Монгол бахархалын өдрөөс өмнө Монгол хүн бүрийн өөрөөсөө асуух ёстой зүйл

Монгол хүн өнөөдөр хэдэн зуун жил амь бөхтэй оршсон оюуны терроризмийн хохирогч болсон нь нэгэнт тодорхой боллоо. Бидэнд зөв буруу, сайн муу, сайхан муухай, үнэн худлыг ялгах мэдлэг байхгүй, эдгээрийг олгох боловсролын тогтолцоо байхгүй. Байгаа гэж нэрлэгдэж байгаа  нь шашинжсан, мухар сүсэгжсэн, феодалжсан, шашны давхар дээл өмссөн мэдлэг гэж хэлэхэд хэцүү, биш гэж хэлэхэд хэцүү  байна. Худлаар дүүрсэн,энэ тогтолцооноос яг адилхан бүтээгдэхүүн л боловсрогдоно. Эх нь булингартай бол адаг нь ч булингартай.

Бидэнд өнөөдөр хамтын, дундын оюуны нандигнах зүйл байхгүй болсон. Байсан ганц Чингис хааныгаа архины лонхон дээр мөнхлөчихсөн. Чингис хаан бол угтаа бүх Монголчуудын хүслийн, моралын, шүтээний оргил нь байх учиртай биш бил үү? Бүх л бахархалаа, шүтээнээ архи мансууруулах бодис дээр тавьж алдаршуулах юм бол яагаад Далай Лам гэдэг нэртэй архи, тамхи мансууруулах бодис үйлдвэрлэхгүй байна вэ? Чингис хаан архи, мансууруулах бодис дээр заларч болоод байхад далай лам болох л ёстой баймаар, хэрэв Монгол гэж байгаа л юм бол.

Монголын улстөр, нийгэм, шинжлэх ухаан, бизнесийн томчууд бүгд дуу нэгтээ Монгол үндэстний шашны тэргүүн бол далай лам юм, тийм учраас бид түүний үнэнч албат юм гэж тунхаглаж байна. Чингис хаан, Тэмүжин хөвүүн, Монгол бахархал гэж орилох хэрнээ нүдээ цавчихгүй Монгол хүнээсээ хулгай хийнэ, амьдралыг нь хайр найргүй үрэн таран хийж байна. Төвдийн шашин, төвдийн соёл бол Монгол үндэсний, уламжлалт соёл гэж тэд хэлж, ярьж, сурталчилж байна. 

Өнөөдөр Монголчууд бид Монгол хүний шүтээн, сүсэг бишрэл юу вэ гэдэг асуудлыг нухацтай авч үзэх цаг нэгэнт болжээ. Шашин бол хувь хүний асуудал гэх хэдий ч цаанаа төвд лам шүтээд, наанаа Монгол хүнээ доромжилж, алагчилж, ялгаварлан гадуурхаж, Монгол хүнээ хохироож, хүний хүн адил аяглах нь гадны клончлогчдын биет төлөөлөгч, амбан захирагч, илчээс ялгагдах зүйл байна уу? Тэд хэний эрх ашгийн төлөө байна вэ?

Европын хөгжилтэй улс орнууд дундад зууны харанхуй үе гэж нэрлэгдэх Ромын католик сүмийн (Ватикан) боолчлол, харгис дарангуйллаас шүтээний, сүсэг бишрэлийн хувьд тусгаар тогтнож, үнэний хувьсгал хийж чадсан нь худал хуурмаг, хулгай дээрэм байх ёстой байрандаа хашигдаж, үнэн, мэдлэг, зөв (Right) цэцэглэн хөгжих суурь тавигдсан байдаг.

Монгол хүн өнөөдөр хөгжихийн тулд худлаасаа салах хэрэгтэй. Өөрийн эзэн болохын тулд шүтээний, сүсэг бишрэлийн хувьд төвдөөс тусгаар тогтнох хэрэгтэй. Монгол хүн хөгжихийн тулд аливаа зүйлийг сохроор шүтэх биш, түүний мөн чанарыг, үнэн худлыг асууж шалгааж, эргэлзэх хэрэгтэй. Инээсэн бүхэн найз биш, уурласан бүхэн дайсан биш.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3127

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%