Мацуура Рейка: Хөгжиж буй орнуудад нийт хүн амын ердөө 20 хувь нь банкнаас санхүүгийн үйлчилгээ авч чаддаг

 Япон улсад крауд-франдинг буюу интеретээр олон нийтээс санхүү цуглуулан компаниудад санхүүжилт олгодог Крауд Кредит компаниан бүтээгдэхүүний хэлтсийн дэд дарга Мацуура Рейкатай Monnichi Today   2019 форум талаар болон хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар ярилцлаа. 

 Юун түрүүнд, яагаад санхүүгийн салбар, тэр дундаа Крауд Кредит компанийг сонгох болсон тухайгаа тайлбарлаач?

Их сургуульд эдийн засгаар суралцсан гэдэг утгаараа, банк нь зөвлөх үйлчилгээ, санхүүжүүлэлт, төлбөр тооцоо гээд олон төрлийн ажилд өөрийн сурсан зүйлээ ашиглах боломжтой салбар гэж үзсэн.  Тэр ч утгаараа, юун түрүүнд томоохон банкийг сонгож ажилд орж байсан.  Дараа нь гадаадын компанид санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ажил голчлон хийдэг байсан.  Энэ туршлагаасаа, гадаадын компанид илүү өргөн хүрээнд санхүүжилт олгох ажил хийхийг хүсэж эхэлсэн үед, одоогийн компанитайгаа учирсан.

Манай компани нь крауд-фандинг буюу интернетээр олон нийтээс санхүү цуглуулан, компаниудад санхүүжилт олгодог компани.  Дэлхийн олон орны улсуудад ажил хийхийг хүсэж байсан миний мөрөөдөлтэй хамгийн ойр компани байсан юм.

Крауд -фандинг болон хөгжиж буй зах зээл хоёрыг хослуулна гэхээр, маш олон хүмүүст тухайн зах зээлийг боломж, ирээдүйг ойлгуулсны дараагаар санхүүжилт цуглуулах ажил гэж бодож байна.  Монгол зэргийн хөгжиж буй зах зээл нь, Япон шиг бодлогын хасах хүүтэй улстай харьцуулахад, боломж нь, эрсдэл нь ч өндөр зах зээл.  Харьцангуй консерватив Японы зах зээлээс хөрөнгө босгоход ямар асуудал гардаг вэ? Хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Санг хариуцаж байгаагийн хувьд бид эрсдэлийг сайтар судлан, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр, эрсдэл болон ашгийн тэнцвэр нь хир байгааг бодолцон хөрөнгө оруулалт хийдэг.  Тэр ч утгаараа, энэ удаа Монголд ирсэн зорилго маань, зөвхөн Монничи Түдэй 2019 форумд оролцох биш, үүн дээрээ нэмээд Монголын эдийн засаг, цаашдын боломжийг судлах гэсэн давхар зорилго агуулсан байгаа.

Хөгжиж буй улсад санхүүжилт олгож байсан өмнөх туршлагуудаас, Монголчуудад ойлгомжтой жишээ байвал танилцуулаач?

Хялбар жишээний нэг гэвэл, “Мексикийн Эмэгтэйчүүдийг Дэмжих Сан” байна.  Мексикийн бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд л санхүүжилт олгодог сан бөгөөд, уламжлалт гар урлал болон жижигхэн дэлгүүр гэх мэтийн бизнестэй эмэгтэйчүүдэд санхүүжилт олгон, ашиг орлогыг нь нэмэгдүүлье гэсэн зорилготой сан юм.

Энэ сан маань, крауд фандингаар санхүүжилтээ цуглуулсан сан уу, эсвэл шууд хөрөнгө оруулалтаар байгуулсан сан уу?

Шууд хөрөнгө оруулалтаар байгуулсан сан юм.

Энэ жишээ шиг, тухайн улсын хэрэгцээнд тааруулан, сангийн нэрээ өгөн, шинээр сан байгуулдаг гэсэн үг үү?

Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Гэхдээ, тухайн нөхцөл байдлаасаа хамаарна л даа.  Жишээ нь, Монголын олон компаниудтай хамтран ажиллаад эхлэвэл Монголд зориулсан тусгай сан байгуулаад ажиллана гэсэн үг.

Японы зүгээс, Мацура гуайн зүгээс харахад, Монголыг юугаар төсөөлдөг вэ? Соёл болон сумо бөх гэхээсээ илүү хөгжиж байгаа зах зээл гэдэг өнцгөөсөө юу харагдаж байна?

 Сул тал гэвэл, Хятадаас хэт хамаарсан байдлыг хэлж болох болов уу.  Сайн тал ч байгаа ч гэсэн, хэрвээ Хятадын эдийн засаг унавал, хамтдаа унах эрсдэл өндөр.  Уул уурхайгаас хамаарсан байдал ч мөн адилхан.  Өөрсдийн хичээл зүтгэлээс огт хамаарахгүйгээр унах эрсдэл гэдэг нилээд бодож үзэх ёстой асуудлын нэг.

Финтек технологи болон крипто валют зэрэг шинэ технологийн хэрэглээнд орсноор, банк, санхүү, ер нь бүх салбарууд шинэ эрин үетэй золгосон гэж хэлж болох байх.  Энэ талаар та юу гэж боддог вэ?

Юун түрүүнд, орон нутаг, бүс нутгийн санхүүгийн байгууллагууд сульдан, санхүүгийн байгууллагуудын дампуурал өдөр тутмын үзэгдэл болох магадлалтай болов уу.  Хадгаламжийн эдийн засгийн рационал байдал нь алдагдсанаар ”хадгаламжаас хөрөнгө оруулалт уруу” гэсэн шилжилт явагдах болов уу.  Хөгжиж буй улсад “Банк”-ны санхүүгийн үйлчилгээ авч чаддаг хүн нь нийт хүн амын ердөө 20%-аас хэтэрдэггүй гэсэн статистик байдаг.  Эдийн засаг хөгжихийн хирээр, зах зээл дээрх зээлийн эрсдэл нь бууран, дээрх тоо ч өсдөг боловч, Япон шиг хүмүүсийн ихэнх нь санхүүгийн үйлчилгээ авах хэмжээнд хүртэл 100-аас олон жил зарцуулагддаг. АНУ шиг, хэдий олон жил болсон ч санхүүгийн үйлчилгээ нь олонход хүртэмжтэй болж чаддаггүй жишээ ч байна.  Энэ мэтийн, банкны хүрч чаддаггүй сегментэд зээлийн крауд фанд (ядуу хүмүүсийн хувьд хандив, эсвэл эдийн засгийн өгөөжийг чухалчилдаггүй дэмжих сан) хүрч чадах бөгөөд, энэ зах зээлийн хэмжээ, хамрах хүрээ нь ирэх 50 жилд эрс хурднаар өргөжих болов уу гэж бодож байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%