Нийтлэл 01 сарын 17, 2019

АМЬДРАЛ САЙХАН: Намайг таньдаг бүх хүний сэтгэлд гэгээлэг дурсамж үлдээж, сайнаар дурсагдахыг хүсдэг

"Амьдрал сайхан" булангийн энэ дугаарт удаагийн  "SRB"  хувьцаат компаний борлуулалтын менежер Б.Нацагнямжав.

 

Би хувь хүнийх хөгжлийн лекц сонсох их дуртай. Хүнийг хүн болгох, сайн сайхан зүйлсийг сонсоод ирэхээр өөрийн эрхгүй их хүнлэг хүн болдог юм билээ. Ганцхан өөрийнхөө төлөө амьдрах биш бусдад бага ч гэсэн тус хүргээд түүнээс өөрөө аз жаргалыг мэдрэх нь сайн амьдрал юм байна гэдгийг их ойлгосон. Ганцхан би л гээд өөрийгөө хичээгээд өөрийнхөө төлөө  явсан амьдрал эргээд бодохоор гунигтай. Тийм болохоор  нэг ч гэсэн хүний сэтгэлд үлдэхээр гэгээлэг сайхан зүйл хийнэ гэж бодож явдаг даа. Хийж буй бүхнээ чин сэтгэлээсээ аз жаргалтайгаар хийвэл бүх зүйл аяндаа бүтнэ.  Чи өөрөө л хүсэх юм бол аз жаргалыг бүх зүйлээс мэдэрч болно.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon