21-р зуун гараад дэлхий ертөнцөд өөрчлөлтүүд асар хурдацтай бий болсон. Хиймэл оюун ухааны хөгжил эрчимжиж байна. Энэ ямар эрсдэлийг бий болгож байна вэ? Хувь хүмүүс ажлаа булаалгах эхний эрсдэл нөгөө талаас компаниуд бизнесээ технологийн компанид булаалгах эрсдэл.

Хэн нэгний өмнөөс робот ажлыг хийгээд өндөр бүтээмж гаргаж буй энэ үзэгдэл нь бизнес эрхлэгч таньд маш сайхан санагдах ч хиймэл оюун ухааны хөгжил нь таны бизнесийг булаах өндөр магадлалтай.

 Ердөө л технологийн компаниуд хамгийн бага зардалаар хамгийн их бүтээмжтэй ажиллаад, хамгийн бага үнээр хэрэглэгчдэд хүрэхэд таны бизнес унах нь цаг хугацааны асуудал болно. Үүний эсрэг тэмцэхийн тулд ажилтануудынхаа боловсролын түвшинг нэмэгдүүл, бүхий л талын боловсролтой байхад анхаар.

Мэргэжлийн ур чадвар дээр нэмэх нь олон талын мэдлэг гэсэн схемээр бизнесээ төлөвлө. Ингэснээр тэд бизнесээ хамгаална. Хичнээн их бизнесээ хамгаалах урам зориг байлаа ч боловсрол муу тохиолдолд таны ажилтанууд юу ч хийж чадахгүй.

Хүний нөөцийн хэлтэсдээ хүндээ төвлөрсөн ажлууд хийхийг санал болго. Хүндээ төвлөрсөн ажлууд хийн хүн тус бүр дээр судалгаа хий , юунд дуртай, юунд дургүй,үзэл бодол нь ямар вэ гэх мэтчилэн судлаад тохирсон сургалтуудад хамруул.

Манай компаниуд ажилтаныхаа дуртай дургүйгээс үл хамааран бүтээмж нэмэгдүүлэх сургалтуудад суулгадаг. Сургалтын үр дүнд өөрчлөлт харагдадгүй.

Менежментийн 1 сарын сургалтанд компанийн удирдлагууд бүгд суугаад нэг сертификат, нэг зурагтай л үлддэг. Ямар нэгэн судалсан кейс ч юмуу , амжилттай явсан менежментийн аргачлалыг ашигладаггүй. Шинээр орж ирж буй ажилтануудад ямар нэгэн хөтөлбөр санал болгоод түүндээ суулгадаг үр дүнд нь компанийн талаарх мэдээлэлийг зарим нь олж авдаг. Мэдлэг эсхүл урам зориг авдаггүй. Хүн бүр Илтгэгч Стив Жобсоос үлгэр дууриалал авсан уу захирлууд, хэлтсийн дарга нар илтгэл тавих нь элбэг . Шинжлэх ухааны үндэслэлгүй манайх ийм тийм гэх нь миний бодлоор, миний туршлагаар гэж ярих нь ороод ирсэн чадварлаг залуусыг үргээдэг. Энэ байдлаар явбал удахгүй гарах шинэ үе буюу 1999,2000 оныхон сургалтанд суугаад л гарлаа гэх нь элбэг болно . Чанартай сургалтын талаар Энд даран дэлгэрэнгүй мэдээлэл авна уу

“............”чүүд гэсэн хайрцаганд оруулахаа зогсоо. Тэр хүмүүст мэдлэгийг нэмэх, амьдралд зайлшгүй хэрэгтэй байдаг, зуун дамжиж яригддаг сэдвүүдээр мэргэжлийн зэрэгтэй магистр доктор багш нараар сургалтыг оруул. Хэрхэн бүтээмжээ нэмэгдүүлэх вэ ? гэсэн сургалтаас өмнө, хүнд ямар асуудлууд тулгардаг вэ гэсэн сургалтаас өмнө, хүнд ямар асуудлууд тулгардаг вэ гэдэг сургалтыг орох нь илүү үр дүнтэй? Sales-үүдэд борлуулалтаа нэмэгдүүлэх сургалт орохоос өмнө хүний сэтгэл зүйн асуудлуудын сургалт орох нь зөв . Байшин барихад суурийг тавидагтай адил сургалт орохдоо ч сууриа тавь. Суурьгүй сургалтын үр дүн муу байдаг. Бүгдээрээ хамтын хүчээр зүтгэхгүй бол дэлхийн хөгжил биднээс холдоод , чадварлаг залуус маань гадагш явахыг тэмүүлдэг үзэгдэл их боллоо. Миний, таны бидний ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт нь сургалт. Том компани байх тусмаа нийгэмд оруулах  хөрөнгө оруулалтын түвшин их, баялаг бүтээх хэрэгтэй . Хөрөнгө оруулалт гээд хэн нэгэнд туслах биш өөрийн компанийн ажилтанууддаа илүү их хөрөнгийг, ажилтануудынхаа боловсролд хөрөнгө оруулах нь зүй ёсны хэрэг.

Ажилтануудаа боловсролтой болгоход анхаарахгүй бол маргааш нэг Популист гарч ирээд л бизнесийн орчинг /системийг/ самраад хаях эрсдэл их болжээ. Популистуудыг ард түмэн гаргаж ирдэг,ард түмний нэг хэсэг нь таны компанид ажилладаг. Үргэлжлэл бий..

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4459

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%