БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Цэргийн алба хаагчийн эрх зүйн хуульд цэргүүдээ хамгаалах бодлого оруулах цаг болсон

Хөгжсөн хөгжөөгүй аливаа улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, бусад улсуудтай өрсөлдөх чадвар, потенциалыг бэхжүүлэх, орчин үеийнх болгох үүрэгтэй билээ. Сүүлийн 27-н жил Монгол улсын батлан хамгаалах салбар болон түүний дэргэдэх агентлагууд хөгжин дэвшиж, Монгол цэргүүд маань Дэлхийн цэргүүд болж байгаа тухай энд бичиж байсан.  Гэсэн хэдий ч, Монгол улсын Батлан хамгаалах салбар болон ЗХЖШ-ын хууль эрх зүйн орчинд тусгагдаагүй нэгэн чухал асуудал бий. Тэр бол сүүлийн 10 гаруй жилүүдэд цэргийн алба хааж байгаа цэргүүдийн эх орондоо амь насаа алдах асуудалтай шууд уялдаатай. Бүр цаашилбал, цэргийн удирдлагын хариуцлагын тогтолцоо, эрх мэдлээ даван хэтрүүлсэн үйлдэлтэй уялдаатай болно. Хууль эрх зүйн орчинд өгүүлэгдэж байгаа агуулгуудаас дурдвал:

 1). Дарга нарын эрх мэдлээ даван хэтрүүлсэн үйлдэлд хяналт тавих, хариуцлагын бодлого;

 2). Шинээр цэргийн албад орж буй цэргүүдээ дээрх удирдлагын хүнд суртал, эрх мэдлээ даван хэтрүүлэн хүний эрүүл мэнд, амь насанд хүрэх үйлдлээс сэргийлэх, хамгаалах бодлого, тогтолцоо, хууль эрх зүйн баримт бичиг, чиглэлүүд билээ.

Эдгээр бодлого, хууль эрх зүйн агуулга нь Монгол улсын батлан хамгаалах бодлого болох, УИX-ын 85 дугаар тогтоол, Цэргийн албан хаагчийн эрх зүйн тухай хуульд, мөн Зэвсэгт хүчин жанжин штабын тухай хуулийн заалтуудад тусгагдаагүй болно. Тийм учраас эдгээр дурдсан хуулиудад бодлогын шинж чанартай нэмэлт өөрчлөлтийг нэвтрүүлэх саналыг ийнхүү дэвшүүлж байна. 

2015 оны УИX-ын 85 дугаар тогтоол

2015 оны УИX-ын 85 дугаар тогтоол болох "Монгол улсын Батлан хамгаалахын үндсэн бодлого"-д дөнгөж цэргийн албад татагдаж буй цэргүүдийн эрх зүйн байдал, цэргүүдээ эрх мэдлээ даван хэтрүүлсэн ахлах, офицер, даргануудаас хамгаалах тогтолцоо байхгүй учраас энэ нь Монгол улсын төрийн бодлогод байхгүй байна гэсэн үг. Тэгвэл 85 дугаар тогтоолын 1.3-т зааснаар "Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Засгийн газар хэрэгжүүлж, Монгол Улсын Их Хурал хяналт тавина" гэсэн хуулиар энэхүү цэргүүдээ хамгаалах бодлогыг нэвтрүүлж болно. Энэ эрх нь төрийн 3-н өндөрлөгт бий билээ. 85 дугаар тогтоолын хүрээнд цэргүүдээ дотооддоо хамгаалах, цэргүүдийн эрх зүйн орчны тухай бараг хөндөгдөөгүй. Тухайлбал, Тав. Батлан хамгаалах бодлогын нийгмийн чиглэл-д ингэж оруулжээ: 

5.1.Монгол Улсын хүний хөгжил нь батлан хамгаалах бодлогын нийгмийн чиглэлийн үндэс мөн.

 5.3.Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ.

 5.4.Иргэдийн цэргийн алба хаах хүсэл сонирхол, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн урамшуулалт бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

 5.5.Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог хангаж, цэргийн алба хаах тогтолцоог боловсронгуй болгоно. Цэргийн албыг биеэр болон хуульд заасан бусад хэлбэрээр хаагаагүй иргэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төрийн албанд анх орж байгаа иргэнд цэргийн алба хаасан байх шаардлага тавина.

 5.6.Цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсдын алба хаах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 5.7.Цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж заажээ.

 Цэргүүдээ дотооддоо хамгаалах, түүний эрх зүйн асуудлыг хамгаалах, дэд удирдлага, ахлах, офицэрээс дарамт ирэх, эрүүл мэнд, амь насанд хүндрэл учруулах үед яах вэ гэсэн сэргийлэх, хамгаалалтын агуулга, чиглэл байхгүй байна.

Эдгээр агуулгууд нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн тухай хуулийн хүрээнд яригдах асуудал. Гэтэл Цэргийн алба хаагчийн эрх зүйн тухай хуулийг уншаад үзвэл цэргүүдийн үүрэг, хийх ажил нь тодорхой боловч, эрх зүйн асуудал, бие хамгаалах бодлого тусгагдаагүй болно. Одоо мөрдөгдөж буй зарим заалтуудаас танилцуулъя:

3.1.2.албаны үүргээ гүйцэтгэх үеийн халдашгүй байдал хамгаалагдсан байх;

 3.1.3.захирах, захирагдах;

 5.1.1.байлдааны бэлэн байдал, хууль бус үйлдэл, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудлаар санал, хүсэлт, гомдлоо бүх шатны захирагч, дарга нарт амаар болон бичгээр тавьж, шийдвэрлүүлэх;

 5.1.7.цэргийн алба хаах үүргээ гүйцэтгэх явцад өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлоо хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэх.

 8 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрхийн хязгаарлалт

 8.1.3.төрийн бодлого, хууль тогтоомж, захирагч, даргын тушаалыг эсэргүүцэх, биелүүлэхээс татгалзах;

 8.2.1.цэргийн алба хаагчийг хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад хэм хэмжээнд зааснаас илүү цагаар ажиллуулах; гэx мэт хуулийн заалтуудыг 2016 оны 9 дүгээр сарын 1-нд хэрэгжүүлж эхэлжээ.

 Эдгээр хуулийн заалтуудад мөн адил дэд удирдлагуудын хүч хэргэлсэн, эрх мэдлээ давуулсан үед хэрхэн бие хамгаалах вэ гэдэг асуудал хөндөгдөөгүй байгааг энд тодруулах нь зүйтэй. Иймэрхүү үйл явдлаас сэргийлсэн агуулга тусгагдаагүй байгаа нь өнөөдөр Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штаб-д гарч буй олон хэргүүдийн шалтгаан болж байна. Энэ нь нөгөөтээгүүр айлын хүү нас барж, дарга нар хариуцлагаас зугтаж байгаа хуулийн цоорхой билээ. Хэрвээ хууль эрх зүйн орчиндоо хариуцлагын тогтолцоог нэвтрүүлж “доороосоо-дээш хамгаалалт”-ыг эрх зүйн асуудалд оруулбал цэргийн алба хааж байгаа цэргүүдийн эрх нэмэгдэж, дарга нарын хариуцлага тодорч, гэмт хэрэг бага гарах боломжтой.

2016 оны Зэвсэгт xүчний тухай хуулийн 15 дугаар зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын бүрэн эрх” гэж хэсэг байгаа мөртлөө Цэргийн алба хааж байгаа цэргүүдээ дотоодын асуудлаас хамгаалах бодлого мөн тусгагдаагүй болно.

Монгол улс хэчнээн ардчилсан улс хийгээд, дэлхийн цэргүүдтэй хамтран ажиллаж олон улсын статустай байсан ч дотооддоо цэргийн албаны хараа, хяналт муу, дарга нарын хариуцлагын тогтолцоо сул байвал олон улсад гарах байтугай Монгол улсын батлан хамгаалах салбарт удаан хугацаандаа сөрөг нөлөөтэй. Тийм учраас УИX-ын 85 дугаар тогтоол, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хуулиудад зохих хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулж цэргийн алба хааж байгаа цэргүүдээ дарга нарын хариуцлагагүй, бие даасан шийдвэр, эрх зүйт бус үйлдлээс сэргийлэх агтыг оруулах нь Монгол улсын батлан хамгаалахын салбарт эерэг дэвшилт болно биз ээ. 

Эх сурвалж:

2016 оны Цэргийн албаны тухай: https://www.legalinfo.mn/law/details/12124

2016 оны Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг тухай: https://www.legalinfo.mn/law/details/12125

2016 оны Зэвсэгт xүчний тухай хууль: https://www.legalinfo.mn/law/details/12123

УИX-ын85 дугаар тогтоол, Монгол улсын Батлан хамгаалахын үндсэн бодлого: https://www.legalinfo.mn/annex/details/6917?lawid=11382

 


avatar
    • Төлөгөн нийтлэлч
    • 162.158.118.*

    Нэг л их дотор нь ороод буцалцан юм шиг бичих юм аа... Ёстой бүтэхгүй гар,

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4082

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%