Чөлөөтэй чалчиж, санаанд орсноо бурах нь ардчилал биш

2007 онд Монгол хэлнээ орчуулагдан гарсан М.Фридманы "Хувь заяагаа сонгох нь" номон дээр суурилан жижиг хэмжээний өгүүлэл бичих гэж оролдов.

  Төлөөллийн Ардчилал гэдэг бол ард түмэн өөрийн эрхийг хэн нэгэнд өгөөд , ард түмний эрхээр гарч ирсэн хэн нэгэн сонгогдсон ард түмэндээ зориулан шийдвэр гаргахийг хэлнэ.

Чөлөөтэй чалчиж, санаанд орсноо бурах нь ардчилал биш

Ардчилсан засаглал хүмүүсээс юуг шаарддаг вэ гэхээр Боловсрол. Хүн бүр боловсролтой байснаар ардчилал хөгжинө. Төлөөллийн ардчиллын дүрмээр ард түмэн төрийг сонгоно. Ард түмэн боловсролтой бол боловсролтой хүнийг сонгоно. Харин боловсролгүй бол Юу ч мэдэхгүй мөртлөө сайхан ярьдаг гал цогтой хүмүүсийг сонгоно. Яг энэ үзэл дээр эртний Грекийн Философич Плато ийн өгүүлжээ: Ард  түмэн боловсролгүй харанхуй учир ардчилал сайн засаглал биш хэмээсэн. Хэн ухаантай тэр төрийг удирдах ёстой. Хэн хамгийн ухаантай вэ асуудлыг олон талаас хардаг вэ гэвэл Философичид гэж үзээд Философичидоор төрийг удирдуулах ёстой гэсэн байдаг. Монголын хувьд энэ асуудал мөн л эргэлзээтэй. Ардчилал бол муу засаглал гэхдээ бид үүнээс сайныг олоогүй байна гэсэн Английн Ерөнхий Сайд Асан Уйнстон Черчилийн үгийг дурдах нь зүй ёсны хэрэг.

            Мильтон Фридманы үзсэнээр Юу ч мэдэхгүй мөртлөө сайхан санаа агуулсан гал цогтой хүмүүсийн цаана л ардчиллын үнэ цэнэ болсон эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг. Төрийн хяналт, төрийн оролцоо ,төрийн зохицуулалт гэх мэт нь гал цогтой хүмүүсийн хэлэх дуртай үг. Гэхдээ эдгээр холбоо үгсийн мөн чанар байтугай ойролцоо утгыг нь ч огт төсөөлдөггүй .

АНУ –н үндсэн хууль болон Виржиний энхийн тунхаглал, /1776/ Америкийн энхийн тунхаглал зэрэгт төрийн эрх мэдлийн төвлөрөл аюултай ,энгийн иргэнд маш их халгаатай ,иргэнийг төрийн дарангуйллаас хамгаалах ёстой гэсэн санаа хүчтэйгээр тусгагджээ. Энэ санааг Адам Смит болон Томас Жепперсон нар ойлгосон байв. 1801 онд Томас Жепперсон ерөнхийлөгчийн тангарагын ёслол дээр “ухаантай, хямгатай төр бол хүмүүс хоорондын харилцан хор хүргэх явдал гаргуулахгүй арга хэмжээ авч ,бусад тал дээр үйлдвэрлэл цэцэглэл рүү тэмүүлсэн бүх эрх чөлөөг хүнд өөрт нь эдлүүлнэ.” Хэмээсэн байна.

Адам Смит Үндэстнүүдийн Баялаг номонд төрийн 3-н үүргийг дараах байдлаартодорхойлжээ.

1.Нийгмийг бусад нийгмийн хүчирхийллээс хамгаалах

2.Шударга шүүхийн тогтолцоог бий болгох /Нийгмийн гишүүн бүрийг нөгөө гишүүнийх нь зүгээс учруулах шударга бус явдал,доромжлолоос хамгаалах Адам Смит болон Томас  Жеппорсоны ойлголтоор төр бол шүүгч болохоос оролцогч биш.

3. Олон нийтийг хамарсан ажил хөдөлмөр буюу зарим тодорхой хамтын ажиллагааг байгуулах хэмээн үзсэндээрхтодорхойлолтууд АНУ-н үндсэн хуульд тусгагдсан байдаг.  

Манай төр ч дээрх зарчмуудыг баримтлах хэрэгтэй мэт.

 АНУ дэлхийн 1-р дайнаас өмнө цагаачдыг урьж байсан:

Эмгэнэлт гуйлгачин ядуучуудаа нааш нь өг

Эрх чөлөөгөөр боогдсон хүмүүсээ өг

Гишгэх хөлгүй болсон иргэдээ өг

Гэр оронгүй шуурганд зүдрэгсэдээ өг

Алтан хаалгыг бамбараар гэрэлтүүлээд

Амрыг нь эрэн би тэднийг угтъя хэмээгээд цагаачдын цуваа ч үл тасарсан.

Зарим хүмүүс хүмүүсийн хөдөлмөрийг мөлжиж байна гэдэг байсан ч цагаачдын цуваа тасраагүй. Цагаачдын эхний үе алдаа гаргасан байж болох ч хоёр дахь үе алдаа гаргах нь юу л бол. Энэ бүхний эцэст АНУ хөгжсөн , эдийн засаг хямарсан ч хөгжсөн. Дэлхийн 1-р дайны өмнө өртэй байсан АНУ ,1-р дайны дараа авлагатай болж эдийн засаг өссөн. Дайны үр дүнд АНУ-г хожсон гэж олон судлаачид үздэг. 2019 он хүртэлх АНУ-н эдийн засгийн өсөлт чөлөөт зах зээлтэй холбоотой мэт. Адам Смитийн Хүн бүр өөрийн нөхцлийг сайжруулахын төлөө бүгдээрээ үргэлж тасралтгүй хичээх ёстой гэсэн номлол АНУ-д биеллээ олсон мэт. Хэн их хөдөлмөр эрхэлнэ түүнд боломж гарч ирнэ.

 Төрийн оролцоог аль болох бага байлгах ёстой гэдэг үзлүүд АНУ-н муж улсуудын номлолд багтсаныг бид дээрхи санаанаас харж болно.

Эдийн засгийн эрх чөлөө бол улс төрийн эрх чөлөөний суурь  мөн.

Бид дайсантайгаа тааралдлаа дайсан бид өөрсдөө байв. Бид ямар байна манай нийгэм тэгж төлөвшинө. Хүсвэл биднийг эзэгнэдэг биш бидэнд үйлчилдэг төрийн өөрсдөө байгуулж болно.

Төр үнэ бууруулах,тогтворжуулах зэрэг үйлдэл нь алдаа мэт. Яг л мөнгө хэвлээд эдийн засаг сайжирдаггүй шиг. Үнийн систем нь хүмүүсийг өөрийнхөө эрх ашгийг бодох мөртлөө бусдыг ч хүндэтгэсэн тайван хамтын ажиллагааг бүрдүүлж өгдөг. Худалдагч , худалдан авагч чөлөөт зах зээл дээрхи өөр өөрийнхөө эрх ашгийг бодож буй сая сая хүмүүсийг үнэ гэдэг зүйл л хооронд нь зохицуулж байдаг. Үнийн механизм буюу үнэ өсөх үү буурах уу гэдгийг зах зээл өөрөө шийднэ. Хэрэв төр оролцоод ирвэл алдагдал үүснэ. Дээр хэлсэн үнийн систем байхгүй болно. Хоёр тал харилцан ашигтай байна гэсэн санаа үгүйсгэгдэж зөвхөн нэг тал ашигтай ажиллах боломжтой. Үнийн системийг хүчээр буулгахийг оролдсоноор үүсэх хохирлуудыг ард түмэн төлнө.

Ядуу орон иргэдээ баяжуулж чинээлэгжүүлэх гэж байгаа бол гадаад болон дотоод худалдаагаа тавих хэрэгтэй.

Үнэ нь аж ахуйн үйлдэлд гол гурван үүрэг гүйцэтгэдэг.

Үнэ бол мэдээлэл тээгч

Хамгийн бага өртөгтэй үйлдвэрлэл явуулагч

Хэнд хэчнээн бүтээгдэхүүн ноогдохийг шийдвэрлэх орлого хувиарлагч

Үнийн систем нь мэдээллийг зөвхөн мэдэх хэрэгцээтэй хүнд л хүргэдэг.

Жишээлбэл сандлын эрэлт зах зээл дээр өссөн тохиолдолд яагаад өссөн тухай мэдээлэл сандлын модыг үйлдвэрлэх үйл явцад оролцож буй мужаанд төдийлөн хамаатай биш.

Хоёр төрлийн мэдээллийг зах зээлийн үнэ дамжуулдаг байна. Нэг мэдээллийн үнэ дараагийнх нь ирээдүй цагийн нийлүүлэлтийн үнэ.

Их үйлдвэрлэх тусам үйлдвэрлэлийн өртөг өснө.

Биет хөрөнгө болон биет бус хөрөнгө /боловсролдоо/ байнгын анхаарч байх шаардлагатай. Биет хөрөнгийн биет бус хөрөнгөтэй харьцуулахад илүү нарийн төвөгтэй олж авахад ихээхэн хичээл зүтгэл шаардлагатай хэдий ч биет хөрөнгийг бодвол хамаагүй хурдан үнэ цэнээ өгдөг.

Хэн хаана хэний төлөө ажиллах нь хүний сонголт ,хэнийг ажиллуулах ч бас сонголтын асуудал .

АНУ өөрсдийнхөөрөө хөгжих боломжийг өгснөөрөө дэлхийд тэргүүлэх их гүрэн болсон.

Бид дайсантайгаа тааралдлаа дайсан бид өөрсдөө байв.

Дүгнэлтүүд 

Ардчилал иргэнээс боловсрол шаарддаг. 

Төрийн оролцоо ,хяналтын тухай ярьдаг улс төрчдөөс болгоомжил. Тэд эрх чөлөөнд заналхийлнэ.

Юу ч мэдэхгүй мөртлөө сайхан санаа агуулсан гал цогтой хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй аж.

Бид ямар байна манай нийгэм тэгж төлөвшинө. Хүсвэл биднийг эзэгнэдэг биш бидэнд үйлчилдэг төрийн өөрсдөө байгуулж болно.

Үнийн механизм буюу үнэ өсөх үү буурах уу гэдгийг зах зээл өөрөө шийднэ. Хэрэв төр оролцоод ирвэл алдагдал үүснэ. Дээр хэлсэн үнийн систем байхгүй болно.

Үнийн хүчээр буулгахийг оролдсоноор үүсэх хохирлуудыг ард түмэн төлнө.

Төрийн эрх мэдлийн төвлөрөл аюултай ,энгийн иргэнд маш их халгаатай ,иргэнийг төрийн дарангуйллаас хамгаалах ёстой аж.

Бид бүгдээрээ өдөр тутам сонголт хийж үүнийхээ үндсэн дээр шийдвэр гаргадаг.Сонголтоо зөв хийх, шийдвэрээ зөв гаргаж сурах хэрэгтэй. Сонголт зөв хийхэд ,шийдвэр зав гаргахад олон талын боловсрол хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3960

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%