах цагаач иргэд болон ажиллах хүчний шилжилтээс үүдэлтэй үүссэн нийгмийн шинэ бүлгийн анги, давхаргаа хотын зах руугаа шахаж, нийтийн орон сууцны масс хорооллуудаар тархаан байршуулж, тэднийг өөрсдөөсөө тусгаарлан төлөвлөсний үр дагавар одоогийн нийгэмдээ хэзээний бодит аюул занал үүсгэх эх үндсийг тавьсан юм. Учир нь ядуу, бага орлоготой, нийгмийн чадамж сул иргэдээ эдийн засгийн төвлөрлөөс салангид тусгаарласан байлаа ч нийгмийн баялгаас хүртэж, амьжиргаагаа залгуулахын тулд тэдгээр иргэд суурин газрын уламжлалт соёл дээр тулгуурлан хөгждөг эдийн загийн нягтаршилаас тоос хүртэхээр оролцохоос өөр арга үгүй. Тансаг зочид буудал, дэлгүүр ресторан гэх зэрэг хот, суурин газрын арилжаа, үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнаас эхлүүлээд бараа тээвэр, хот арчилгаа зэрэг бусад ажлын байр аяндаа нөгөөх л “хэцүү” гэгдэх нийгмийн бүлгийн масс төвлөрлийг үүсгэж, анги давхарга хоорондын зөрчил, гэмт хэргийн гаралт, гуйланчлалыг яахын аргагүй чинээлэг дүүрэгтээ дагуулах болно. Түүнчлэн ядуу иргэдийг тусгаарласан салангид суурин төвлөрөл нийт улс даяар чөлөөтэй зорчих эрх чөлөөг аюулт нөхцөлд хүргэж аялал жуулчлал гэх мэт салбарыг тэлэх, эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бололцоог бараг үгүй хийж, харин тогтсон төвлөрөл дээр үүссэн хязгаартай зах зээл нь үнийн хөөрөгдөл, спекуляцийг өдөөж, өрсөлдөөнд үл орсноор баялаг зөв хуваарилалтгүй болж, нийгэм-эдийн засгийн үр өгөөж улам сулрах нь тодорхой болов.

Энэ бүх нягтаршсан хөдөлгөөн, бухимдалтай бөгөөд таагүй орчин, хэт өндөр өртөг бүхий гэмт хэрэг аюул занал ихтэй хотууд нягтаршилын цөм болж байдаг тул механикжилт болон авто тээврийн хамааралтай хөдөлгөөнийг л задлахаас нааш хүнийг нийгмийн харилцаанд оруулах, хэт түрэмгий авираас хүнлэг харилцаа руу хөтлөх, хүнд зориулагдсан хэмжээст орчны загварчлалд шилжүүлэх бүх асуудал ямар ч  үр дүнгүй болох юм.

. Тиймээс хотын загварыг нягтаршсан бүсээс холимогжсон хэрэглээт барилга руу, нийгмийг нэг төрөл, анги давхаргаас бүх төлөөлөлтэй уусган хувьсгасан нийгмийн бүтэц рүү, дэд бүтцийг нийтийн тээврийн холболтын үндсэн шугамаас автомашингүй хөдөлгөөнт зохицуулалт руу, арилжаа үйлчилгээг масс худалдаа, арилжааны төвлөрөлтөөс бьютик буюу жижиг дунд хэмжээст арилжаа үйлчилгээ рүү, масс нийгмийн хөдөлгөөний механикжсан инженерчлэлээс жижиг, дунд олон нийтийн амьд харилцааны зай талбай, орон зай, хэмжээст төлөвлөлт рүү шилжих бодлогыг 90-д оны сүүлч, 2000 оны эхээс эрчимтэй явуулж эхлээд байгаа юм. 

 


avatar
    • Дамбадорж
    • 162.158.178.*

    Турк монголчуудад үлгэр жишээ болно

    • Дамбадорж
    • 162.158.179.*

    Амеркийг магтан дуулагчид. Дэлхийг ганцхан газраас удирдахыг мөрөөдөгчид.Үүнийг 2улс оройлдог байнаа одоо хятад нэмэгдэж 3 болов.Хятадууд уулан дээрээс уулан дээрээс 2бар үзэлцэхийг харж суухаа больж хэнтэй нь ч хамаагүй үзэлцэхэд бэлэн болжээ.Ийм үед үндсэрхэг үзэл хамгаас чухалд тавигдах болж .20 гаран жилд бид ардчилал гэдэг улс орныг яаж мөхөөдөгийг бэлхнээ харлаа даа.Одоо бид ухаалаг коммунизм руу хятадыг дагаад өөрийн эрхгүй алхаж эхлэнэ дээ.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3279

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%