Монголын эдийн засгийн өсөлт хэнд, яаж нөлөөлдөг вэ?

2011  онд Монголын эдийн засаг 17% ѳссѳн нь  "Дэлхийд тэргүүллээ", эсвэл 2018 онд 6.9% ѳсч "Эхний 10-т орлоо" гэх зэргээр яригддаг. Харин нѳгѳѳ талд нь энэ ѳндѳр ѳсѳлтүүд хаана бий болоод, хэнд хүртэж мэдрэгдээд байна вэ? гэдэг асуултууд түгээмэл. Зарим экстрим тохиолдолд "Цаасан дээрх ѳсѳлт", "Худлаа тоо" гэх зэргээр шууд няцаах нь ч бий. Үнэхээр ч цалин орлого нь ѳсч, амьдрал нь сайжраагүй олон хүн "Эдийн засгийн ѳсѳлт хаагуур яваад байна?" гэж эргэлзэх нь цѳѳнгүй. Үүнийг тэгвэл хэрхэн тайлбарлах вэ?

Математикт "суурийн нѳлѳѳ" гэж ойлголт бий.

Жишээ нь 1 хонь 2 болж ѳсѳхѳд энэ нь 100% ѳсѳлт; харин 100 хонь 101 болж ѳссѳн тохиолдолд ердѳѳ 1% ѳсѳлт болно. Аль ч тохиолдолд ижилхэн 1 хониор ѳссѳн хэрнээ анх ямар сууринаас ѳсѳлтийг тооцож байна вэ гэдгээс хамаараад ѳсѳлтийн хувь хэмжээ ийнхүү 100 дахин ялгаатай байна. Эдийн засгийн ѳсѳлт ч бас үүнтэй тѳстэй.

Учир нь ѳсѳлтийг тооцохдоо Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) анх ямар хэмжээтэй байснаа хэр томорсон бэ гэдгээр хэмждэг.

Энэ логикоор Монголын эдийн засгийн суурь нь ѳѳрѳѳ бага ($12 тэрбум) учраас ѳндѳр ѳсѳлттэй харагдах нь тийм ч гайхах зүйл биш юм. Түүнчлэн, хэдийгээр ѳсѳлт ѳндѳр байлаа ч олон хүнд хүртээгүй байх боломжтой байдаг. Зүйрлэвэл, 1 хонь 2 болоход 100% ѳсѳлт гэдэг нь мэдээж алдаагүй математик тооцоо. Гэтэл энэ ѳндѳр ѳсѳлтийн цаана ердѳѳ 1 л хонь бий тул "Ганцхан хонийг хэр oлон хүнд хуваах вэ?" гэдэгтэй тѳстэй асуудал үүснэ гэсэн үг. Ялангуяа олон салбар тѳрѳлжѳѳгүй эдийн засагтай, дээр нь ѳсѳлтийг бий болгодог гол зүтгүүр нь харьцангуй цѳѳн хүн ажилладаг уул уурхайн салбар учраас ѳсѳлт цѳѳн хүнд хүртээмжтэй байна.

Үүнтэй харьцуулахад жишээ нь Хятадын эдийн засаг $12 триллион буюу хэмжээгээрээ дэлхийд 2-т орохоор том. Ийм том сууринаас ѳсѳлт тооцогдох үед цаана нь бий болж буй баялгийн хэмжээ маш их гэдэг нь ойлгогдоно. Ѳѳрѳѳр хэлбэл, тэрхүү баялгийг олон хүнд хуваахад хүртээмжтэй байх боломжтой гэсэн үг. Эдийн засгийн ѳсѳлтийн үр дүнд олон зуун сая хүн ядуурлаас гарсан шалтгааныг хэмжээ томтой эдийн засаг хурдтай ѳссѳн "суурийн нѳлѳѳ"-гѳѳр тайлбарлаж болно. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн ѳсѳлт удааширсан боловч, нэгэнт хэмжээ нь маш том болсон учир 10% давсан ѳсѳлттэй явсан үеэсээ 2 дахин их баялгийг 6%-ийн ѳсѳлтѳѳр бий болгож байгаа нь бас л "суурийн нѳлѳѳ" юм.

Иймд Монголын эдийн засаг шиг бага сууринаас бий болсон ѳсѳлтийг "хүртээмжгүй байна", "цаасан дээрх худлаа ѳсѳлт" г.м. ярих нь анхан шатны математик дээрх "гэнэн" алдаа болно. Эдийн засаг маань ѳѳрѳѳ жижиг учраас бусад орнуудтай харьцуулахад ѳндѳр хувийн ѳсѳлттэй гарч болно. Бий болсон ѳсѳлт олон хүний амьдралыг сайжруулж чаддаггүй нь эдийн засгийн суурь бага дээрээ тѳрѳлжѳѳгүйтэй холбоотой. Иймд ѳсѳлтийг хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал юм. Тогтвортой ѳсѳлтийн үр дүнд эдийн засгийн суурь томрохын хэрээр бий болж буй ѳсѳлт ч олон хүнд хүртээмжтэй байх боломж дээшлэх болно.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5164

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%