БНХАУ-ын Бүс ба Зам төслийн эрсдэл буюу дэлхийд ноёрхох хүсэл

БНХАУ-ын Бүс ба Зам эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого нь Ази, номхон далай, Өмнөд Ази, Хятадын шар тэнгистэй залгаа улсуудтай хоёр талын харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой. 2000 оны үед БНХАУ-ын гадаад бодлого нь эдийн засгийн бодлогоо чиглүүлэн хэрэгжүүлдэг байсан бол Ши Жинпин 2013 оноос эхлээд эдийн засгийн бодлогоо гадаад бодлогоороо чиглүүлэн удирдах болжээ. Түүний хамгийн чухал хэсэг нь “Бүс ба Зам”, “Торгоны зам” төсөл билээ. Энэхүү торгоны замын төсөл нь БНХАУ-тай дипломат харилцаатай улсуудын 2 талын харилцааг дэд шатанд хүргэн эдийн засгийн харилцааны бүрэлдэхүүнүүдийг нэмэх зорилготой.

Тухайлбал, мега төслүүдэд зам тээвэр, агаарын тээвэр, төмөр зам, тэнгисийн торгоны зам гэх мэт төслүүдэд тулгуурласан болно. Бүс нутгийн хүрээнд Бүс ба Зам төсөлд хамрагдах гэсэн олон хөгжиж буй улсууд бий. Жишээ нь Пакистан, Филиппин, Мьянма, Казахстан, Узбекистан гэх мэт. Гэсэн хэдий ч БНХАУ-аас орж буй их хэмжээний хөрөнгө оруулалтыг улс орнууд шууд ч авчихгүй байгаа нь эрсдэлийг тооцох шаардлага үүссэнтэй холбоотой.

Өнгөрсөн саруудад Пакистан, Филиппин, Мьянма гэх мэт улсууд БНХАУ-аас орж ирж буй их хэмжээний хөрөнгө оруулалтыг дахин судлах шаардлага үүсч өрийн дарамт, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндөх болсон. Харин 8 дугаар сарын сүүлээр Малайзын Ерөнхий сайд “Хятадын төслүүдийг үргэлжлэхгүй” гэсэн. Учир нь 2015 онд Шри Ланкад шинэ засаг гарч, БНХАУ-аас авсан өрөө цагтаа төлж чадаагүйн учраас өөрийн усан хилийн Ханбантота боомтыг 99 жилээр ашиглуулах шийтгэлийг авсан билээ. Энэхүү боомт нь БНХАУ-д геополитикийн болон эдийн засгийн давуу талыг бий болгон бүс нутагтаа өрсөлдөх чадварыг бэхжүүлж байгаа юм.

9 дүгээр сарын 15-нд Ази, Номхон далайн судлалын Дипломат (The Diplomat Magazine) сэтгүүл “БНХАУ-ын Бүс ба Зам болон түүнийг хэрэгжүүлж буй гадаад бодлогын стратегийн” тухай өгүүлэлд:

"Энэхүү өргөн цар хүрээтэй төсөл нь Хятад-Пакистан 2-ын харилцааны дэвшилт, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хэрэгжүүлэлтээр хэмжигдэнэ"

гэж үзжээ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас хамгийн их хөрөнгө оруулалт авах улс нь Пакистан бөгөөд тус улсын зүгээс хөрөнгө оруулалтыг БНХАУ-аас санал болгож буй Бүс ба Зам төслийн дагуу зарцуулах зорилготой юм. Тэр нь Пакистаны зам тээвэр, төмөр замыг шинэчлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилтуудад тохируулсан болно. Энэхүү зорилтууд нь БНХАУ-ын зүгээс эдийн засгийн болон геополитикийн ач холбогдолтой. Өмнөд Азийн маркетруу нэвтрэхээс гадна геополитикийн өрсөлдөгч Энэтхэг болон АНУ-ын зах зээлтэй хүч үзэх боломжийг бий болгож байгаа юм. Дипломат сэтгүүлд өгүүлснээр, Пакистаны бие даасан судлаачид болон төрийн албан хаагчид ирээдүйн өрийн дарамтын тухай хөндөж, Шри Ланкийн жишгийг үндэсний аюулгүй байдлын асуудал болгон тусгаж байна. Нөгөөтээгүүр, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж буй улсуудад хамгийн их дутагддаг зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт бөгөөд энэхүү нөхцөл байдал нь тус улсуудыг эрсдэлтэй хөрөнгө оруулалт оруулах эсвэл бусад улсуудаас хөрөнгө оруулалт хүлээх гэсэн хязгаарлагдмал сонголтуудтай үлдэж байгаа юм.

Бүс ба Зам торгоны зам төсөл нь зөвхөн Ази, номхон далайд ч биш Латин Америк, Африкийн 53 улсад хүрсэн байгаа. Тэгвэл энэхүү зорилтыг гурван янзаар харж байгаа юм.  

1). БНХАУ-ын гадаад бодлого нь эдийн засгийн бодлогоо нэгт тавин үндсэн бүс нутгийн бүсчилсэн зам, төмөр замын төслүүдээсээ халин бусад тивүүдийн улс орнуудыг төмөр замаар холбох ажлыг сонирхож буй. Жишээ нь: Аргентин ба Чилийг туннелиэс холбох олон улсын консорциум бий болгож, Хятадын хөрөнгө оруулалтыг тэргүүлж байгаа юм. Нөгөөтээгүүр, Аргентин ба Чилийг туннелийн төсөл, Панамын том усан хангамж байгуулах зорилт нь байгаль орчинг хэдэн мянган км-ээр устгах үйлдэл гэж үзсэн боловч БНХАУ-ын талаас бол эдгээр асуудлууд нь тус улсын дотоодын асуудал хэмээн үл оролцохоо мэдэгджээ.

2). Бүс ба Зам-ын 2 талын төслүүд нь БНХАУ-ын сонирхож байгаа салбарт хөрөнгө оруулан концессын гэрээг ашиглах юм байна. Гэхдээ хүмүүнлэгийн болон боловсролын салбарт нэвтрэхгүй юм байна.

3) Бүс ба Зам нь БНХАУ-ын гадаад бодлогыг давхар тэлэх зорилготой. Жишээлбэл, Тайваний тусгаар тогтнол, бие даасан байдлыг хөрөнгө оруулж буй улсууд үгүйсгэх, дипломат харилцааг цуцлах стратеги давхар явуулж байгаа. Тухайлбал, Латин Америк болон Африкийн улсаас 25 улс Тайванийг тусгаар тогтнолыг үгүйсгэж, зөвхөн 17 улс Тайваньтай дипломат харилцаатай үлджээ.

Ингээд ерөнхийд нь БНХАУ-ын Бүс ба Зам торгоны замын төслийг бүхлээр нь аваад үзвэл тус улсын Ази, номхон далай дахь геополитикийн сонирхол, мөн дэлхийд ноёрхох хүсэл тэмүүлэл тод харагдаж буй. Жижиг буурай улсууд, хөрөнгө оруулалт байнга хайж байдаг ч их хэмжээний хөрөнгө оруулалт нь удаан хугацаандаа өрийн дарамт болох аюулыг дагуулж байдгийг Шри Ланкын жишиг харуулж байна. Монгол улсын төр, засаг ч мөн энэ эрсдэлийг маш сайн бодох хэрэгтэй болов уу.

 

 

Эх сурвалж: http://www.globalissues.org/news/2018/04/13/24101.

https://www.nytimes.com/2018/05/25/world/asia/china-taiwan-identity-xi-jinping.html.

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%