Өнөөдөр таны шинэ өдөр

Та мөрөөдөлдөө хүрмээр байна уу? Тэгэхийн тулд та өөрийгөө ялан дийлэх, зарим талаараа өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болдог. Аливаа агуу зүйлс энгийнээс эхэлдэг гэдэг. Энэ удаад танд энгийн хирнээ асар их өөрчлөлтүүдийг авчрах  21 алхамуудыг өөрийн зарим нэг туршлаганаасаа сурсан зүйлстэйгээ баяжуулан хүргэж байна.

“Ярих” чадвараа хөгжүүл

Би бизнесмэн биш тул надад шаардлагагүй гэж битгий андуураарай. Та ямар ч төрлийн ажил хийдэг бай, ямар ч албан тушаалтан бай үргэлж хэн нэгэнд өөрийн бодол санаагаа илэрхийлэх шаардлагатай зайлшгүй тулгарна. Ажлын ярилцлага, бизнесийн санаа, хурал цуглаан дээр үг хэлэх, асуулт асуух гэх мэт. Хэрхэн өөрийнхөө бодол санааг бусдад энгийнээр, оновчтой, ойлгомжтой илэрхийлэх, хэрхэн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн яриа хийх зэрэгт өнөөдрөөс эхлэн суралцацгаая. Жишээлбэл та өдөр бүр TED яриа үзэж, илтгэгч нарын ярьж байгаа хэв маягаас суралцаж болох юм.

Программчилалын тухай сур 

Өнөө үе бол компьютер, технологийн эрин. Цаг хугацаа өнгөрөх тусам компьютер бидний амьдралд улам л ойр болж, тэдэнтэй харьцаж сурах шаардлага зайлшгүй гарч ирж байна. Компанийн бүх л үйл ажиллагаа компьютерийн программан дээр тулгуурлан явагдаж байна. Тэр ч утгаарааа өнөөдөр компьютерийн чиглэлийн мэдлэг чадварыг маш ихээр үнэлж байна. Амралтын өдрүүдээрээ цаг гаргаад coursera, edX.org зэрэг үнэгүй онлайн хичээлийн сайтуудыг ашиглан программын үндэс, код бичих зэргийг сурч болно.

Podcast сонс

Замын түгжрэл, нийтийн тээврийн унаа, дэлгүүрт оочирлож байхдаа өөрийнхөө дуртай сэдэв, мэргэжлийн чиглэлийн дагуух Podcast сонсож мэдлэгээ цэнэглэх хэрэгтэй. Маш олон төрлийн сонсууштай Podcast таны халаасанд байгааг бүү мартаарай. Жишээлбэл, танд “I Love Marketing” podcast-г санал болгож байна. Маркетингийн мэргэжилтэнгүүдийн сонирхолтой яриа болон өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай сайхан ярианууд бий.  Англи хэлээ хөгжүүлмээр байгаа бол ESL Podcast гэх мэт.

Сэтгэл судлал сонирх

Өөрийгөө хөгжүүлмээр байгаа бол сэтгэл судлалыг мэдэх зайлшгүй шаардлагатай. Сэтгэл судлалыг сонирхсоноор өөрийнхөө талаар мэддэггүй олон зүйлсийг таньж илрүүлж, та өөрийгөө шинээр харах болно. Өөрийгөө ч таниад зогсохгүй, бусдыг ч таних боломж. Сэтгэл судлалын үндсэн дээрээс олон гайхалтай бизнесийн санаанууд төрөн гарсан байдаг. Магадгүй та дараагийн шинэ бизнесийг эхлүүлэх ч юм билүү.

Спортоор хичээллэ

Оффисын өрөө бол чимээгүй алуурчин гэдгийг байнга санах хэрэгтэй. Эрүүл байх, үр бүтээлтэй байх, аз жаргалтай байх, амжилттай байхын тулд байнгын тогтмол хөдөлгөөн маш чухал. Алхах, гүйх, дугуй унах, сагс тоглох… зэргээр өөрт нийцсэн тогтмол дасгал хөдөлгөөнийг өдөр бүр дор хаяж 30 минут хийж байгаарай.

Өдрийн тэмдэглэл бич

 Өдөр бүр унтахаасаа өмнө 15 минутын турш өөрийнхөө юу хийж бүтээснээ бичиж байх нь хүнийг илүү үр бүтээлтэй болгодогийг Харвардын Бизнесийн Их Сургуулийн судлаачид тогтоосон. Мөн энэхүү зуршил нь таныг сайхан унтаж амрахад хүртэл эерэг нөлөөтэй байдаг юм шүү.

Өдөр бүр хэн нэгэн танихгүй хүнтэй ярь

Танихгүй хүн=Боломж. Энэ бол шинэ найзтай болох боломж, шинэ санаа олох боломж, бусадтай ярихаас айдаг айдаснаасаа гарах боломж, шинэ бизнес эхлүүлэх боломж… Танил ихтэй байна гэдэг бол таны кариер, аз жаргал, эрүүл мэндэд маш эерэгээр нөлөөлдгийг бүү мартаарай. Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ гэдэг шүү дээ.

Сонсож сур

Хүн бүр өөрийнхөө мэдсэн, дуулсныг ярих дуртай. Тиймээс та бусдад ярих боломж олго. “Бид ярьвал мэдсэнээ л ярьдаг. Харин сонсвол, шинийг мэддэг” гэж Далай лам хэлсэн байдаг.

Цагийг хий дэмий битгий үр

 Өнөөдөр миний сүүлчийн өдөр бол би юу хийх вэ” гэсэн зарчимаар өдөр, цаг, минут, хором бүрийг өнгөрөөх хэрэгтэй.

Зорилго + Аз жаргал = Амжилт

Зорилго, аз жаргал хоёр үргэлжид хамтдаа байж амжилтыг олно. Үүний тулд “хийх ёстой” гэж бодох бус “хиймээр байгаа зүйл” хэмээн сэтгэн хийж байх. Та дуртай зүйлээ хийж байж л аз жаргалыг мэдэрнэ. “Ирээдүйд хиймээр байгаа зүйлийнхээ тулд өнөөдөр та яг юу хиймээр байна?” гэж үргэлжид өөрөөсөө асуу. Зорилгоо өөрийнхөө дуртай зүйлтэйгээ холбо.

Бусдад эелдэг бай

 Өдөр бүр ядаж нэг хүнд хэрэгтэй зөвлөгөө өгөх ч юмуу ямар нэгэн хэмжээгээр туслах. Бид бусдад тусалснаар илүү аз жаргалыг мэдэрдэг. Амьдрал ч илүү утгатай болдог.

Туршлагаа арвижуул

 Олон зүйлд өөрийгөө хүч сорьж, шинийг мэдэж, туршлагаа арвижуул. Ингэснээр хэзээ ч өмнө нь мэдэрч байгаагүй шинэ мэдрэмж, бодож байгаагүй шинэ санааг олно.

Мөнгө хадгал

Олсон орлогынхоо 10 хувийг заавал хадгал. Хэзээ ч битгий бүх мөнгөө зарлагадаарай.

Ахмад хүмүүстэй цуг хуурч хөөр

Тэд биднээс илүүг туулаад ирсэн, үзсэн. Тэдний амьдрал, туршлагаас суралц. Зөвлөгөө ав.

Бясалгал хий

Өдөр бүр хаа нэг чимээгүй газар очиж 10 минут ч атугай гүн амьсгаа авангаа бясалгал хийх. Ингэснээр таны тархи амарч, төвлөрөх чадвар сайжирч, гайхалтай үр бүтээлтэй болно.

Айдас, шүүмжлэл, эргэлзээ, ичгүүртэй нүүр тулж сур

 Хаана ч гэсэн бид энэхүү мэдрэмжийг мэдэрнэ. Үүнээс гарах хамгийн зөв арга бол таны хийж байгаа зүйлд үргэлжид шүүмжлэл, эргэлзээ байгаагаа урьдчилан мэдэж, ухамсарлах явдал. Хүмүүсийн гаргадаг гол алдаа бол тэд үргэлжид сайн талаас нь бодож муу талаас нь хангалттай бодож, сэтгэлзүйн бэлтгэл хийгээгүй байдаг. Тиймээс гэнэт шүүмжлэлтэй тулгарвал өөртөө итгэх итгэлээ алддаг.

Гадуур гар

Гарч гүй, алх, наранд суу. Битгий үргэлж дотор бай. Гадуур байх цагаа ихэсгэснээр таны гуртанги үзэл, сэтгэлийн шаналал зэрэг сөрөг зүйлс алга болно.

“Өөр” хүмүүстэй ярилц

 Өөр үзэл бодол, ажил мэргэжил, сонирхолтой хүмүүстэй уулзаж байх нь үргэлж бидэнд шинийг өгдөг. Жишээлбэл, та оффисын ажилтан бол зураач хүмүүстэй уулзаад үз. Та банкны ажилтан бол хөгжмийн зохиолчидтой уулзаад үз. Шинэ сэтгэлгээний оч дүрэлзэнэ гэдэгт итгэлтэй байна.

Өдөр судраа тогтоох

Хэзээ анх танилцсан, хэзээ ярилцлаганд орсон, хэзээ энэ үйл явдал болсон зэргээр өөрт хамааралтай зүйлсийн өдөр судрыг мэдэж байх нь бусдад гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ. Үүнд танд таны өдрийн тэмдэглэл туслах болно.

Ном унших

Ном уншвал мэдлэгийн цар хүрээ тэлэхийн сацуу дүрслэн бодох чадвар хөгждөг. Мөн ном унших нь стресс тайлах хамгийн үр дүнтэй аргуудын нэг болох нь судалгаагаар батлагдсан.

“Хамгийн багадаа” гэсэн зорилготой байх

 Өдөрт хамгийн багадаа 15 хуудас ном унших, 20 удаа суниалт хийх зэргээр зорилготой байх.

Өнөөдрөөс эхлэн та энэхүү 21 алхамуудаас бага багаар хэрэгжүүлж эхлээрэй. Удахгүй танд гайхалтай өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэхгүй байна.  Танд амжилт хүсье.

 


avatar
    • MARIA
    • 172.69.253.*

    Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.     Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дамжуулан өргөдөл гаргаж, 48 цагийн дотор 32,000 долларын зээл авлаа. Би нүдэндээ итгэж чадахгүй байсан, одоо би аз жаргалтай, баян болсон ба ийм зүйлд Бурханд талархаж байна иймэрхүү зээлийн компаниуд хаа сайгүй луйвар хийсээр л байдаг, Би зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст имэйл хаягаар нь уулзахыг зөвлөж байна ([email protected]), тэд хэзээ ч таныг алдахгүй, таны амьдрал миний адил өөрчлөгдөнө. Өнөөдөр ([email protected]) хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай. Аюулгүй, адислаг байгаарай

    • MARIA
    • 172.69.253.*

    Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.     Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дамжуулан өргөдөл гаргаж, 48 цагийн дотор 32,000 долларын зээл авлаа. Би нүдэндээ итгэж чадахгүй байсан, одоо би аз жаргалтай, баян болсон ба ийм зүйлд Бурханд талархаж байна иймэрхүү зээлийн компаниуд хаа сайгүй луйвар хийсээр л байдаг, Би зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст имэйл хаягаар нь уулзахыг зөвлөж байна ([email protected]), тэд хэзээ ч таныг алдахгүй, таны амьдрал миний адил өөрчлөгдөнө. Өнөөдөр ([email protected]) хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай. Аюулгүй, адислаг байгаарай

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%