Д.Сумъяабазар: Хонконг, Нью-Йорк зэрэг олон улсын хөрөнгийн биржүүд Таван толгойн IPO-г арилжаалах хүсэлтээ ирүүлсэн

 УУХҮЯ-ны сайд Д.Сумяъяабазар өнөөдөр хариуцлагатай уул уурхай хэвлэлийн хэвлэлийн бага хурлын үеэр Таван толгой болон Эрдэнэс Таван толгойн IPO гаргах, арилжаалах асуудлаар мэдээлэл өглөө. 

 

УУХҮЯ-ны  нэг гол ажил болох Тавантолгойн хувьцааг гаргахтай холбоотой бэлтгэл үйл ажиллагаа ид дундаа урагшилж байна. IPO-д бэлтгэх олон улсын зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаад аудит, санхүү, хуулийн болон техникийн зөвлөхүүд болох эхний ээлжийн хүмүүс, байгууллагыг сонгож байна. Бид гадаад, дотоодын санхүү, бизнес, хөрөнгө оруулалтын сан болон банкууд, хуулийн, зөвлөх байгууллагуудын олон төлөөлөлтэй тасралтгүй уулзаж, манай IPO-г сонирхох сонирхол гадаадад их өндөр, өөдрөг байгаа. Хонгконгийн, Нью-Йоркийн гээд олон улсын хөрөнгийн биржүүд манай IPO-г хийж арилжаалах хүсэлтээ ирүүлээд байна. Бид удахгүй Австрали, Их Британид ирэх саруудад болох уул уурхайн олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцож улс орноо, IPO-гаа танилцуулна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO гаргах ажил мөн ид дундаа, графикийн дагуу үргэлжилж байна. Үүний тулд юуны өмнө компанийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай. Өчигдөр тус компанийн ТУЗ хуралдан, шинэ даргаа томиллоо. Үүний өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болсон. Хувьцааг олон улсын биржид худалдах бэлтгэл ажлыг хангах үүднээс “ЭТТ” ХК дээр IPO-гийн газрыг байгуулж, хөрөнгийн зах зээл болон технологийн салбарт мэргэшсэн, өндөр мэдлэгтэй залуус оролцон ажиллаж байна” гэв. 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4680

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%