Олон улсын харилцаанд их гүрнүүдийн ашиг сонирхол давамгайлна

21-р зууны Олон улсын харилцаа , 20-р зууны олон улсын харилцаанаас төдийлөн ялгагдахгүй мэт хэн хүчтэй байна тэр их гүрэн болж дэлхийн бодлогыг тодорхойлох буюу үндэстний төрт улсуудын систем дэлхий дахинаа үйлчилж байна. Даяарчлал хүчтэй нөлөөлөлөө тэлж улсууд хоорондоо харилцан хамаарал ихтэй болж буй хэдий ч их гүрнүүд даяарчлал гэсэн нэр томъёонд багтах бүхий л зүйлсийг хүч олж аван давуу байдал үүсгэхдээ ашиглах аж. Улсууд даяарчлалын эерэг талыг ашигласнаар төрт улсуудын систем илүү  хүчирхэгжиж буй.          

Орчин үеийн олон улсын харилцааны систем үндэстний төрт улсуудын систем дээр тогтож байна.

Үүний шалтгааныг тайлбарлах гэж оролдвоос дэлхийн их гүрнүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог АНУ-н гадаад бодлогын гол ашиг сонирхол нь нөлөөлөлөө хадгалах[1] харин эдийн засаг нь хүчирхэгжиж буй БНХАУ-н гадаад бодлогын ашиг сонирхол нь эдийн засгийн тэлэлтийн замаар нөлөөлөлийг бий болгох[2] хэмээсэн бол ОХУ-н гадаад бодлогын сонирхол нь нөлөөлөлөө буцаан авах хэмээн тус тус улсууд өөрсдийн гадаад бодлогондоо тусгасан байна.

Үүнээс харахад дэлхийн бодлогод хүчтэй нөлөөллийг үзүүлдэг, эдийн засаг, цэрэг арми, зохион байгуулалтаараа дээгүүрт бичигддэг эдгээр гурван их гүрний ашиг сонирхол нэгдсэн нэг энх тайван дэлхий биш харин өөрсдийн нөлөөлөлийг тэлэхийг хүсэж буй нь харагдаж байна. 19,20-р зуунуудын түүхүүдийг авч үзвэл ОУХ-ны систем нь үндэстний төрт улсуудын систем. 21-р зуунд дэлхий ертөнц даяарчлагдаж , технологийн хөгжил улам хурдсан буй хэдий ч Үндэстний төрт улсуудын систем давамгайлж байна хэмээн харж байна. Технологийн хөгжлөөрөө улсууд уралдан давуу байдлыг бий болгохохоор өрсөлдөж буй. Хүчийг ашиглан улсын бүрэн байдалд халдах тохиолдол байдгийг мэднэ.

  Үүний нэг нь Крымын асуудал мөн юм уг асуудлын шийдлийг харахад өнөөгийн дэлхий дахин төрт улсуудын систем дээр тогтож байгаа нь батлагдаж буй мэт. Мөн АНУ-н Парисын хэлэлцээрээс гарах шийдвэр мөн олон улсын харилцаа төрт улсуудын систем дээр тогтож буйг дахин харуулах аж.

НЭГ. УКРАЙНЫ ХЯМРАЛ, КРИМЫН АСУУДЛААР НҮБ-Н ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ

Украйны хямрал украйн улсын дотоод хямрал тэмцлээс гадна их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй гэдэг нь илэрхий юм. ОХУ Украйнд цэргээ оруулсан явдал нь олон улсын нийтийн эрх зүйг хүчтэй зөрчсөн явдал мөн. ОХУ ч Украйнд цэргээ оруулан өөрсдийн хүслээр Крымыг авсан . Крымыг ОХУ-д өгөх эсэх талаар санал асуулга авахад  санал асуулгад оролцогчдын 96,77 хувь нь Крымыг ОХУ-н субъект болохыг дэмжсэн ба энэхүү санал асуулгыг гадаадын аль нэг орны ажиглагчид , байгууллагууд ажиглалт хийгээгүй нь сонирхолтой.

Их долоо ОХУ-г НҮБ-ийн тунхаглалыг ноцтой зөрчиж байна хэмээн буруутган зарим эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй.[3]

ОХУ Крымийг хяналтандаа авсаны дараагаар НҮБ-ын Аюулгүй Зөвлөл хаалттай хуралдаж энэ асуудлыг хэлэлцсэн хэдий ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй бөгөөд Кримын санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэрт  Аюулгүй Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг болох ОХУ хориг тависнаар энэ шийдвэр хүчин төгөлдөр болж чадаагүй. Тэр үеийн НҮБ-н Ерөнхий нарийн бичийн дарга санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Харин 2014 онд НҮБ-н Ерөнхий Ассемблей хуралдаж Украйны газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар тогтоол гаргажээ.[4]

ХОЁР. АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ПАРИСЫН УУР АМЬСГАЛЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРЭЭС ГАРАВ.

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд олон талаар дуулиантай ялалт байгуулсан тэрбумтан Дональд Трамп “America First” гэсэн үгийг өөрийн засаглалын уриа болгож, тангараг өргөх үеэр “тус орны мартагдсан хүмүүс дахин мартагдахгүй” хэмээн амласан байна.[5]

Агаар мандалд хүлэмжийн хий цацагдах явдлыг багасгахаар заасан 2016 оны Парисын уур амьсгалын тухай хэлэлцээрээс АНУ ерөнхийлөгч Трампын санаачлагаар гарч байгааг өнгөрсөн зун зарласан билээ. Ингэхдээ "Хэрэв хэлэлцээрийн болзлууд Америкийн бизнес, ажилчид, ард түмэн болон татвар төлөгчдийн хувьд илүү ашигтай болвол, АНУ хэлэлцээрт эргэн нэгдэж болох юм" гэж ерөнхийлөгч хэлсэн байна.Нью-Йорк хот ерөнхийлөгчийн шийдвэрт захирагдахаас татгалзаж, хэлэлцээрийн заалтуудыг цаашид ч баримтлах болно гэдгээ мэдэгджээ.[6]Үүнээс харахад АНУ-н гол ашиг сонирхол хүн төрөлхтөний асуудал биш хэмээн харагдаж байна.

ГУРАВ.ХЯТАДЫН ХҮЧИРХЭГЖИЛТ НӨЛӨӨЛЛИЙГ БИЙ БОЛГОХ

Сүүлийн жилүүдэд БНХАУ-н эдийн засаг хүчтэй хөгжиж байгаа бөгөөд үүнд тус улсын ажиллах хүч ихээхэн нөлөөлөж байгаа билээ. Гадаад орнуудруу гаргах экспортын хэмжээ ихсэж ,гадны үйлдвэрүүд Хятадын ажиллах хүчийг ашиглахаар хятадад нүүн ирж буй тохиолдол нилээдгүй газар авсан. Хятад улс өөрийн эдийн засгийн чадамж дээрээ тулгуурлан нөлөөлөлөө тэлэх гадаад бодлогыг явуулна гэж зарлаад буй бөгөөд “win-win diplomacy”буюу харилцан ашигтай гадаад бодлогыг улс орнуудтай хэрэгжүүлнэ хэмээжээ. Мөн саяхан болоод өнгөрсөн Коммунист намын их хурал дээр БНХАУ-н дарга Си Зиньпин Хятадын онцлогтой социализмыг дэлхий нийтэд таниулах үйл ажиллагааг эдийн засгийн интеграцчилалын замаар бий болгоно хэмээн далд утгаар хэлсэн.Олон нийтэд хариуцлагатай их гүрэн байна хэмээн Коммунист намын бодлогын 11-р бүлэгт заасан байна.[7] Эдгээрээс харахад ирээдүйд БНХАУ дэлхийн бодлогод эдийн засгийн хүчин чадлаа ашиглан нөлөөлөх нь гарцаагүй . Хятадын гол өрсөлдөгч хэн бэ? Хятад нөлөөлөлөө тэлэх тусам АНУ-н нөлөөлөл сулрах бөгөөд АНУ нөлөөлөлөө хадгалж үлдэхийн тулд бүхий л арга хэмжээг авах магдлалтай.Ирээдүйд БНХАУ-АНУ –н хүчний төлөөх тэмцэл хүчтэй явагдах мэт.

ДҮГНЭЛТ

Өнөөдрийн[8] олон улсын харилцаанд бий болоод буй асууудал болох “Украйны хямрал, Крым”энэ үйл явдалд НҮБ-н авсан арга хэмжээ , АНУ өөрт ашиггүй хэмээн гарсан Парисын хэлэлцээр болон БНХАУ-н нөлөөлөлөө тэлэх бодлого зэрэг дээр үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Евро Азийн их гүрэн гэгдэх ОХУ ч зөвлөлтийн үеийн нөлөөлөлөө эргүүлж авахаар хичээнэ.

БНХАУ эдийн засгийн хүчин чадлаа ашиглан “хятадын онцлогтой социализм”ийг түгээн дэлгэрүүлэн нөлөөлөлөө тэлэхийг оролдоно.

АНУ нөлөөлөлөө хадгалж үлдэхийн тулд БНХАУ нөлөөлөлийг хязгаарлахийг хичээнэ.

БНХАУ,АНУ,ОХУ гэсэн гурван их гүрэн дэлхийн бодлогод хүчтэй нөлөөлөлийг үзүүлсэн хэвээр байна.

Их гүрнүдийн бие биенээсээ давуу байдал олж авах гэсэн хүчний төлөөх тэмцэл үндэстний төрт улсуудын системийг хүчирхэгжүүлнэ.

 

2018 он.

 

[1] http://www.crf-usa.org/war-in-iraq/foreign-policy.html

[2] http://china.usc.edu/week-changed-world-china%E2%80%99s-expanding-global-influence

[3] https://www.reuters.com/article/us-ukraine-crisis-g7-text-idUSBREA3P06N20140426

[4] http://www.securitycouncilreport.org/atf/cf/%7B65BFCF9B-6D27-4E9C-8CD3-CF6E4FF96FF9%7D/s_res_2166.pdf

[5] http://www.bataar.mn/10064643

[6] http://www.bataar.mn/10064643

http://www.fmprc.gov.cn/mfa_eng/

[8] Шилжсэн утгаар өнөөдөр гэдэгт 21-р зууныг багтаав.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4342

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%