САЙН МЭДЭЭ: Хүүхэд хамгаалагч төсөл хэрэгжиж эхэллээ

Улаанбаатар сургууль цэцэрлэгийн хүртээмж муу учир сургуулиуд гурван ээлжээр хичээллэж гуравдугаар ээлжийн  хүүхдүүд хамгийн эртдээ 18 цагт гэртээ харьдаг. Энэ нөхцөл байдал нь хүүхдүүдийг аюул осол гэмт хэрэгт өртөх хамгийн чухал хүчин зүйл болдог. 

Тухайлбал улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар насанд хүрээгүй хүн үйлдсэн нийт 592 гэмт хэрэгт 604 хүүхэд холбогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 31 хэргээр буюу 4,9 хувь, гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 140 буюу 18,8 хувиар тус тус буурсан. Мөн хугацаанд гэмт хэргийн халдлагад 1271 хүүхэд өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 47 буюу 3,8 хувиар өссөн. Үүнээс 64 буюу 5.0 хувь нь нас барж, 416 буюу 32,7 хувь нь гэмтсэн байна. 

 Эдгээр гэмт хэргийн гаралт хүйтний улиралд эрт харанхуй болдогтой холбоотой дээрх эрсдэл нь улам нэмэгддэг байна.

Тиймээс Цагдаагийн байгууллагаас хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд "Хүүхэд хамгаалагч” иргэдийг эргүүлд гаргаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах төслийг хүн ам ихээр суурьшсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хэрэгжүүлж эхлээд байна. 

"Хүүхэд хамгаалагч" нарын хувьд өглөө 07:00-08:00, өдөр 13:00-14:00, орой 18:00-19:00 цагуудад эрсдэл өндөртэйд тооцогдох 30 байршилд эргүүлүүд ажиллаж, хүүхдүүдийг аливаа болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гар бие оролцох юм байна. Эргүүлд гарч байгаа иргэд  "Бусдын хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар миний хүүхдийн аюулгүй байдал хангагдана” хэмээх чиглэл дор ажиллах нь маш чухал гэдгийг албаныхан онцоллоо.  

Цаашид энэ төслийн талаарх журмыг иргэдийн саналын дагуу боловсруулж, бүх хороодод хэрэгжүүлэх аж. Тухайлбал эргүүлд гарсан иргэд, байгууллагад нь цалинтай чѳлѳѳ олгуулах, тэдний эрх зүйн байдлыг хамгаалах, иргэдтэй ѳдѳр тутам хамтран ажиллах зохицуулагч иргэнийг сонгох гэх мэтээр үргэлжлэх юм байна. Хүүхдийн аюулгүй байдлын тѳлѳѳ дэмжиж ажиллахыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4318

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%