Шатаагдахгүй үлдэх үндэсний баялаг буюу шатамхай түлшний сорилт

Дэлхийн дулаарал, цаг уурын гамшиг үзэгдлийг сааруулахын тулд дэлхий нийтээр шатамхай түлшний хэрэглээг огцом бууруулах шаардлагатай тулгарлаа. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ шатамхай түлшний нөөц ихтэй хөгжиж буй улс орнуудад ашиггүй нөхцөл байдлыг үүсгэх нь ойлгомжтой.

Хэрэв дэлхийн дулааралттай хийх тэмцэлд ахиц гарахгүй бол цаг агаарын гамшигт үзэгдлийн (үер, ган, зуд, хар салхи зэрэг) давтамж, хор хөнөөл улам нэмэгдэхээр байгааг судлаачид анхааруулдаг. Ялангуяа шатамхай түлшний нөөц ихтэй хөгжиж буй улс орнуудад байгалийн гамшигт үзэгдэл илүү хүчтэй тусдаг аж.

Дэлхийн дулаарлын сөрөг нөлөөг зөв талаас нь ойлгуулж, арга хэмжээ авч чадвал нүүрс, байгалийн хий, газрын тос зэрэг шатамхай түлшний нөөц ихтэй, хөгжил буурай орнуудад түүхий эдийн үнэ цэнэ, үнэлэмж буурах боломж бий. Гэхдээ уул уурхайгаас өндөр хамааралтай, өөр орлогын эх үүсвэргүй Монгол шиг улс орнууд дэлхийн дулаарлыг ухамсарлаж, шатамхай нөөцийн олборлолтоо бууруулах магадлал тун бага.

Дүрслэл 1: Эрсдэлтэй үндэсний баялаг
Хэрэв дэлхий нийтээр нүүрсхүчлийн хий ялгаруулдаг бүтээгдэхүүний хэрэглээг бууруулж чадвар түүхий эдийн эрэлт саарч, үнэ буурахаар байна.

Шатамхай түлшний хорт нөлөө

Мэдээж нүүрс, байгалийн хий, газрын тос зэргийг хүрээлэн буй орчноо бохирдуулалгүйгээр ашиглах боломжгүй. Гэхдээ хорт нөлөө бидний бодож байгаагаас хэт өндөр түвшинд хүрээд байгаа. Судалгаанаас харахад дэлхийн дулаарлыг 2 градуст хязгаарлахын тулд одоогоор тогтоогоод байгаа нийт нөөцийн гуравны хоёрыг олборлохгүй хөрсөнд нь үлдээх ёстой аж (IEA, 2012). 

Дүрслэл2: Олборлохгүй нөөц

Дэлхийн цаг уурын дулаарлыг 2 градуст хязгаарлахын тулд шатамхай түлшний нөөцийн ихэнх хэсгийг олборлохгүй үлдээх хэрэгтэй.

Шатамхай байгалийн баялгийн олборлолтыг хязгаарлаж дэлхийн дулаарал, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах шууд бус аргууд байдаг. Жишээ нь нүүрсхүчлийн хийн хэмжээнд татвар оноох, квот тогтоох, байгальд ээлтэй шинэ технологиудыг дэмжиж болно. Энэ нь байгальд сөрөг нөлөө үзүүлдэг шатамхай байгалийн нөөцийн зах зээлийг хумиж, экспортын орлогыг бууруулах боломж бий. Засгийн газрын зүгээс шатамхай түлшний нийлүүлэлтийг бодлогын түвшинд хязгаарлаж ч болно. Эдгээрийн арга хэмжээний үр дүнд нөөцийг нь тогтоогдсон ч олборлож эхлээгүй, байгаагаа олборлохгүй хөрсөнд нь үлдээх боломжтой. Collier ба Verables нарын 2014 оны судалгааны ажилд нүүрсний олборлолтыг зогсоох үе шаттай арга замыг санал болгосон байдаг. Хэрэв зээ ирээдүйд нүүрсхүчлийн хий огт ялгаруулдаггүй, байгальд ээлтэй технологи зохиогдвол шатамхай түлшний эдийн зах зээл шахагдаж, бүр хэрэглээнээс гарна. Энэ эрсдэл бага, дунд орлоготой уул уурхайн салбараас өндөр хамааралтай улс орнуудад илүү сөрөг нөлөөтэй тусна. 

Шатамхай түлшний нөөц ихтэй, хөгжлийн түвшин доогуур улс орнууд үндсэн 3 сорилтой тулгардаг.

Нэгдүгээрт, улсын орлогын ихэнх хувь нь байгалийн баялгийн олборлолтоос хамаардаг.

Хоёрдугаарт, эдийн засгаа төрөлжүүлэх боломж хязгаарлагдмал, цаашид уул уурхайгаас улам хамааралтай болдог.

 Гуравдугаарт, улс төрийн зүгээр байгалийн баялаг олборлолтын төсөл хөтөлбөрүүдийг илүү дэмждэг, улс төрөөс их хамааралтай байдаг.

 Шатамхай түлшний нөөц ихтэй улс орнууд түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс өндөр мэдрэмтгий байдаг. 

Түүхий эдийн үнийн бууралт бол тухайн улсын орлогыг огцом бууруулах гол хүчин зүйл. Үнийн бууралтаас тухайн улсад чиглэх хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж, уул уурхайн салбар үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл тулгарна. Аргагүй нөхцөл байдлаас болж олборлолтоо зогсоовол бүтээн байгуулалт саарч, ажил эрхлэлт буурах буюу эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээнд доголдол үүсч үндэсний хэмжээнд сөрөг дам нөлөөлнө. 2006-2016 оны түүхэн ажиглалтаас харахад газрын тос, байгалийн хийг хамгийн их олборлодог 15 улс орны төсвийн орлогын 50-с дээш хувийг шатамхай түлшний экспортын орлого бүрдүүлдэг аж (Verables, 2016).

Шатамхай түлшний нөөц ихтэй орнууд эдийн засгаа төрөлжүүлэх боломж бага.

Баялаг ихтэй хөгжиж буй орнууд уул уурхайгаас өөр салбарт хөрөнгө оруулалт хийх боломж хомс байдаг.

Дүрслэл 3: Шатамхай түлшний мөнгөн урсгал

Одоогийн олборлолтын хурдаар 45-с дээш жилийн дараа байгалийн нөөц мөнгө болохоор байна.

Шатамхай түлшний зах зээлээс хамааралтай байдлаа бууруулж чадах эсэх нь уул уурхайн салбараас олсон орлогоо өгөөж өндөртэй бусад салбарт хэр хурдан хөрвүүлж чадахаас хамаарна. Гэвч энэ нь тийм амар ажил биш.

Шатамхай түлшний олборлолтоос хувийн компаниудад л ашиг хийж, тухайн орны эдийн засаг эцэст нь эмзэг байдалд үлддэг болохыг эдийн засагчид анхааруулдаг. Учир нь газар зүй, засаглалын хүрээнд уул уурхайгаас салах боломжгүй нягт хамааралтай болчихсон байдаг. Нөөцин нийт олборлох хугацаа урт байдаг тул уул уурхайн хамаарал улам хүчтэй болох нь ойлгомжтой. Олборлогч компаниудын гол зорилго аль болох хурдтайгаар олборлож, нөөцийг дуусгах. 2013 оны байдлаар нөөц болон олборлолтын харьцаа газрын тос, байгалийн хийн компанийн хувьд харгалзан 12.8 жил, 13.9 жил байсан. 

Байгалийн баялаг ихтэй хөгжиж буй орнууд түүхийн эдийн олборлолтоо бэлэн мөнгө болгоход хүндрэлтэй. Түүхий эдийн дотооддоо боловсруулдаггүй бол бэлэн мөнгө болгоход хугацаа улам сунжирна. Нөөц болон олборлолтын харьцааны түүхэн үзүүлэлтийг харахад борлуулалтаа нэмэгдүүлэх гарц олоогүй л бол нөөцөө мөнгө болгохын тулд дунджаар 45 жил хүлээх шаардлагатай болдог байна (Дүрслэл 3).

Дээр дундсанчлан шатамхай нөөцийг олборлох тусам экспортын орлогоо уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт хийх боломж улам хязгаарлагддаг. Засгийн газраас баялгийн санд хуримтлагдсан орлого дунджаар түүхий эдийн нөөцийн 3 орчим хувьтай тэнцдэг байна.

Улс төрийн шахалтын улмаас шатдаг түүхийн эдийн олборлолтыг улам нэмэгдүүлдэг.

Нэгдүгээрт, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх, олборлолтоо өсгөх зорилгоор төрөөс хөрөнгө оруулалт татдаг. Тухайн улсын нөөц шавхагдаж байгаа бол улсын хөрөнгө оруулалт бүхий олборлох компаниуд капиталаа гадны зах зээлд гарч олборлолт хийхийг зорьдог. Өөрөөр хэлбэл улс дамнан байгаль бохирдуулах үйл ажиллагаагаа хийсээр байна гэсэн үг юм.

Дүрслэл 4: Төрийн эзэмшил

Ихэнх шатамхай түлшний нөөц ихтэй хөгжиж буй улс орнуудын компаниуд төрийн эзэмшлийнх байна.

Дүрслэл 4-т харуулсанчлан хөгжиж буй улс орнуудын томоохон олборлогч компаниудын ихэнх хувийг төр эзэмшдэг. 
Хоёрдугаарт, төрийн зүгээс уул уурхайн олборлолтын үе шатад оролцох оролцоо нэмэгдэх тусам тухайн түүхий эдийн эрэлт буурахад улс өөрөө эрсдэлд ордох нь өндөр болдог.

Эцэст нь, шатамхай түлшний нөөц ихтэй улс орнууд нүүрсхүчлийн хий их ялгаруулдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл байгальд үзүүлэх сөрөг нөлөө улам нэмэгдэх юм. Судалгаанаас харахад шингэн түлш, нүүрс  олборлогчид ДНБ-д эзлэх нүүрсхүчлийн хийн мөнгөөр илэрхийлэгдэх дүн нь бусад орнуудаас өндөр байдаг аж. Үүний гол шалтгаан нь шатдаг түүхий эд олборлогч орнууд уг түлшийг ашиглагч байгууллагуудад татаас өгдөг.

Бодлогын арга хэмжээ

Шатамхай түлшний нөөц их, нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулагч хөгжиж буй орнуудын хувьд бодлогын түвшинд 4 анхаарал хандуулах асуудал байна.

Нэгдүгээрт, Эдийн засгаа төрөлжүүлэхэд бүх анхаарлаа хандуулах, Уул уурхайн салбараас бусад салбарын ажил эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хэрэгтэй. Шатамхай түүхий эдийн орлогоос хамаарал багатай болгохуйц татварын оновчтой бодлоготай байх шаардлагатай. Түүхий эдийн эрэлт, үнийн бууралтаас хамаарч байгалийн баялаг аюулд орох эрсдэлтэй тул эрчим хүчний өөр эх үүсвэр хайх нь зайлшгүй юм. Ирээдүйд дэлхийн даяар шатамхай эрчим хүчнээс татгалзаж, хэрэглээгээ багасгавал уул уурхайн салбарын төрийн эзэмшлийн байгууллагууд, төрийн оролцоотой дэд бүтцийн хөрөнгө оруулалт өгөөжөө өгөхгүй байх эрсдэлтэй. Уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлтэй холбоотой ажиллах хүч, мэргэжилтнүүд хэрэгцээгүй болох ч магадлалтай. Иймд шатамхай түлшинд оруулах хөрөнгө оруулалтаа хязгаарлах, дахин бодож үзэх л асуудал юм.

Хоёрдугаарт, төрийн зүгээс уул уурхайн салбарыг үр ашигтай, өрсөлдөхүйц болгоход анхаарах. Дэлхий даяар шатамхай түүхий эдийн салбараас татгалзах хандлагатай байна гээд бага орлоготой орнууд олборлолтоо шууд зогсоо гэсэн үг биш. Судалгаанаас харахад шатамхай түлшний үйлдвэрлэлийн хөгжил зөвхөн газарзүйн байрлалаар бус тухайн орны улс төрийн засаглал, нээлттэй байдал, бизнес эрхлэх боломж, шүүх засаглалын шудрага байдлаас шалтгаалдаг байна. Энэ нь мэдээж байгаль орчны бохирдол талаас харвал эсрэг байр суурийг илэрхийлэх ч нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдад үзүүлэх зардлыг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх нь тухайн орныг хүртээмжтэй өсөлтийг бий болгох боломж юм.

Гуравдугаарт, төрийн зүгээс шатамхай түүхий эдийн салбар болон шатамхай түүхий эдийн  хэрэглээнд татаас өгөхөөс зайлсхийх. Шатамхай түүхий эдийн салбарт үйлдвэрлэл талаас олгож буй татаас, татварын хөнгөлөлт болон бусад дэмжлэг нь тухайн орныг шатамхай түүхий эдийн салбараас улам хамааралтай болгодог. Харин шатамхай түүхий эдийн хэрэглээнд олгож буй татаас нь хэрэглэгчдийг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй хэрэглээнд хөшүүрэг болохгүй.

Дөрөвдүгээрт, төр болон ард иргэд шатамхай байгалийн нөөцийн олборлолтийг хурдан, удаан эсвэл огт олборлохгүй байх талд нэг ойлголтод хүрэх нь зүйтэй. Зарим улс орнуудын уул уурхайн салбарт олборлолт хийх "тоглоомд сүүлдэж орох" нь ашиггүй, нэгэнт оройтсон. Шинэ технологи, дэлхийн цаг уурын өөрчлөлт зэргийг үл харгалзан олборлох шийдвэр гаргаж магадгүй. Гэхдээ Steven Lahn болон Kooroshy (2015) нарын судалгаанд дурдсанаар бага орлоготой орнууд олборлолтын лицензийг аажмаар олгох нь засаглалаа сайжруулах, хөрөнгө оруулалтын өгөөжийн эрсдэлийг бууруулж ирээдүйн хүлээгдэж буй орлогыг өсгөх буюу чанартай гэрээ хийх боломжийг олгодог аж. Хэдий хурдтай олборлолт хийх нь тухайн орны оновчтой шийдэл байлаа ч  бүх нөөцөд зэрэг ашиглалт хийж, олборлосноор нийлүүлэлт өсч, үнэ буурах эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр дэлхий нийтээр тодорхой бус байдал их байна.
Шатамхай түлшний хэрэглээ ерөнхийдөө буурах хандлагатай байна. Энэ зөвхөн Парисын хэлэлцээрийн үр дүн биш. Дэлхийн нийтээр бага нүүрсхүчлийн хий ялгаруулагч, шинэ технологи ашиглахад чиглэж ажиллаж байна. Эцэст нь их байгалийн нөөц бүхий орнууд олборлолт хийх, хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй болно. Одоогоор дээрх нөлөө хэзээ харагдаж, хэр хүчтэй байх нь тодорхойгүй. Шатамхай нөөц ихтэй хөгжиж буй улс орнууд дулаарч буй дэлхийн сөрөг гамшигт нөлөөлөл, дулаарлын эсрэг авч буй дэлхийн нийтийн арга хэмжээний дунд гацчихаад байгаа гэхэд болно. Шатамхай түүхий эдийн эрэлт буурахад ямар арга хэмжээ авах нь дараагийн нэг томоохон сорилт. Байгалийн баялаг ихтэй улс орнууд дараагийн түүхий эдийн үнийг өсөлтийн хүлээлгүй бусад салбараа хөгжүүлэхэд анхаарах л гол сануулгатай үлдэж байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3127

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%