Этикс ба ёс зүй

Монголын төр түүхэндээ анх удаа ёс зүйн хурал 2019.05.03-нд зохион байгуулах гэж байна. Монгол хэлэнд Этикс (Ethics) гэдэг мэдлэгийн үгийг ёс зүй гэж алдаатай орчуулсан байдаг. Этикс гэдэг нь үнэндээ бол “Сайн хүн байх” (Being good) болон “Сайн хийх” (Doing good) гэсэн хоёр салбарыг судалдаг онолын болон хэрэглээний мэдлэгийн (философийн) салбар.

“Сайн хүн байх” гэдгээр сайн аав байх, сайн ээж байх, сайн хүүхэд байх, цаашлаад сайн төрийн тэргүүн байх, сайн ерөнхий сайд байх, сайн их хуралын гишүүн байх, сайн төрийн албан хаагч г.м байх тухай судалдаг онолын болон практикын салбар юм.

“Сайн хийх” гэдгээр төрийн албан ажлыг сайн хийх, ерөнхийлөгчийн албан ажлыг сайн хийх, ерөнхий сайдын албан ажлыг сайн хийх гэх мэт бүх төрлийн мэргэжлийг хэрхэн сайн хийх вэ тухай судалда онол практикын салбар юм.

“Сайн хүн байх” (Ethics) болон “Сайн хийх” (Doing Good) мэдлэгтэй хувь хүн цаашлаад үндэстэн хамгийн хүчирхэг бөгөөд ялагдашгүй байдгийг хүн төрөлхтөний түүх нотолсон.

Этикс буюу ёс зүйн мэдлэгийн салбар Монгол оронд цогцоор орж ирж нутагшаагүйгээс болж Монгол орон авилгалын орон болж, хүчирхийлэл, архидалт, ядуурал Монгол оронд газар авч байна.

Ази тивд анх аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлсэн Азийн хүчирхэг улс болох Япон нь 1999 онд “Үндэсний ёс зүй”- н хуулийг батлаж, Үндэсний ёс зүйн хороог байгуулж, үндэстнийхээ сайны төлөө ажиллуулсан туршлага байдаг.

Монгол улсын хувьд өнгөрсний агуу түүхээ харж, өнөөгийн учирч байгаа асуудлаа мэдэрч, ирээдүйн хөгжил руу тэмүүлж, “Үндэсний ёс зүйн цэц”  - ийг байгуулах онцгой шаардлага тулгараад байна. 

“Үндэсний ёс зүйн цэц“ –ийг байгуулахдаа дараах бүтэц зохион байгуулалтаар байгуулсанаар Монгол үндэстэн нь дэлхийн хамгийн хөгжилтэй, хамгийн хүчирхэг үндэстэн болох бүрэн боломжтой:

Төрийг бүтээх газар (State Building Department)

Үндэстнийг бүтээх газар (Nation Building Department)

Оюуныг бүтээх газар (Mind Building Department)

Үндэсний ёс зүйн судалгаа, сургалтын төв (National Ethical Research Center)

Үндэсний ёс зүйн олон улсийн хамтын ажилгааны газар

“Үндэсний ёс зүйн цэц“ нь жил болгон үндэсний шилдэгүүдийг үнэлэх, урамшуулах гурван “Үндэсний шагнал”-тай байна:

Хөлөгийн шагнал (Grand Chessboard Award): Төрийг бүтээх үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ёс зүйтэй хүмүүст олгох

Өрлөгийн шагнал (Statecraft Award): Үндэстнийг байгуулахад гарамгай хувь нэмэр оруулсан ёс зүйтэй хүмүүст олгох

Гишигтэний шагнал (State Order Award): Монгол улсын мэдлэгийн бүх салбаруудын хүрээнд өөрийн эрхэлсэн салбартаа гарамгай хувь нэмэр оруулсан ёс зүйтэй хүмүүст олгох

Эдгээр шагналуудыг Монголын нууц товчоо болон бусад түүхэн бичиг баримтуудийг үндэслэн дизайн хийсэн болно.

Үндэсний ёс зүйн судалгаа, сургалтын төв нь ёс зүйн судалгааг (Research on Ethics) дэлхийн түвшинд явуулахаас гадна ард иргэд, албан байгууллагуудад сургалт сурталчилгаа явуулаж, мэдлэгийн салбар бүрийн ёс зүйн үнэлгээг жил бүр хийж, тайлан гаргаж, түүнийгээ олон нийтэд тайлагнаж байна.

Монголын ард түмний хөгжил ёс зүйгээс эхэлдэг гэдгийг нийт Монголчууд нэгэнт ухаарсан нь Монголын агуу ирээдүй эхэлсэний илрэл юм.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол орон мандан бадрах болтугай.

Д.Болортуяа

Б.Хараа

2019.05.03


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4673

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%