АМ АСУУЯ: Хичээл орлоо сургуулиа хэзээ барьж дуусгах вэ?

Наймдугаар сарын дундуур ихэнх хүүхдүүд хичээл сургуульдаа бэлтгэн сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас гээд хэрэгтэй бүхий л зүйлээ зэхдэг. Гэтэл одоогийн байдлаар  зарим сургуулийн сурагчид хувийн зүгээс бүхий л бэлтгэлээ хангасан ч  суралцах орчин нөхцөл нь бүрдээгүй байна. Уг нь энэ жил нийслэлийн хэмжээнд гурван сургууль шинээр баригдаж ирэх арван хоёрдугаар сар гэхэд ашиглалтад орох ёстой бол барилгаа нурааж ч амжаагүй сургууль ч байна. 

Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 21-р сургууль энэ жил сургуулийнхаа байрыг сэргээн засварлаж барих ёстой боловч одоогийн байдлаар барилгаа нурааж ч амжаагүй байна

Уг нь  хичээл амарсан зуны гурван сарын хугацаанд нураагаад барилгын ажил эхэлчихсэн байх ёстой боловч хичээл орох дөхсөн энэ өдрүүдэд л нураах ажилдаа орж байгаа юм. Харин Хүүхдүүдийг ойролцоох сургуульд сургуулийн барилга шинээр баригдаж дуусах хүртэл хуваарилсан байна. Гэтэл зарим  сургуулиуд хуваарилсан хүүхдүүдийг авахаас татгалзах, хүүхдүүд шинэ орчин шинэ хамт олонд очих нь таагүй байгаа тухай эцэг эхийн төлөөлөл хэлж байгаа юм.

Зөвхөн 21-р сургууль гэлтгүй нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх 75-р сургуулийн барилгыг сэргээн засварлаж барих шийдвэр гарсан. Гэтэл өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй л байна. Энэ мэт боловсролын салбартаа хайнга хандсаар байвал хүүхдүүд хаана суралцах, хуваарилсан сургуулиа анги дүүргэлтийн асуудал гээд маш олон асуудал гардаг. Хамгийн аюултай нь  өөр сургуульд түр суралцах хугацаанд хүүхдүүд хичээлдээ хайнга хандах, тэр тусмаа төгсөх ангийн сурагчид хичээл завсардах аюул нүүрлэнэ. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд Ц.Цогзолмаагаас тодруулахад

“Барилгын ажил шинээр хийгдэх сургуулиудын сурагчдыг хаана ямар сургуульд суралцах тухай асуудлыг хавар шийдсэн. Хүүхдүүд ч намар хичээл ороход хаана суралцахаа мэдэж байгаа учир ямар нэгэн асуудал гарахгүй” 

гэсэн тайлбарыг өгсөн юм. Түүний хэлж байгаагаар хичээлийн бэлтгэл ажил  70 хувьтай хангагдаж байна гэж байгаа боловч бодит байдал өөр байна. 

Жил бүр сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал яригдаж, анги дүүргэлт их, багш нарын ачаалал их байна энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэнэ гэдэг ч  энэ асуудлаа шийдэх нь битгий хэл энэ жил дахиад л сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал маргаан дагуулж цаашилбал хүүхдүүдийн сурлагад сөргөөр нөлөөлж ч магадгүй юм.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3115

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%