Ажлын эхний 1 цагийг хэрхэн ашиглавал илүү амжилт үзүүлэх вэ?

Ажлын эхний нэг цагийг илүү чухалчилдаг хүмүүсийн ажлын амжилт өндөр байдаг гэнэ. Хүн бүрийн чухал гэж үзэх ажил ондоо боловч амжилтаар бялхаж буй хүмүүсийн хувьд өглөөг эхлүүлэхдээ маш сайн төвлөрч чаддаг. Олон жилийн туршлагын дүнд тэд ихэнх ажлыг хойшлуулж болох ч зарим ажлыг хойшлуулахын аргагүй гэдгийг ухаарсан байдаг.

Biznetwork.mn нь хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд явуулсан судалгаагаар доорх дурдсан зүйлийг хэвшил болгож чадвал таны амжилтад хүрэх зам улам дөт болохыг зөвлөж байна.

Тогтож хайрла

 Одоо тунгаа.  Аливаа ажлыг томоор нэг хараад үзэх хэрэгтэй.  Жижиг хэсэгт төвлөрсөөр байгаад яг юу хийж буйгаа мартаж болохгүй.Ажил дээр бол компьютероо асаагаад л шууд ажлаа эхлүүлдэг хүн олон. Харин амжилтад хүрсэн хүмүүсийн ялгарах онцлог гэвэл том зорилгоо харсны дараа хийх хэрэгтэй нэн чухал ажлаа эхлүүлдэг.

Төлөвлөгөө

 Тэд ажлаа яаран эхлүүлэхийн урьд карьер эсвэл бизнес нь аль зүгт явж буйг эргэцүүлнэ. Анхандаа арай удаан хугацаа зарцуулна. Дадал болгоод ирвэл хэдэн минутад л хариултаа авна. Өглөөд толгой сэргэг байх тул энэ мэт чухал асуудлыг эргэцүүлэхэд хамгийн тохиромжтой. Мэдээж эргэцүүлэхээс гадна тэнд хүрэх төлөвлөгөө чухал юм.  Хаана гэдгийг мэдэхгүй газар очих гэж зүтгэх шиг гутармаар зүйл үгүй.

Хийх ажлын жагсаалт, хуанлигаа шалгана

Таны хувьд хийх  ёстой өчнөөн ажлаа харж балмагдахыг хүсэхгүй. Гэхдээ сайн бодоод үзвэл дараа нь юу болох гэж байгааг мэдэх хэрэгтэй.  Өглөө эрт товлосон уулзалтаас хоцрох, ажлын эцсийн хугацааг хэтрүүлснээс болж стресстэж, ажлын өдөр тэр чигтээ бүтэлгүйтэж мэднэ. Иймээс харанхуйд яваад байлгүй дараагийн алхмаа мэдэцгээе.

Хийх ажлын жагсаалт, хуанлигаа шинэчилнэ  

Төлөвлөгөө байхгүй бол цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж чадахгүй. Гэхдээ тэрхүү төлөвлөгөө нь хялбархан зохицуулж болохуйц уян хатан байх учиртай. Өглөө зарим нэг төлөвлөгөөг өөрчлөхөд тохиромжтой үе.

Хэцүү ажлаа хүлээн авч, төлөвлөнө

Хойшлуулсаар байдаг хэцүү ажил үе үе гарч ирнэ. Иймд тэр ажлаа хийхээр шийдэж, гүйцээх төлөвлөгөө зохио. Өдөржин хийх юмсан, яана аа гэж толгой гашилгахгүй сэтгэл амар байх болно.

Та энд дарж илүү их мэдээ,мэдээллийг авна уу.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%