Вьетнамын эдийн засгийн хөгжлөөс суралцах зүйл

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын  Ерөнхийлөгч Ким Жон-Ун хоёрын түүхэн уулзалт Вьетнам улсын Ханаой хотод болж өнгөрсөн. Өдгөө хоёр улсын уулзалт амжилтгүй болсон хэдий ч энэ уулзалт нь Вьетнам улсыг Ази, номхон далай болон дэлхийн талбарт жишиг болгох нэгэн завшаан болжээ. Олон улсын судлаачид, ялангуяа Өмнөд Ази судлаачид Вьетнам улсын эдийн засгийн хөгжлийн загварыг ихээхэн сонирхож, АНУ-ын Броокингс Институт (Brookings Institute)[1] ийнхүү тодруулсан байна. 

1992 онд Вьетнам улсын ядуурлын тоо 53% байсан бол өнөөдөр 3% болон буурчээ. Тэгэхээр Вьетнамын хөгжлийн загварыг хэд хэдэн өнцгөөс харж болж байна. Энэ удаа эдийн засгийн загварт илүү анхаарлаа төвлөрүүлье.

1986 онд Вьетнамын Намын их хурлаар “Дой-Мой” гэх загварын шинэчлэлийг санаачилжээ. Үндсэн шинэчлэлүүд нь 1988-89 онуудад өргөн баригдаж 3 чухал шинэчлэлийн загварыг оруулсан байна:

Төрийн бус, хувийн санаачлагч гаргах орон зай, боломжийг бий болгох;

Улсын эдийн засгийггадны шууд хөрөнгө оруулалт болон худалдааны зах зээлд нээлттэй болгох; 

Үнийн түвшин болон ханшийг тогтворжуулах гэсэн өөрчлөлтүүдийг нэвтрүүлжээ.

Дэлхийн Банкнаас гаргасан үзүүлэлтээс[2], 1993 онд Вьетнам хэчнээн хөдөө аж ахуйн салбартай байсан ч өөрийгөө тэжээх чадваргүй, 1980 оны дунд хүртэл Олон улсын хүнсний тусламжаар тэжээлгэж байжээ. Эдийн засгийн бодлогын шинэчлэл гарсны дараа гэр бүл, айлууд хувиараа хөдөө аж ахуйг эрхэлж, 20%-ын өсөлттэй болж эхэлжээ. Үүнээс гадна, нээлттэй эдийн засаг, орон зай бий болсноор хот төлөвлөлт сайжирч, ресторан, зам тээвэр, такси болон бусад жижиг үйлдвэрлэлүүд ашиглалтад орж эхэлжээ. 

Хоёр дахь том шинэчлэл бол гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох (либералчлах) байжээ. 1989 оны үеэр цагаан будааны экспорт хориотой байсан бол гадаад худалдааг нээснээр дэлхийн 3 дахь тэргүүлэх цагаан будааны экспортер болон өсжээ. Үүнээс хойш Вьетнамын хувийн хэвшлийн салбарт гадны хөрөнгө оруулалт орж ирэх боломж нээгдэж үйлдвэрийн салбарууд хөгжиж эхэлжээ. Тухайлбал гутал, хувцас, мөн цахилгаан бараа гэх мэт. 

Гуравдахь эдийн засгийн шинэчлэл бол үнийн түвшин болон ханшийг тогтворжуулах бодлого.

1980 оны үеэр Вьетнам гиперинфляцитай байсан шалтгаан нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд их хэмжээний алдагдалтай ажиллаж байсан бөгөөд энэ нь хувийн хэвшлээс боломж, мөнгө саах систем болсон байна.

 Гиперинфляцаа засахын тулд төр бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлэж, төрийн банканд их хэмжээний крэдит өгч, инфляцыг улам их болгожээ. Эдийн засгийн нээлттэй орон зай үүсэж, хувийн хэвшил нэмэгдсэнээр ажлын байр нэмэгдэж, хөрөнгийн хөдөлгөөнүүд олон талд хөдөлж, төрөөр бус, бие даасан байдал үүсчээ. 

Тэгвэл энэхүү судалгааг уншихад Монгол улсад хэрэгжүүлж болох саналууд дэвшиж байна. Хувийн хэвшил хөгжих орон зайг төрийн бодлого дэмжиx ёстой. Гэхдээ тэр нь бас төрийн өмчит аж ахуйг үгүй хий гэсэн үг бас биш. Олон талт, олон янзын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, Монгол улсын онцгой гойд байдлыг ашиглах чиглэлийг хувийн хэвшил санаачлага гаргаж хөгжүүлэх боломж бий.   Тухайлбал, Монгол улс нээлттэй эдийн засгийн загварыг дагаж хорин долоон жил болж байна. Хөдөө аж ахуйн салбар хамгийн тэжээлтэй салбар байх боломж бий. Монгол улс дотоодын ногоон бүтээгдэхүүнээр өөрийгөө тэжээх бүрэн боломжтой. Энийг дэд түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэйгээс гадна эрүүл мэндэд муу нөлөөтэй ногоо, тариаг хилээр оруулахгүй байх шаардлага үүсэж байна. Дотоодын бүтээгдэхүүний 2/3 нь Монголд ургаж, хураац сайн байвал хөдөө аж ахуйн салбар эрүүл хоол хүнсээр иргэдээ тэжээж, тариаланчид ч ажилтай байна. Монгол улсын хөрсөнд ургадаггүй ногоонуудаа хилээр оруулж ирж болно. Эцэст нь, уул уурхайн салбарт төр, хувийн хэвшил хоёулаа ноёрхвол, бусад салбар хөгжихгүй, урд хөршөөс улам эдийн засгийн хараат байдал үүснэ. Тийм учраас улсын нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлж болох жижиг, жижиг-дунд хувийн хэвшлийг дэмжих нь Монгол улсын эдийн засгийн хамгийн чухал шат болно. 

 

 

[1] The Hanoi Summit shines a light on the “Vietnam Model” of development, The Brookings Institute, February 28, 2019. https://www.brookings.edu/blog/order-from-chaos/2019/02/27/the-hanoi-summit-shines-a-light-on-the-vietnam-model-of-development/.

[2] World Bank Report, Vietnam Transition ot Market Economy, 1993, http://documents.worldbank.org/curated/en/577081492717048780/Vietnam-Transition-to-the-market.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3834

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%