“Жайка” ОУ-ын байгууллагын нэрийг ашиглан тамгын газрын ажилчидаас мөнгө залилжээ

Эрхэлсэн тодорхой ажилгүй “М” нь мөнгө олох зорилгоор интернет, цахим орчинд “Ажилд оруулж өгнө” гэх зар байрлуулах, сумын тамгын газрын ажилтан нартай утсаар холбоо барин “Жайка” ОУ-ын байгууллагын ажилтан, таныг тусламж авах хүмүүсийн жагсаалтанд оруулсан”, эсвэл “Танай сумаас 2-3 хүнийг хамруулахаар болсон” мэтээр хуурч мэхлэн мөнгө залилан авч байсан үйлдэл нь тогтоогдон цагдаагийн байгууллагад шалгагдсан байна. 

Хэргийг шалгахад иргэд дээрх гэмт этгээдтэй биечлэн уулзахгүйгээр зөвхөн түүний утсаар хэлсэн үгэнд итгэн мөнгө шилжүүлж байсан бөгөөд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа бусдын данс ашиглаж байжээ. 
Иймд танруу аль нэг төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж, хэн нэг утсаар ярьсан төдийд мөнгө шилжүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. 

Мөн иргэдэд сэрэмжлүүлэхэд таны фэйсбүүк, имэйл хаягаар таны ойр дотны хүний хаягнаас мөнгөний яаралтай хэрэг болсон, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх мэтээр янз бүрийн шалтгаан бичиж, мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож, биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдсоны дараа мөнгө шилжүүлэх шаардлагатай.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдэд шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4976

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%